Амос 9:1–15

  • Бурхны шийтгэлээс зугтах аргагүй (1-10)

  • Давидын майхныг босгоно (11-15)

9  Би Еховаг тахилын ширээний дээхэн зогсож байхыг харлаа. Тэрбээр ийн хэлэв. «Баганын оройг цохиж, босгуудыг чичрүүл. Багануудын оройг цавч. Би үлдсэн хүмүүсийг илдээр хөнөөнө. Хэн ч оргон зайлахгүй, хэн ч зугтаж амжихгүй.  2  Тэд Булш* ухаж орсон чБи тэднийг тэнд нь барина. Тэнгэрт гарлаа чТэндээс нь буулгаж авчирна.  3  Тэд Кармелын оройд нуугдлаа чБи хайж олоод барьж авна. Хараанд минь өртөхгүй гэж далайн ёроолд нуугдлаа чТэнд нь би могойд тушааж, хатгуулна.  4  Тэд дайсандаа олзлогдон явлаа чТэнд би илдэнд тушааж, илд тэднийг хөнөөнө. Сайны төлөө биш, муугийн төлөө би тэднээс мэлмийгээ салгахгүй.  5  Хэмжээгүй эрхт Эзэн, тэнгэрийн цэргийн жанжин Ехова тэдний газарт хүрвэлТэр нь хайлж, оршин суугчид нь гашуудна. Газар нутаг тэр аяараа Нил адил босож,Египетийн Нил адил бууна.  6  “Тэнгэрт шат хийж,Дэлхий дээгүүр бүрхүүл тогтоож*,Далайн усыг цуглуулжГазрын гадаргуу дээр асгагчТүүний нэр бол Ехова”.  7  Ехова: “Израйлын ард түмэн! Та нар миний хувьд Кушийн үр удам шиг биш гэж үү? Би Израйлыг Египетийн нутгаас,Филистийг Кретээс, Сирийг Кирээс гаргаагүй гэж үү?” хэмээн тунхаглаж байна.  8  Ехова: “Хэмжээгүй эрхт Эзэн Еховагийн мэлмий нүгэлт хаант улсыг харж байна. Тэрбээр түүнийг газрын хөрснөөс арчина. Гэвч Иаковын үр удмыг бүрмөсөн устгахгүй” хэмээн тунхаглаж байна.  9  “Би тушаал буулгаж байна. Шигшүүрээр шигшдэгийн адилБи Израйлын үр удмыг үндэстнүүдийн дунд шигшинэ. Нэг ч чулуу газар унахгүй. 10  Миний ард түмний дундах бүх нүгэлтэн,«Бидэн дээр гамшиг буухгүй, ойртох ч үгүй» гэж хэлэгсэд илдээр хөнөөгдөх болно”. 11  “Унасан байсан Давидын майхныг* тэр өдөр би босгоно. Цөмөрхийнүүдийг* нь бөглөнНурангийг нь сэргээн босгож,Эртний өдрүүдийнх шиг болгоно. 12  Ийнхүү тэд Едомоос үлдсэнийг,Миний нэрээр овоглодог бүх үндэстнийг эзэмшинэ” гэж үүнийг үйлдэгч Ехова тунхаглаж байна. 13  Ехова ийн тунхаглаж байна. “Газар хагалагч нь ургац хураагчийг,Усан үзэм гишгэгч нь үр суулгагчийг гүйцэх өдрүүд ирж байна. Уулс амтат дарсыг дуслуулж,Бүх толгод дарс урсгана*. 14  Би өөрийн ард түмэн Израйлын олзлогдогсдыг буцааж авчирна. Тэд эзгүйрсэн хотыг сэргээн барьж, тэндээ амьдарна. Тэд усан үзмийн төгөл байгуулж, дарсыг нь ууна. Жимсний цэцэрлэгтэй болж, үр жимсийг нь иднэ”. 15  Чиний Бурхан Ехова: “Би тэднийг нутагт нь үндэслүүлнэ. Тэд миний өгсөн газраасДахин хэзээ ч үндсээрээ сугарахгүй” хэмээн айлдаж байна».

Зүүлт

Евр. «шеол». «Үгийн тайлбар»-аас «Булш»-ийг үзнэ үү.
Эсвэл «барилга байгууламж барьж»
Эсвэл «саравчийг; овоохойг»
Эсвэл «Тэдний цөмөрхийнүүдийг»
Үгч. «Бүх толгод хайлна»