2016 оны 9-р сарын 12
УУЛЫН КАРАБАХ
Артур Аванесиянд өршөөл үзүүлж, сулласан нь
2016 оны 9-р сарын 6-нд 20 настай Артур Аванесиянд Уулын Карабахын эрх баригчид өршөөл үзүүлж Шуши шоронгоос суллажээ. Түүнийг цэргийн алба хаахаас татгалзсан гэж буруутган, 30 сараар хорих ял оноосноос 26 сарын ялыг эдлүүлжээ. Уг нь дүйцүүлэх алба хаах хүсэлт гаргасан ч эрх баригчид хүсэлтийг нь хүлээн аваагүй байна. Юутай ч гэрийнхэнтэйгээ дахин хамт байгаадаа тэрээр их баяртай байгаа билээ.
Еховагийн Гэрчүүд ч Артур Аванесиянг суллагдсанд тун их баяртай байна. Мөн итгэл үнэмшлийн улмаас цэргийн алба хаахаас татгалзах эрхийг нь эрх баригчид хүндэтгэж, Уулын Карабахын залуучуудад цэргийн алба хаахын оронд дүйцүүлэн хаах боломж олгоно гэж найдаж байна.