Амос 3:1–15

  • Бурхны шүүх шийдвэрийг тунхаглав (1-8)

    • Бурхан нууцаа илчилдэг (7)

  • Бурхан Самарийг буруутгав (9-15)

3  «Израйлчууд аа, Ехова та нарын тухай, Египетийн нутгаас гаргаж авсан үндэстнийхээ тухай юу гэж хэлснийг сонсоцгоо.  2  “Дэлхийн бүх үндэстний дундаас би ганцхан чамайг л сонгосон*. Тийм учраас би чамайг хийсэн бүх хэргээс чинь болж шийтгэнэ.  3  Хоёр хүн уулзана гэж тохироогүй бол хамт алхах уу?  4  Арслан олзгүй бол ойд архирах уу? Залуу арслан юу ч бариагүй бол нүхэн дотроосоо хүрхрэх үү?  5  Урхи тавиагүй бол* шувуу баригдах уу? Юу ч ороогүй бол хавх газраас үсрэх үү?  6  Хотод бүрээ үлээвэл хүмүүс үймэлдэн сандрахгүй гэж үү? Хотод гамшиг тохиолдвол үүнийг Ехова буулгаагүй гэж үү?  7  Хэмжээгүй эрхт Эзэн ЕховаЗөнчдөдөө нууцаа илчлэхгүйгээр юу ч хийхгүй.  8  Арслан архирчээ! Айхгүй хэн байх вэ? Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлджээ! Зөгнөхгүй хэн байх вэ?”.  9  “Ашдодын бэхлэгдсэн цамхгууд дээр,Египетийн бэхлэгдсэн цамхгууд дээр ийн зарлагтун. «Самарийн уулсын эсрэг цугларч,Тэндхийн үймээн самууныг,Луйвар булхайг харагтун. 10  Тэд зөв юм хийж мэддэггүй хүмүүс. Тэдний бэхлэгдсэн цамхгууд хүчирхийлэл, сүйрлээр дүүрэн» хэмээн Ехова тунхаглаж байна”. 11  Тийм учраас Хэмжээгүй эрхт Эзэн Ехова ийн айлдаж байна. “Дайсан газар нутгийг чинь бүсэлж,Хүчийг чинь сулруулж,Бэхлэгдсэн цамхгуудыг чинь тонох болно”. 12  Ехова ийн айлдаж байна. “Хоньчин арслангийн амнаас хоёр хөл юм уу чихний тасархайг салгаж авдаг шигОдоо Самарид тансаг ор, сайхан буйдан* дээр тухалж буй израйлчуудын цөөн хэдийг лДайснуудынх нь савраас салгаж авна”. 13  Тэнгэрийн цэргийн Бурхан, Хэмжээгүй эрхт Эзэн Ехова ийн айлдаж байна. “Сонсоод Иаковын үр удамд анхааруулагтун*. 14  Би Израйлын бүх тэрс явдалд* хариуцлага тооцох тэр өдрөөБетелийн тахилын ширээнүүдэд ч хариуцлага тооцно. Тахилын ширээний эврүүдийг цавчиж, газар унагана. 15  Би өвлийн байшинг зуны байшинтай хамт нураана”. Ехова ийн тунхаглаж байна. “Зааны ясан байшингууд сүйрч,Сүрлэг* байшингуудын төгсгөл ирнэ”».

Зүүлт

Үгч. «мэдсэн»
Эсвэл «Урхинд өгөөш байхгүй бол» гэсэн бололтой.
Эсвэл «Дамаскийн буйдан»
Эсвэл «Иаковын үр удмын эсрэг гэрчлэгтүн»
Эсвэл «гэмт хэрэгт»
Эсвэл «Олон» гэсэн бололтой.