Skip to content

Гамшиг тохиолдоход бид хайрандаа хөтлөгдөн тусалдаг

Гамшиг тохиолдоход бид хайрандаа хөтлөгдөн тусалдаг

Еховагийн Гэрчүүд хүнд хэцүү үед итгэл нэгтнүүд болон бусдад тусламжийн гараа сунгадаг. Ийнхүү хайраа илэрхийлэх нь Христийн жинхэнэ дагалдагчдын онцлог шинж билээ (Ёохан 13:35).

2012 оны дунд үе хүртэлх нэг жилийн хугацаанд ямар материаллаг тусламж үзүүлснийг доор жагсаан бичив. Энэ жагсаалтад гамшигт нэрвэгдэгсдийг Библид үндэслэн тайвшруулсныг мөн тэдэнд үзүүлсэн сэтгэл санааны дэмжлэгийг дурдаагүй болно. Еховагийн Гэрчүүдийн салбар гамшигт нэрвэгдэгсдэд янз бүрийн тусламж үзүүлэхийн тулд тусламжийн хороодыг байгуулдаг. Түүнээс гадна тухайн нутгийн хурлууд тусламж үзүүлдэг.

Япон

Япон: Тус улсын хойд хэсэгт 2011 оны 3 дугаар сарын 11-нд газар хөдөлж, цунами болоход хэдэн зуун мянган хүн нэрвэгджээ. Дэлхийн өнцөг булан бүрд буй Еховагийн Гэрчүүд мөнгө төгрөг хандивлаж, ур чадвар, нөөц боломжоо харамгүй зориулсан.Японд болсон газар хөдлөлтөд өртсөн хүмүүст тусламж үзүүлсэн тухай видео үзээрэй.

Бразил: Үер, хөрсний нуралт, шаврын нуралт хэдэн зуун хүний амийг авч оджээ. Еховагийн Гэрчүүд гамшиг болсон газар луу 42 тонн хоол хүнс, 20 000 цэвэр ус, 10 тонн хувцас, 5 тонн цэвэрлэгээний материал, эм тариа болон бусад тусламжийн бараа илгээжээ.

Конго (Браззавил): Браззавилын нэг дүүрэгт байрлах нууц зэвсгийн агуулахад гал гарсны улмаас дэлбэрэлтүүд болжээ. Еховагийн 4 Гэрч орон гэргүй болж, 28 Гэрчийн байшин эвдэрч сүйдсэн. Тэдэнд хоол хүнс, хувцас хунар өгөхөөс гадна нутгийн Гэрчүүд орон гэргүй болсон итгэл нэгтнүүдээ гэртээ байлгасан байна.

Конго (Киншаса): Холер өвчинд нэрвэгдэгсдийг эм тариагаар хангасан. Аадар борооны улмаас үерт автсан хүмүүст хувцас хунар хандивлажээ. Дүрвэгсдийн хуаранд хоргодож буй хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлж, хэдэн тонн хувцас, хүнсний ногооны үр өгчээ.

Венесуэл: Ширүүн аадар бороо орсны улмаас үер болж, шаврын нуралт үүсэхэд тусламжийн хороо 288 Гэрчид тусалжээ. 50 гаруй байр шинээр барьж өгөв. Түүнээс гадна Валэнсиа нуурын усны түвшин нэмэгдсэнээс болж олон айл усанд автжээ. Тусламжийн хороо тэдэнд бас шаардлагатай тусламж үзүүлсэн.

Филиппин

Филиппин: Хар салхи дэгдэж, үер болоход тус улс дахь Еховагийн Гэрчүүдийн салбар хоол хүнс, хувцас хунар илгээж, нутгийн Гэрчүүд ус татарсны дараа цэвэрлэгээний ажилд оролцжээ.

Канад: Альберта мужид ой хээрийн түймэр гарсны дараа Слэйв Лэйк хурлынхан тухайн нутгийн итгэл нэгтнүүдээсээ их хэмжээний хандив хүлээн авчээ. Цугларсан хандив шаардлагатай хэмжээнээс илүү гарсан тул тэд талаас илүү хувийг нь дэлхий дахинд буй гамшигт нэрвэгдсэн итгэл нэгтнүүддээ хандивласан байна.

Кот Дивуар: Дайны өмнө, дайны үед мөн дараа нь ч тусламж зайлшгүй хэрэгтэй хүмүүсийг эд бараа, хоргодох байраар хангаж, эмнэлгийн тусламж үзүүлсэн.

