Бетелд зочлох
Бетел гэж нэрлэгддэг манай салбарыг ирж үзэхийг чин сэтгэлээсээ урьж байна. Зарим салбарт хөтөчгүй үзэж болдог музей бий.
«Бетел нээлттэй боллоо»: 2023 оны 6-р сарын 1-нээс эхлэн олон улс оронд манай салбарууд дахин нээгдлээ. Дэлгэрэнгүй мэдээлэл авъя гэвэл зочилж очих салбартайгаа холбоо бариарай. КОВИД-19 шинжилгээ эерэг гарсан эсвэл ханиад томууны шинж тэмдэг илэрсэн, КОВИД-19 халдвар авсан хүнтэй ойрын хавьтал болсон бол Бетелд очихгүй байхыг хүсье.
Америкийн Нэгдсэн Улс
Энэ хуудсанд
Мэдээлэл
Үзэсгэлэн
Уорвик дахь хөтөчгүй үзэж болох үзэсгэлэн
Библи ба Бурхны нэр. Энэ үзэсгэлэнд ховор Библийг дэлгэн тавьснаас гадна Бурхны нэрийг авч хаях гэсэн оролдлогыг сөрөн хэрхэн хадгалагдаж ирснийг онцолдог. Үзэсгэлэнгийн нэг хэсэгт өөр ховор нандин Библи болон Библитэй холбоотой эд зүйлсийг түр тавьсан байгаа.
Еховагийн нэрийн төлөөх хүмүүс. Энд Еховагийн Гэрчүүдийн орчин үеийн түүхийг харуулсан үзмэр бий. Эд зүйлс, зураг болон хувь хүний түүхээс Ехова ард түмнээ алхам алхмаар чиглүүлж, зааж, зохион байгуулан хүслээ биелүүлж ирснийг мэдэж авна.
Байгууллагын төв—Итгэлийн үйлс. Удирдах Зөвлөлийн хороодын хийдэг ажил болон хамт цуглах, шавь болгох, бэлгэдлийн хоол хүнс авах, бие биеэ хайрлах гэсэн Библийн тушаалыг дагахад тэд Еховагийн Гэрчүүдэд хэрхэн тусалдгийг харуулсан интерактив үзэсгэлэн бий.
Паттерсон дахь хөтөчгүй үзэсгэлэн
I зууны тосгон. Есүсийг дэлхий дээр байх үед амьдрал ямар байсан бол? Энд Библид гардаг I зууны тосгоны амьдрал ямар байсныг нүдээр үзэж, тосгоны өдөр тутмын амьдралыг бодитоор үзэх боломжтой. Уг үзэсгэлэн Библиэ шимтэн унших хүслийг тань улам бадраана.
Зоосны үзүүлэн. Грек Сударт гардаг I зуунд хэрэглэж байсан зооснууд энд бий. Энэ үзүүлэнгээр зоос болгоны талаарх сонирхолтой баримтыг, Библийн хаана гардгийг танилцуулдаг.
Чиний бүх хөвгүүд Еховагаар сургагдана. Еховагийн байгууллага сургуулиуд болон сургалтуудаа хэрхэн явуулж ирсэн талаар энд бий. Мөн эдгээр сургуулиудын ачаар Еховагийн үйлчлэгчид чадварлаг багш, ахлагч болдог тухай мэдэж авах боломжтой.
Сайн мэдээг хамгаалж, хууль ёсных гэж батлах нь. Ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан ч итгэл үнэмшлээсээ няцаагүй хүмүүсийн тухай сэтгэл хөдөлгөм түүхийг энд өгүүлдэг. Мөн манай байгууллага дэлхий өнцөг булан бүрд сайн мэдээ тунхаглах ажлаа хууль ёсных болохыг нь хэрхэн баталсныг эндээс мэдэж аваарай.