Дэд хууль 32:1–52
32 «Тэнгэрүүд ээ, чих тавин сонс.
Би үгээ хэлье.
Газар аа, үгийг минь чагна.
2 Заавар минь орох бороо,Хэлэх үг минь унах шүүдэр,Өвс ногоон дээр орох шиврээ бороо,Ургамал ногоон дээр буух аадар бороо.
3 Учир нь би Еховагийн нэрийг тунхаглана.
Бурхныхаа хэчнээн сүр жавхлантайг яригтун!
4 Тэр бол Хад.
Түүний үйлс нь төгс,Бүх зам мөр нь шударга,Хэзээ ч шударга бус юм хийдэггүй, итгэмжит Бурхан.
Тэрбээр үнэнч шударга, чигч шулуун билээ.
5 Завхран гажуудсан нь тэд өөрсдөө юм.
Тэд түүний хүүхдүүд биш.
Тэд өөрсдөө л өө сэвтэй,Хорон муу нүгэлт үеийнхэн.
6 Ухаан хомс, мунхаг хүмүүс ээ,Та нар Еховад ингэж хариу барих ёстой юм гэж үү?
Тэрбээр та нарыг бий болгосон Эцэг чинь биз дээ?
Та нарыг бүтээж, үндэстэн болгосон Нэгэн биш гэж үү?
7 Эрт үед юу болсныг санацгаа.
Үе үеийн он жилүүдийг тунгаацгаа.
Ааваасаа асуу, тайлбарлаад өгнө.
Ахмадуудаасаа асуу, хэлээд өгнө.
8 Хамгийн дээд Нэгэн үндэстнүүдэд өвийг нь өгөхдөө,Адамын үрсийг* зааглахдааИзрайлчуудын тоонд үндэслэнАрд түмнүүдийн хил хязгаарыг тогтоожээ.
9 Учир нь Еховагийн ард түмэн бол түүний хувь.
Иаков бол түүний өв юм.
10 Тэрбээр түүнийг зэлүүд газраас,Эзгүй жихүүдэст цөлөөс олсон.
Эргэн тойронд нь байж анхаарч халамжланНүдний цэцгий мэт хайрлан хамгаалсан.
11 Бүргэд үүрээ сандаачиж,Дэгдээхийнүүд дээрээ далавчаа дэвснээДэлгэсэн жигүүр дээрээДэгдээхийнүүдээ аван зөөх мэт
12 Ехова ганцаараа Иаковыг удирдан чиглүүлж байсан.Түүнтэй хамт нэг ч харийн бурхан байгаагүй.
13 Бурхан маань уул нуруудыг Иаковын эрхшээлд оруулж,Хээр талын үр жимсийг идүүлэн,Хадны зөгийн бал,Цахиур чулууны тосоор тэжээсэн.
14 Үхрийн сүүний цөцгийн тос, хонь, ямааны сүүгШилмэл хоньтой хамт,Эр ямаа, Башаны хонийгДээд зэргийн улаан буудайтай хамт өгсөн.
Усан үзмийн шүүсээр хийсэн дарсыг уулгасан.
15 Иешурун* таргалаад эзнээ тийрсэн.
Таргалж, бүдүүрч, тэнтийгээдӨөрийг нь бүтээсэн Бурхнаа орхиж,Авралынхаа Хадыг жигшсэн.
16 Тэд харийн бурхад руу урваж Бурхнаа уурлан хилэгнүүлсэн,Жигшүүрт зүйлс үйлдэж гутаан доромжилсон.
17 Өргөл тахилаа тэд Бурханд биш, чөтгөрүүдэд өргөв.
Өнөөдүүл нь тэдний мэдэхгүй бурхад,Өөр шинэ, саяхны бурхад,Өвөг дээдсийнх нь мэддэггүй байсан бурхад.
18 Та нар Эцэг чинь болох Хадаа мартаж,Амь өгсөн Бурхнаа үл санав.
19 Үүнийг хараад Ехова тэднийг голов.
Учир нь охид хөвгүүд нь түүнийг хилэгнүүлжээ.
20 Иймээс тэрбээр: “Би тэднээс нүүр буруулна,Яаж төгсөхийг нь харна.
Учир нь тэд гаж буруу үеийнхэн,Үнэнч бус хүүхдүүд.
21 Тэд хуурамч бурхад шүтэж намайг уурлуулсан,Ямар ч ашиг тусгүй шүтээн шүтэж намайг доромжилсон.
Тиймээс би ард түмэн биш хүмүүсээр тэднийг түгшээнэ,Тэнэг мунхаг үндэстнээр тэднийг уурлуулна.
22 Миний хилэнгийн гал асажБулшны* гүнд хүртэл шатна.
Газрыг ургацтай нь залгиж,Уулсын суурийг ч түймэрдэнэ.
23 Би гай гамшгийг нь ихэсгэнэ,Сумнуудаа тэдэн дээр буулгана.
24 Тэд өлссөнөөсөө болж эцэж туйлдана.
Халуундаа шаналж, гашуун сүйрэлд өртөнө.
Би тэдэн рүү араатны шүд,Тоос шороонд мөлхөгчдийн хорыг илгээнэ.
25 Гадаах нь илдээр хөнөөгдөж,Доторх нь айдас хүйдэст автана.
Залуус, онгон охид,Нялхас, өтгөс буурлууд нэрвэгдэнэ.
26 Би: «Тэднийг тараана,Хүмүүсийн дунд дурсагдахгүй болгоно» гэж хэлмээр байсан ч
27 Дайснууд буруу ойлгосноосоо болоодЮу гэж доромжлох бол доо гэхээсАйдас хүйдэс минь төрж байлаа.