Фижи: Хүчтэй аадар бороо орсны улмаас ширүүн үер болжээ. Гамшигт нэрвэгдсэн 192 Гэрч айлын ихэнх нь фермгүй болж, хоол хүнс, орлогын эх үүсвэрээсээ салжээ. Тэдэнд тусламжийн бараа илгээсэн байна.

Гана: Тус улсын зүүн хэсэгт үер нүүрлэхэд, хоол хүнс, хүнсний ногооны үр, орон байраар хангажээ.

Америкийн Нэгдсэн Улс: Хар салхи дайрсны улмаас 3 мужийн 66 Гэрчийн байшин эвдэрч, 12 Гэрч орон гэрээ алджээ. Тэдний ихэнх нь даатгалтай байсан ч байшингаа засаж янзлахад нь мөнгөн тусламж үзүүлжээ.

Аргентин: Тус улсын өмнөд хэсэгт галт уул дэлбэрч олон айлын байр нурахад тэндхийн Еховагийн Гэрчүүд тусламжийн гараа сунгажээ.

Мозамбик: Ган гачигт нэрвэгдсэн 1 000 гаруй хүмүүсийг хоол хүнсээр хангасан.

Нигери: Автобусны осолд орж гэмтэж бэртсэн 24 Гэрчид санхүүгийн тусламж үзүүлсэн. Тус улсын хойд хэсэгт болсон шашин угсаатны мөргөлдөөний улмаас орон гэрээ алдсан хүмүүст бас тусламжийн гараа сунгасан.

Бенин: Үерт нэрвэгдсэн хүмүүсийг эм тариа, хувцас хунар, шумуулын тор, цэвэр ус, орон байраар хангасан.

Бүгд Найрамдах Доминикан улс

Бүгд Найрамдах Доминикан улс: «Эрин» хар салхины дараа итгэл нэгтнүүддээ материаллаг тусламж үзүүлж, орон байраа засаж янзлахад нь тусалжээ.

Этиоп: Тус улсын 2 газарт ган гачиг нүүрлэж, нэг газар үерт автахад гамшигт нэрвэгдэгсдэд мөнгөн тусламж үзүүлсэн.

Кени: Ган гачигт нэрвэгдэгсдэд тусламжийн бараа илгээсэн.

Малави: «Дзалека» дүрвэгсдийн хуаранд байрлаж буй хүмүүст тусламж үзүүлжээ.

Балба: Хөрсний нуралтаас болж орон гэргүй болсон Гэрчийг түр байрлах байраар хангаж, хурлынхан нь тусалжээ.

Папуа Шинэ Гвиней: Галдан шатаах үйл ажиллагааны улмаас 8 Гэрчийн гэр шатсан тул дахин барих ажил өрнүүлжээ.

Румын: Байраа үерт алдсан зарим Гэрчид дахин барихад нь тусалжээ.

Мали: Ган гачгаас болж ургац муу хураасан хүмүүст хөрш зэргэлдээх Сенегал улсын Гэрчүүд тусламжийн бараа илгээжээ.

Сьерра Леон: Дайны хөлд нэрвэгдсэн нутагт амьдардаг итгэл нэгтнүүддээ туслахын тулд Францаас Гэрч эмч нар ирж эмнэлгийн тусламж үзүүлсэн.

Тайланд: Асар их хор хохирол учруулсан үер болж, тус улсын хэд хэдэн газар сүйдсэн. Тусламжийн багийнхан 100 гаруй айл, 6 цуглааны танхимыг сэргээн засварлажээ.

Чех: Тус улсад болсон үерийн улмаас эвдэрч сүйдсэн итгэл нэгтнүүдийнхээ байрыг засварлахад Словакын Гэрчүүд тусалжээ.

Шри Ланка: Цунамид нэрвэгдэгсдэд янз бүрээр тусалжээ.

Судан: Зэвсэгт мөргөлдөөний улмаас дүрвэсэн Гэрчүүдэд хоол, хувцас, гутал, хуванцар хавтангууд илгээсэн.

Танзаниа: Үер бууснаас 14 Гэрч эд хөрөнгөө алджээ. Тэндхийн хурлууд итгэл нэгтнүүддээ хувцас, гэр ахуйн бараа хандивлажээ. Нэг айлын байрыг дахин барьж өгсөн.

Зимбабве: Ган гачгаас болж өлсгөлөнд нэрвэгдэгсдэд хоол хүнс, мөнгөн тусламж үзүүлсэн.

Бүрүнди: Дүрвэгсдэд эмнэлгийн болон янз бүрийн тусламж үзүүлсэн.