Skip to content

2017 ОНЫ 6-Р САРЫН 8
ОРОС

Ерөнхийлөгч Путин Еховагийн Гэрч гэр бүлийг «Эцэг эхийн алдар» одонгоор шагнажээ

Ерөнхийлөгч Путин Еховагийн Гэрч гэр бүлийг «Эцэг эхийн алдар» одонгоор шагнажээ

НЬЮ-ЙОРК—2017 оны 5-р сарын 31-нд Оросын ерөнхийлөгч Владимир Путин Карелиад амьдардаг, найман хүүхэд төрүүлж өсгөсөн Еховагийн Гэрч Валерий Новик Татьяна Новик нарыг «Эцэг эхийн алдар» одонгоор шагнажээ. Ёслолын ажиллагаа Москва хотын Кремльд болсон байна.

Ёслолын ажиллагаа Олон Улсын Хүүхдийн Өдрийг угтаж Кремльд болжээ.

«Эцэг эхийн алдар» одонг 2008 оны 5-р сард гарсан ерөнхийлөгчийн зарлигаар олгодог болжээ. Орос улс энэ шагналыг доод тал нь долоон хүүхэд төрүүлж өсгөн, гэр бүлийнхээ эрүүл мэнд, боловсрол төдийгүй, бие бялдар, оюун санаа, ёс суртахууны тал дээр маш сайн анхаардаг эцэг эхэд олгодог ажээ. Гэр бүлээ бат бэх байлгахад үлгэр жишээ үзүүлснийх нь төлөө тус шагналыг хүртээдэг.

Ерөнхийлөгч Путин найман хүүхдийн эцэг Валерий Новикийг «Эцэг эхийн алдар» одонгоор шагнаж байна.

Еховагийн Гэрчүүдийн байгууллагын төвийн төлөөлөгч Дэйвид А. Семониан: «Еховагийн Гэрчүүдийн олгодог Библийн үнэ төлбөргүй боловсролын ачаар зөвхөн Орос улсад биш, дэлхий дахинд эцэг эхчүүд үр хүүхдээ сайн иргэн болгож хүмүүжүүлдгийг энэ шагнал баталж байна. Оросын дээд шүүх энэ явдлыг харгалзан үзэж Орос дахь Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагааны төвийг татан буулгах шийдвэрээ 2017 оны 7-р сарын 17-нд дахин нэг харна гэж бид найдаж байна» гэж хэлжээ.

Холбоо барих:

Дэйвид А. Семониан, Олон нийттэй харилцах алба, +1-845-524-3000