Skip to content

Тэд тусалсан

Тэд тусалсан

 Цасан шуургатай өвлийн хүйтэн өдөр Канадын Альберта мужид болсон явдал. Боб машинаа бариад хурдны замаар 100 км/цагийн хурдтай явж байлаа. Тэгтэл зүүн хойд дугуй нь гэнэт хагарчээ. Юу болсныг эхэндээ ойлгоогүй тэрбээр гэр хүртэл таван километр үлдсэн болохоор яваад л байв.

 Дараа нь юу болсныг Боб «Еховагийн Гэрчүүдийн цуглааны танхимд» гэж хаягласан захидалдаа бичжээ. «Хөвгүүд охид нийлсэн таван залуу намайг гүйцэж ирснээ цонхоо нээгээд, дугуй хагарсныг надад ойлгууллаа. Би машинаа зогсоосонд тэд ч зогсов. Тэр хүүхдүүд дугуйг минь сольж өгөхөөр боллоо. Запаас дугуй, данхраад байгаа үгүйг ч би мэдэхгүй байв. Намайг замын хажууд тэргэнцэр дээрээ суугаад хүлээж байх зуур тэд машины минь доороос дугуй, данхраад олоод ажилдаа орлоо. Сүрхий жавартай, цасаар шуурсан өдөр байв. Тэд гоё хувцсаа муухай болгохоос айлгүй дугуйг минь сольж өгсөн. Ингээд би гэр лүүгээ саадгүй явж хүрсэн дээ. Ганцаараа бол ч дөнгөхгүй байсан.

 Надад тусалсан тэр таван залуу Гэрчид их талархаж байна. Тэд айлуудад мэдээгээ хүргээд явж байсан юм билээ. Библид юу гэж байдгийг хүмүүст хэлээд зогсохгүй өөрсдөө амьдралдаа хэрэгжүүлдэг юм байна. Хэрвээ тэр хүүхдүүд туслаагүй бол би ч хэцүүдэх байсан. Тэдэнд үнэхээр их талархаж байна. Тэр өдөр хурдны зам дээр залуухан тэнгэрийн элч нартай тааралдана гэж хэн санах вэ дээ!