Амос 5:1–27
5 «Израйлын үр удам аа, та нарын тухай дуулах гашуудлын дууг минь сонсоцгоо.
2 “Онгон охин Израйл унасан.
Тэр дахин босохгүй.
Тэр өөрийнхөө нутагт хаягдсан.
Түүнийг босгох хэн ч үгүй”.
3 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова: “Дайнд мянган хүн явуулдаг хотод зуун хүн л үлдэнэ.
Зуун хүн явуулдаг хотод арван хүн л үлдэнэ.
Ийм юм Израйлын үр удамд тохиолдоно” хэмээн айлдаж байна.
4 Ехова Израйлын үр удамд ийнхүү айлдаж байна.
“Над руу эргэж ир, тэгээд амьд яв.
5 Бетелд очихоо боль*.
Гилгал руу бүү яв, Беершебагийн хилийг ч бүү дав.
Учир нь Гилгал олзлогдож,Бетел юу ч үгүй устгагдана*.
6 Ехова руу эргэж ир, тэгээд амьд яв.
Эс тэгвэл тэрбээр Иосефын үр удам руу гал мэт дайрчБетелийг түймэрдэхэд хэн ч унтрааж чадахгүй.
7 Та нар шударга ёсыг агь* болгож,Зөв шударгыг газар хаядаг.
8 Кима* болон Кесил* ордыг бүтээгч,Гүн харанхуйг өглөө болгогч,Өдрийг шөнө шиг харанхуй болгогч,Далайн усыг цуглууланГазрын гадаргуу дээр асгагчТүүний нэр бол Ехова.
9 Тэрбээр хүчтэнийг гэнэт сүйрүүлж,Бэхлэгдсэн газар дээр сүйрэл буулгана.
10 Тэд хотын хаалган дээр суудаг зэмлэгчдийг үзэн ядаж,Үнэнийг ярьдаг хүмүүсийг жигшдэг.
11 Та нар ядуу хүнээс газрын түрээс нэхэж,Үр тариаг нь алба гувчуур болгон авдаг учраасЗассан чулуугаар барьсан байшиндаа амьдрахгүй,Сайн чанарын усан үзмийн талбайгаасаа гарсан дарсыг уухгүй.
12 Би та нарын хэр их тэрсэлснийг*,Ямар их ноцтой нүгэл үйлдсэнийг мэднэ.
Та нар зөв хүнийг дарлаж,Хээл хахууль* авч,Хотын хаалган дээр ядуу хүний эрхийг уландаа гишгэдэг.
13 Тиймээс тэр үед хэрсүү хүмүүс дуугүй байх болно.
Учир нь тэр нь гай зовлонгийн цаг байх юм.
14 Мууг биш, сайныг үйлд.
Тэгвэл та нар амьд явна.
Та нарын хэлдэгчлэнТэнгэрийн цэргийн Бурхан Ехова та нартай хамт байх болно.
15 Мууг үзэн яд, сайныг хайрла.
Хотын хаалган дээр шударга ёсыг түгээ.
Тэгвэл тэнгэрийн цэргийн Бурхан ЕховаИосефын үлдэгсдийг өршөөж магадгүй”.
16 Тиймээс Ехова, тэнгэрийн цэргийн Бурхан Ехова ийн айлдаж байна.
“Нийтийн талбай бүрд орилоон чарлаан сонсогдож,Гудамж бүрд хүмүүс: «Ээ халаг!» гэх болно.
Тэд тариачдыг дуудан гашуудуулж,Мэргэжлийн гашуудагчдыг орилуулна”.
17 “Усан үзмийн талбай бүрд орилох дуу сонсогдоно.
Учир нь би та нарын дундуур явна” гэж Ехова айлдаж байна.
18 “Еховагийн өдрийг хүсэн хүлээгчид харамсалтай яа!
Еховагийн өдөр та нарын хувьд ямар байх вэ?
Гэрэлтэй биш, харанхуй байх болно.
19 Арслангаас зугтаад баавгайтай тааралдсан мэт,Гэртээ орж гараараа хана түшээд могойд хатгуулсан мэт байх болно.
20 Еховагийн өдөр гэрэлтэй биш, харанхуй,Ямар ч гэрэл гэгээгүй, түнэр харанхуй байх болно.
21 Би та нарын баяруудыг жигшиж, үзэн яддаг.
Би та нарын ариун чуулгануудын үеэрх анхилуун үнэрийг таалдаггүй.
22 Та нар надад шатаах тахил, бэлгийн тахил өргөсөн чБи тэрийг чинь таашаахгүй.
Таргалуулсан амьтнаар өргөх эвийн тахилыг чинь ч би таашаан харахгүй.
23 Чихэнд чийртэй дуугаа боль.
Чавхдаст хөгжмийнхөө эгшгийг надад битгий сонсго.
24 Шударга ёсыг ус шиг,Зөв шударгыг тасралтгүй урсах горхи шиг урсга.
25 Израйлын үр удам та нар цөлд 40 жил байхдааТахил ба өргөлийг надад авчирч байсан гэж үү?
26 Та нар өөрсдөдөө бурхан болгож бүтээсэн одны хөргүүд буюуСиккут хаан болон Кийуныг* авч явах болно.
27 Би та нарыг Дамаскийн чанад руу цөлнө” гэж Ехова гэдэг нэртэй тэнгэрийн цэргийн Бурхан айлдаж байна».
Зүүлт
^ Үгч. «Бетелийг бүү хай»
^ Эсвэл «Бетел учир битүүлэг газар болно» гэсэн бололтой.
^ Эсвэл «гашуун»
^ Мичид зургаа (Үхрийн ордод байрладаг Плеиадын одод) бололтой.
^ Маралын гялаан бололтой.
^ Эсвэл «гэмт хэрэг хийснийг»
^ Эсвэл «Ам таглах гэж өгсөн мөнгө»
^ Энэ хоёрын аль алинаар нь Санчир гаргийг хэлсэн бололтой. Хүмүүс түүнийг бурхан гэж шүтдэг байжээ.