2020 ОНЫ 3-Р САРЫН 26
ДЭЛХИЙН МЭДЭЭ
Цар тахлын үед Еховагийн Гэрчүүд шинэ аргаар дэлгэрүүлж байна
Шинэ коронавирус (COVID-19) олон сая Еховагийн Гэрчийн амьдралыг өөрчилж байна. Тэд орон нутгийнхаа засаг захиргааны зааврыг дагахын зэрэгцээ Еховагаа шүтсээр байна. Халдвар тархаж буй газар нутагт амьдардаг итгэл нэгтнүүд маань дэлгэрүүлэх ажилдаа үргэлжлүүлэн оролцохын тулд шинэ шинэ арга туршиж, ашиглаж байна.
Италийн Писа хотод амьдардаг Гэрч эрэгтэй: «Дэлгэрүүлэх ажил маань гайхалтай амжилттай байна! Олон хүн гэртээ байдаг болохоор эхнэр бид хоёр хадгалсан дугаарууд руугаа залгаж дүрст дуудлага хийхээр цаг тохирсон. Бид шинээр сонирхсон болон өмнө нь ярьж байсан маш олон хүнтэй Библийн хичээл, давтан уулзалт хийж байгаа. Тийм болохоор олон цаг үр дүнтэй дэлгэрүүлж байна» гэжээ.
Өмнөд Солонгост байдаг дэлгэрүүлэгчид маань халдвараас болоод jw.org вэб сайт, «JW Library» аппликейшнийг илүү их хэрэглэдэг болсон. Жишээ нь, нэг Гэрч эрэгтэй гурван жилийн өмнө Библийн хичээл заалгахаа больсон суралцагчаасаа гэнэтхэн мессеж авсан. Суралцагч нь цар тахлаас болоод эцсийн өдрүүдийн шинж тэмдгийн тухай боддог болсон гэдгээ хэлсэн байна. Өнөөх Гэрч эрэгтэй «JW Library»-гаас сонирхсон сэдэвтэй нь холбоотой материалын линкийг мессежээр илгээжээ. Энэ тухайгаа Гэрч эрэгтэй: «Эцсийн өдрүүдийн баталгаа болсон энэ шинж тэмдгээс болоод олон хүн Бурхан болон Библийн тухай илүү ихийг мэдэх хүсэлтэй болсныг харах урамтай санагдсан» гэжээ.
Итгэл нэгтнүүд маань дэлгэрүүлэх ажлаа үнэлдгийг дэлхий даяар буй салбаруудаас ирсэн олон тайлан баталдаг. Тэд сайн мэдээг дэлгэрүүлсээр байхын тулд «эрүүл саруул ухаанаар» хандаж байгааг харах хэчнээн сайхан байна вэ (Мика 6:9).
Дүүрэг хариуцагч Пуэрто-Рикод дэлгэрүүлэх ажлын цуглааныг хөтөлж байна
Хоёр Герман эхлэгч дүрст дуудлага хийж, хамт захиа бичиж байна
Өмнөд Солонгост Библийн хичээл явагдаж байна
Францад нэг хос утсаар дэлгэрүүлж байна
Хавайд нэг Гэрч эмэгтэй хүүтэйгээ захиа бичиж байна