Еховагийн Гэрчүүд гэдэг чинь америк шашны урсгал уу?
Манай дэлхий дахины ажиллагааг харгалздаг төв нь АНУ-д байдаг. Харин, Еховагийн Гэрчүүдийг америк шашны урсгал биш гэж хэлэх дараах шалтгаан бий:
Шашны урсгал гэдэг нь үндсэн нэг шашнаас салж гарсан хүмүүсийн бүлэглэл гэж зарим хүн тодорхойлдог. Еховагийн Гэрчүүд ямар нэг шашнаас салж гарсан бүлэглэл биш юм. Харин бид I дүгээр зууны христиануудын үйл хэргийг сэргээсэн.
Еховагийн Гэрчүүд 230 гаруй улс орнуудад үйл ажиллагаагаа явуулдаг. Гэрчүүд бид хаана ч амьдардаг бай, АНУ-ыг юм уу, өөр ямар нэг хүмүүн засаглалыг биш Ехова Бурхан болон Есүс Христийг эн тэргүүнд тавьдаг (Ёохан 15:19; 17:15, 16).
Заадаг сургаал маань АНУ-ын шашны ямар нэг удирдагчийн үгэнд бус Библид үндэслэдэг (1 Тесалоник 2:13).
Бид хүмүүн удирдагчийг бус Есүс Христийг дагадаг (Матай 23:8–10).