Стресстэй болсон эмнэлгийнхэнд тусалсан нь
АНУ-ын Хойд Каролина мужид амьдардаг Брин Эмнэлэгтэй хамтран ажиллах хорооны гишүүн бөгөөд эмнэлэгт хэвтэж байгаа Еховагийн Гэрч өвчтөнүүдэд тусалдаг.
КОВИД-19 цар тахлын улмаас ихэнх эмнэлэг өвчтөнийг эргэхээр ирсэн хүнийг оруулахаа больсон. Брин Гэрч өвчтөнд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх ямар боломж байгааг мэдэх гэж тухайн эмнэлгийн эрх бүхий хүн рүү залгажээ.
Гэхдээ туслах нь утсыг авсан. Эмнэлэгт орох боломжгүйг ойлгож байсан Брин: «Миний утасны дугаарыг манай Гэрч өвчтөнүүдэд өгөх боломжтой юу?» гэж асуухад туслах: «Болно» гэжээ.
Тэгээд Брин эмнэлгийн ажилтнуудын нөр их хөдөлмөрийг үнэлж явдгаа хэлээд тэдэнд эрүүл энхийг хүсжээ. Түүнчлэн, цар тахлаас болж хүмүүс, ялангуяа эмнэлгийн ажилтан хэчнээн их стресстэй байгаа тухай уншсанаа дурджээ.
КОВИД-19-өөс болж эмнэлгийн ажилтнуудын сэтгэл санаа үнэхээр хэцүү байгаа гэж туслах нь хэлсэн.
Тэгэхэд нь Брин: «Манай веб сайтад стресстэй тэмцэхэд тустай мэдээлэл байдаг. Хэрэв jw.org сайт руу ороод хайх хэсэгт “стресс” гэж бичвэл танай ажилтнуудад хэрэгтэй өгүүллүүд гарна» гэжээ.
Туслах нь утсаар ярьж байхдаа сайтад ороод өгүүллүүдийг гаргасан байна. Тэгээд «Хөөх! Үүнийг даргадаа үзүүлнэ. Зөвхөн манай тасгийнханд төдийгүй бүгдэд хэрэгтэй юм байна. Би үүнийг хэвлээд тарааж өгнө» гэжээ.
Хэдэн долоо хоногийн дараа Брин даргатай нь ярьжээ. Хамт ажиллагсад нь веб сайт руу ороод стресс болон холбоотой өгүүллүүдийг хэвлэж авсан гэнэ. Тэд хэвлэсэн материалаа сувилагчид болон бусад ажилтанд ч өгчээ.
Брин: «Дарга нь бидний хийж байгаа ажилд талархаж, стрессийн тухай өгүүллүүд сайн бичигдсэн, маш их тустай байсан гэж хэлсэн» гэжээ.