Skip to content

Бетелд зочлох

Бетел гэж нэрлэгддэг манай салбарыг ирж үзэхийг чин сэтгэлээсээ урьж байна. Зарим салбарт хөтөчгүй үзэж болдог музей бий.

«Бетел нээлттэй боллоо»: 2023 оны 6-р сарын 1-нээс эхлэн олон улс оронд манай салбарууд дахин нээгдлээ. Дэлгэрэнгүй мэдээлэл авъя гэвэл зочилж очих салбартайгаа холбоо бариарай. КОВИД-19 шинжилгээ эерэг гарсан эсвэл ханиад томууны шинж тэмдэг илэрсэн, КОВИД-19 халдвар авсан хүнтэй ойрын хавьтал болсон бол Бетелд очихгүй байхыг хүсье.

Өмнөд Африк

Мэдээлэл

Захиалга өгөх

Захиалгыг харах, өөрчлөх

Танилцуулга татаж авах

Үзэсгэлэн

Зочдыг хүлээн авах төв. Бетелд ямар ажил хийдгийг, шүтлэгийг маань хэрхэн дэмждэгийг харуулсан хэд хэдэн видео үзэж болно.

2-р хэвлэх үйлдвэрийн зочдыг хүлээн авах төв. Нутгийн олон хэлээр ном хэвлэл орчуулж хэвлэхийн чухлыг харуулсан видео үзүүлнэ. Тавцан дээрээс хэвлэлийн машинуудыг харж болно. Нутгийн зарим хэлээрх Библид Бурхны нэр хэрхэн хадгалагдаж ирснийг харуулсан үзүүлэн бий.

3-р хэвлэх үйлдвэрийн зочдыг хүлээн авах төв. Ном хэвлэлийг хэрхэн илгээдгийг тавцан дээрээс, савласан хэвлэл хаашаа явж байгааг дэлгэцээр харж болно. Илгээх, цуглааны танхим барих, аудио видео бичлэг хийх ажлыг харуулсан видео үзэж болно.

Нэмэлт мэдээлэл. Зочдыг хүлээн авах төвүүдийн хооронд явдаг автобустай. Зочдын амрах хэсэгт зочид өөрсдийнхөө авчирсан өдрийн хоолоо идэж амарч болно.

Хаяг, утасны дугаар

Газрын зургаас харах