Тэд: «Бид өөрсдийнхөө хүчээр ялсан.
Ехова энэ бүхнийг хийгээгүй» гэж хэлж магадгүй.
28 Израйлчууд бол ухаан муутай*,Ухаж ойлгох чадваргүй үндэстэн.
29 Ухаалаг байсан бол тэд үүнийг тунгааж,Үр дагаврыг нь бодох сон.
30 Хад нь тэднийг зараагүй байсан бол,Ехова тэднийг дайсанд нь тушаагаагүй байсан бол1 000-ыг нь нэг хүн,10 000-ыг нь хоёр хүн хөөж чадах байсан гэж үү?
31 Дайсны хад манай Хад шиг биш.
Дайснууд ч үүнийг мэддэг.
32 Тэдний усан үзэм Содомын усан үзмийн модных,Гоморрагийн талбайнх.
Усан үзэм нь хортой,Хонгорцог нь гашуун.
33 Дарс нь могойн хор,Наж могойн үхлийн хор.
34 Би тэдний бүх үйл хэргийг агуулахдаа хадгалж,Лацдаагүй гэж үү?
35 Хөл алдах тэр л цагт ньБи өшөө авч шийтгэнэ.
Гамшиг сүйрлийнх нь өдөр ойртож байна.
Тэдэнд тулгарах зүйлс нь үтэр түргэн айсуй” гэнэ.
36 Ехова ард түмнийхээ хэргийг өмгөөлж шүүнэ.
Тэрбээр тэднийг хэчнээн доройтсоныг,Өрөвдөлтэй өлбөгөр хүмүүс л үлдсэнийг нь хараадҮйлчлэгчдээ өрөвдөнө.
37 Дараа нь тэрбээр: “Тэдний хоргодох хад болсонБурхад нь хаана байна вэ?
38 Шатаалт тахилуудынх нь өөхийг идэж*,Ундаан өргөлүүдийнх нь дарсыг ууж байсан тэд хаана байна вэ?
Тэд босож та нарт туслаг.
Хоргодох газар чинь болог.
39 Намайг Бурхан гэдгийг одоо ойлгогтун.
Надаас өөр бурхан байхгүй.
Би үхүүлдэг, би амьдруулдаг.
Би шархдуулдаг, би эдгээнэ.
Миний мутраас бусдыг аварч чадах хүн нэг ч үгүй.
40 Би мутраа тэнгэр өөд өргөнМөнхийн Бурхан гэдгээрээ тангараглаж байна.
41 Би гялтганасан илдээ хурцалж,Шүүхэд бэлдээдДайснуудаасаа өшөө авна.
Намайг үзэн ядагчдад хариуг нь барина.
42 Сум минь цусанд согтоно.
Алагдагсад, олзлогдогсдын цусанд согтоно.
Илд минь мах иднэ.
Дайсны удирдагчдын толгойн махыг иднэ” гэж хэлнэ.
43 Үндэстнүүд ээ, түүний ард түмэнтэй баярла.
Учир нь тэрбээр үйлчлэгчдийнхээ цусан өшөөг авч,Дайснууддаа хариуг нь барина.
Ард түмнийхээ газар нутгийг ариусгана».
44 Ийнхүү Мосе Нуны хүү Хошеатай* гарч ирээд ард олонд энэхүү дууны үгийг сонордуулжээ.
45 Мосе энэ бүхнийг израйлчуудад хэлснийхээ дараа
46 «Та нар энэ Хуулийн бүх үгийг сахин биелүүлэхийг үр хүүхдүүддээ тушаахын тулд өнөөдөр миний анхааруулж хэлж байгаа бүхнийг зүрх сэтгэлдээ шингээ.
47 Эдгээр нь дэмий хоосон үг биш, харин ч та нарын амь амьдрал юм. Үүнийг сахиснаар та нар Иорданыг гаталж очоод эзэмших нутаг дээрээ урт удаан амьдарна» гэв.
48 Тэр өдөр Ехова Мосед
49 «Чи Иерихо руу харсан Моабын нутагт байгаа Абаримын уул буюу Небо уул руу өгсөөд миний израйлчуудад эзэмшил болгон өгч байгаа Канаан нутгийг харагтун.
50 Ах Аарон чинь Хор уулан дээр гараад эцэг өвгөдийнхөө нэгэн адил нойрссон шиг чи тэр уулан дээр гараад эцэг өвгөдийнхөө нэгэн адил нойрсоно.
51 Яагаад гэвэл та хоёр Зиний цөлд байдаг Кадеш дахь Мерибагийн усны дэргэд израйлчуудын өмнө миний үгийг сахиагүй, намайг алдаршуулаагүй.
52 Миний израйлчуудад өгч байгаа нутгийг чи холоос харах боловч тийшээ орохгүй» гэж айлджээ.
Зүүлт
^ Эсвэл «Хүн төрөлхтнийг» гэсэн бололтой.
^ «Шулуун шударга» гэсэн утгатай, Израйлыг хүндэтгэн дуудах нэр
^ Евр. «шеол». «Үгийн тайлбар»-аас «Булш»-ийг үзнэ үү.
^ Эсвэл «зөвлөгөөг сонсдоггүй» гэсэн бололтой.
^ Эсвэл «Хамгийн сайн тахилуудыг нь идэж»
^ Иошуагийн жинхэнэ нэр. Хошеа нь Хошаиагийн товчилсон хувилбар бөгөөд «Яа аварсан» гэсэн утгатай.