Дэд хууль 33:1–29

  • Мосе овгуудыг ерөөв (1-29)

    • Еховагийн «мөнхийн мутар» (27)

33  Жинхэнэ Бурхны хүн Мосе нас барахаасаа өмнө израйлчуудыг ийн ерөөв.  Тэрбээр: «Синаигаас ирсэн ЕховаСеирээс тэдэн дээр гэрэлтэв. Тэрбээр Параны уулархаг нутгаас сүр жавхлантайгаар гэрэлтсэн юм. Түүнтэй хамт асар олон ариун тэнгэрийн элч,Баруун гар талд нь дайчид нь байлаа.   Тэрбээр ард түмнээ хайрласан. Ард олных нь бүх ариун хүн алган дээр нь байв. Тэд хөлд нь суужТүүний үгийг сонссон.   (Мосе бидэнд хууль тушаал өгсөн. Тэр хууль нь Иаковын үр удмын* өмч юм. )   Бурхан ард олны удирдагчдыг болонИзрайлын бүх овгийг хамт цуглахадИешуруны* хаан болсон юм.   Реубен амьдарч бүү мөхөг! Овгийнх нь хүмүүс бүү цөөрөг!» хэмээгээд   Иудаг ерөөн: «Ехова минь ээ, Иудагийн хэлэх үгийг сонсооч. Түүнийг ард түмэн рүү нь буцаан авчраач. Тэрбээр өөрийн гэсэн бүхнээ гараараа хамгаална. Дайснуудтайгаа тулалдахад нь та түүнд туслаач» гэжээ.   Левигийн тухайд: «Таны* Урим, Туммим ньТаны Массад сорьсон танд үнэнч хүнийх. Та түүнтэй Мерибагийн усны дэргэд маргалдсан.   Тэрбээр эцэг эхийнхээ талд ороогүй. Ах дүү, үр хүүхдийнхээ талд ч ороогүй. Тэд үгийг тань биелүүлж,Гэрээг тань сахисан. 10  Тэд Иаковт таны шийдвэрүүдийг,Израйлд таны Хуулийг зааг! Танд зориулж анхилуун үнэрт утлага уугиулан,Тахилын ширээн дээр тань шатаалт тахилыг бүтнээр нь өргөг! 11  Ехова, түүнд хүч чадал хайрлаач. Гарынх нь ажил үйлсийг таалан соёрхооч. Эсэргүүцэгчдийнх нь хөлийг* хугалаач. Тэгвэл дахин эсэргүүцэхгүй» хэмээв. 12  Бениамины тухайд: «Еховагийн хайрладаг нэгэн түүний хажууд амьдран сууна. Тэрбээр түүнийг бүх л өдөржин халхавчиндаа байлгаж,Хоёр мөрөн дээрээ аж төрүүлнэ» гэв. 13  Иосефын тухайд: «Ехова газар нутгийг нь ивээг! Тэнгэрийн үнэт зүйлс,Шүүдэр ба газраас ундран гарах усаар, 14  Нарны ургуулдаг гойд сайхан бүхнээр,Сар бүрийн үнэт ургацаар, 15  Эртний уулс*,Өнө удаан орших толгодын шилмэл зүйлсээр, 16  Газрын үнэт баялаг ба газрыг дүүргэдэг бүхнээр ивээг! Бутанд үзэгдсэн Нэгэн ивээл сайшаалаа хүртээх болтугай! Тэдгээр ивээл Иосефын толгой дээр,Ах дүүсийнхээ дундаас тодорсон нэгний зулай дээр бууг! 17  Түүний сүр хүч нь анхалж төрсөн үхрийнх шиг,Эврүүд нь зэрлэг бухын эвэр шиг билээ. Тэрбээр эврээрээ ард түмнүүдийгДэлхийн хязгаар хүртэл түрнэ*. Тэд бол Ефраимын түмтүүд,Манассегийн мянгатууд юм» хэмээжээ. 18  Зебулуны тухайд: «Зебулун аа, гарч явахдаа баярлагтун! Иссахар аа, майхнууд дотроо баярлагтун! 19  Тэд ард түмнүүдийг уул руу дуудна. Тэндээ зөвийн тахилуудыг өргөнө. Тэд тэнгисээс асар их эд баялаг татаж гаргана. Элсэнд нуусан үнэ цэнтэй зүйлсийг гаргаж авна» гэлээ. 20  Гадын тухайд: «Гадын хил хязгаарыг өргөсгөх нэгэн ивээгдэх болтугай! Гад арслан мэт хэвтэжОлзныхоо гар сарвуу, орой зулайг хүү татна. 21  Тэрбээр эхэлж газар сонгон авна. Тэр газрыг хууль өгөгч түүнд ноогдуулах юм. Тэрбээр ард олны тэргүүнүүдтэй цуглан Еховагийн зөв шударга ёсоор,Израйлчуудын төлөөх шийдвэрүүдийг гүйцэлдүүлнэ» гэж хэлэв. 22  Даны тухайд: «Дан бол Башанаас харайн гарахАрслангийн гүег» гэжээ. 23  Нафталигийн тухайд: «Нафтали Еховагийн сайшаалд сэтгэл хангалуун байж,Ханатлаа ивээл хүртэнэ. Баруун ба өмнөдийг эзэмш» хэмээв. 24  Ашерын тухайд: «Бурхан Ашерыг өнөр өтгөн болгож ивээсэн. Ашер ах дүүсийнхээ сайшаалыг хүлээж,Хөлөө тосонд дүрэх болтугай! 25  Хаалганы түгжээ чинь төмөр, зэс байх бөгөөдЧи насан туршдаа аюулгүй байх болно» гэжээ. 26  Тэрбээр цааш нь: «Сүр жавхлантайгаар үүлс хөлөглөн,Чамд туслахаар тэнгэрийн дундуур явдаг,Иешуруны жинхэнэ Бурхан шиг хэн байна вэ? 27  Бурхан эрт цагаас л хоргодох газар чинь байсаар ирсэн. Түүний мөнхийн мутар доор чинь байна. Тэрбээр урдах дайсныг чинь хөөн зайлуулаад“Тэднийг устга!” гэж хэлнэ. 28  Тэнгэрээс нь шүүдэр буудаг,Үр тариа, шинэ дарсны нутагтИзрайл аюулгүй аж төрнө. Иаковын булгийн урсгал* тасрахгүй. 29  Израйл аа, та нар жаргалтай яа! Хамгаалах бамбай,Сүрдэм илд болохЕховагийнхаа авралд баясдаг та нар шиг ард түмэн хаана байна вэ? Дайснууд чинь та нарын өмнө айн чичирч,Та нар нуруун дээр нь дэвсэлнэ*» гэжээ.

Зүүлт

Үгч. «хурлын»
«Шулуун шударга» гэсэн утгатай, Израйлыг хүндэтгэн дуудах нэр
Бурхныг хэлсэн.
Эсвэл «сүүжийг»
Эсвэл «Зүүнтээх уулс» гэсэн бололтой.
Эсвэл «мөргөнө»
Эсвэл «үр удам»
Эсвэл «өндөрлөг газруудыг нь эзэлнэ» гэсэн бололтой.