Еховагийн Гэрчүүд Христийн дагалдагчид мөн үү?
Мөн. Биднийг Христийн дагалдагчид гэж үзэх дараах шалтгаан бий:
Бид Есүсийн сургаалыг чанд баримталж, жишээг нь дагахыг хичээдэг (1 Петр 2:21).
«Аврагдъя гэвэл бид Бурхнаас эрх мэдэл авсан Есүс Христэд итгэх ёстой бөгөөд өөр аврагч дэлхий дээр байхгүй» гэдэгт итгэдэг (Үйлс 4:12).
Еховагийн Гэрч болохдоо Есүсийн нэрээр баптисм хүртдэг (Матай 28:18, 19).
Есүсийн нэрээр дамжуулан залбирдаг (Ёохан 15:16).
Есүс бол хүн бүрийн Тэргүүн, эрх мэдэлтэй, томилогдсон нэгэн гэдэгт итгэдэг (1 Коринт 11:3).
Гэхдээ өөрсдийгөө Христийн дагалдагчид гэдэг шашны бүлгүүдээс бид олон талаараа ялгаатай. Жишээ нь Есүсийг Бурхны Хүү гэж Библид байдаг учраас бид түүнийг Гурвалын нэг хэсэг гэж үздэггүй (Марк 12:29). Хүнийг үхэхэд сүнс нь үлддэг, Бурхан хүмүүсийг галт тамд мөнхөд тарчилган зовоодог, эсвэл шашны үйл ажиллагааг удирддаг хүмүүст цол хэргэм олгож, өргөмжлөх ёстой гэж бид үздэггүй (Номлогчийн үгс 9:5; Езекиел 18:4; Матай 23:8–10).