Skip to content

2017 оны 6-р сарын 27
United Kingdom

Еховагийн Гэрчүүд Лондонд гарсан гал түймрийн хохирогчдод тусламж үзүүлжээ

Еховагийн Гэрчүүд Лондонд гарсан гал түймрийн хохирогчдод тусламж үзүүлжээ

2017 оны 6-р сарын 14-ний үүрээр Лондон хотын Хойд Кенсингтон мужид байрлах 24 давхар орон сууц бүхий Грийнфил Цамхагт (Grenfell Tower) гал түймэр гарчээ. Энэ үеэр Еховагийн Гэрчүүд гал түймэрт өртсөн хүмүүст тусламж үзүүлсэн. Эрх баригчдын мэдээлснээр хамгийн багадаа 79 хүн түймрийн улмаас нас баржээ.

Тухайн үед дөрвөн Гэрч Грийнфил Цамхагаас гарч чадсан бөгөөд хоёр нь тэр байрны оршин суугч байжээ. Тэр дөрөв бэртэж гэмтээгүй ч хоёр Гэрчийн амьдарч байсан гэр галд бүрэн шатжээ. Галд шатсан барилгын ойр хавьд амьдарч байсан Гэрчүүд хохирол амссан итгэл нэгтнүүддээ болон гэр бүлийнхэнд нь хоол хүнс, хувцас хунар өгч, санхүүгийн тусламж үзүүлжээ. Мөн Гэрчүүд Хойд Кенсингтон мужийн зовж шаналсан ард иргэдэд сайн мэдээ хүргэн тайвшруулж байна.

Холбоо барих:

Олон улсад: Дэйвид А. Семониан, Олон нийттэй харилцах алба, +1-845-524-3000

Британид: Андрей Шкофийлд, +44-20-8906-2211