Амос 4:1–13
4 «Самарийн уулан дээрх Башаны үнээнүүд ээ,Энэ үгийг сонсоцгоо!
Эмэгтэйчүүд та нар дорд нэгнийг луйвардан, ядуусыг бяцалдаг.
Та нар нөхрүүддээ* “Бидэнд уух юм авчир” гэж хэлдэг.
2 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова өөрийн ариун байдлаар тангарагласан нь:
“«Та нарыг, нядлагчийн дэгээнээс,Үлдэгсдийг чинь загасны дэгээнээс өлгөх өдрүүд ирж байна.
3 Хүн нэг бүр чинь хэрмийн цөмөрхийгөөр гарчХармон руу шидэгдэх болно» гэж Ехова тунхаглаж байна”.
4 “Бетелд ирж нүгэл үйлд*.
Гилгалд ирж бүр их нүгэл үйлд.
Өглөө нь тахилаа,Гурав дахь өдөр нь аравны нэгээ авчир.
5 Исгэсэн талхыг талархлын тахил болгон шатаа.
Сайн дурын өргөлөө чангаар тунхагла!
Энэ нь та нарын хийх дуртай зүйл шүү дээ, Израйлын ард түмэн минь!” гэж Хэмжээгүй эрхт Эзэн Ехова тунхаглаж байна.
6 “Тийм учраас би танай бүх хотод та нарыг идэх хоолгүй болгож*,Танай бүх гэрийг хоол хүнсний гачигдалд оруулсан.
Гэсэн ч та нар над руу эргэж ирээгүй” гэж Ехова тунхаглаж байна.
7 “Мөн би ургац хураахаас гурван сарын өмнө бороог татажНэг хотод бороо оруулж, нөгөөд нь оруулаагүй.
Нэг газар бороо орсон чНөгөө газар нь бороо оролгүй хатсан.
8 Хоёр гурван хотын хүмүүс нэг хот руу гуйвж дайван явсаарУс уух гэсэн боловч ханатлаа уугаагүй.
Гэвч та нар над руу эргэж ирээгүй” гэж Ехова тунхаглаж байна.
9 “Би ган гачиг, хөгц мөөгөнцрөөр та нарын үр тариаг сүйтгэсэн.
Та нар цэцэрлэг болон усан үзмийн талбайгаа олшруулсан чИнжрийн мод, чидун жимсний модыг чинь царцаа идсэн.
Гэсэн хэдий ч та нар над руу эргэж ирээгүй” гэж Ехова тунхаглаж байна.
10 “Би Египетэд буулгасантайгаа адилхан тахлыг та нар дээр буулгасан.
Би танай залуусыг илдээр хөнөөж, морьдыг чинь олзлон авсан.
Би танай хуарангийн өмхий үнэрийг хамарт чинь үнэртүүлсэн.
Гэсэн ч та нар над руу эргэж ирээгүй” гэж Ехова тунхаглаж байна.
11 “Би Содом, Гоморраг сүйрүүлсэн шигээТанай газар нутгийг сүйрүүлсэн.
Та нар галаас татаж гаргасан цуцал шиг байсан.
Гэсэн ч та нар над руу эргэж ирээгүй” гэж Ехова тунхаглаж байна.
12 “Тиймд Израйл аа, би чамайг дахин шийтгэнэ.
Би чамайг шийтгэх учраасБурхантайгаа уулзахад бэлд, Израйл аа!” гэж тунхаглаж байна.
13 Тэр бол уулсыг бий болгож, салхийг бүтээсэн Нэгэн юм.
Тэрбээр бодсон санаснаа хүнд хэлж,Үүрийн гэгээг харанхуй болгож,Дэлхийн өндөр газрууд дээр явдаг.
Түүний нэр бол тэнгэрийн цэргийн Бурхан Ехова».