Амос 2:1–16

  • Тэрс явдлыг шүүсэн нь (1-16)

2  Ехова ийн айлдаж байна. “«Моаб гурав дөрвөн удаа тэрсэлсэн* учраас би шийтгэнэ гэсэн бодлоо өөрчлөхгүй. Тэрбээр Едомын хааны ясыг үнс болтол нь шатаасан.  2  Тиймд би Моаб дээр гал буулгана. Тэр гал Кериотын бэхлэгдсэн цамхгуудыг түймэрдэнэ. Моаб үймээн самуун дунд,Дайны уухай, бүрээн дуунаар мөхнө.  3  Би захирагчийг* нь зайлуулж,Түүнтэй хамт бүх ноёныг нь хөнөөнө» гэж Ехова айлдаж байна”.  4  Ехова ийн айлдаж байна. “Иуда гурав дөрвөн удаа тэрсэлсэн учраас би шийтгэнэ гэсэн бодлоо өөрчлөхгүй. Тэд Еховагийн хуулийг* үл тоомсорлосон. Тушаал зарлигийг нь биелүүлээгүй. Тэд өвөг дээдсийнхээ дагаж байсан худал хуурмагт төөрөлдсөн.  5  Тиймээс би Иуда дээр гал буулгана. Тэр гал Иерусалимын бэхлэгдсэн цамхгуудыг түймэрдэнэ”.  6  Ехова ийн айлдаж байна. “Израйл гурав дөрвөн удаа тэрсэлсэн учраас би шийтгэнэ гэсэн бодлоо өөрчлөхгүй. Тэд мөнгөний төлөө зөв хүнийг,Хос сандаалны төлөө ядуу хүнийг худалдсан.  7  Тэд ядуусын толгой дээр гишгэн газрын шороотой хутгаж,Дөлгөөн хүний замыг хаадаг. Эцэг хүү хоёр нэг эмэгтэйтэй явалдаж,Миний ариун нэрийг бузарладаг.  8  Тэд тахилын ширээ бүрийн дэргэд зээлийн барьцаанд авсан хувцаснууд дээрээ тэрийн хэвтдэг. Тэд торгосон хүмүүсээсээ авсан дарсыг бурхдынхаа өргөөнд* ууцгаадаг”.  9  “Гэхдээ хуш шиг өндөр, царс шиг хүчтэй аморичуудыгТэдний төлөө устгасан нь би билээ. Би дээрх жимсийг нь, доорх үндсийг нь устгасан. 10  Би та нарыг Египетийн нутгаас авчирч,Аморичуудын нутгийг эзлүүлэхийн тулдЗэлүүд газраар 40 жил хөтөлж явсан. 11  Би хөвгүүдийн чинь заримыг зөнч,Залуусын чинь заримыг назир хүн болгосон. Тийм биш гэж үү, Израйлын ард түмэн минь?” гэж Ехова тунхаглаж байна. 12  “Гэвч та нар назир хүмүүст дарс өгдөг байсан. Зөнчдөд «Та нар зөгнөж болохгүй» гэж тушаасан. 13  Тийм учраас тариа ачсан тэрэг нь доорх газраа талхалдаг шигБи чамайг байгаа газарт чинь талхална. 14  Хурдан нь зугтах газаргүй болж,Хүчтэнийх нь чадал харьж,Нэг ч дайчин амь мултрахгүй. 15  Харваач нь байгаа газартаа тогтохгүй. Хурдан нь зугтаж чадахгүй. Морьтон нь ч амь мултрахгүй. 16  Дайчдын хамгийн зоригтой* нь хүртэлТэр өдөр нүцгэн зугтана” гэж Ехова тунхаглаж байна».

Зүүлт

Эсвэл «гэмт хэрэг үйлдсэн»
Үгч. «шүүгчийг»
Эсвэл «зааврыг»
Эсвэл «сүмд»
Эсвэл «зүрх нь хүчтэй»