Дэд хууль 34:1–12
34 Ингээд Мосе Иерихогийн харалдаах Моабын цөлөөс Небо уул буюу Писгагийн орой руу өгсөв. Еховагийн Мосед үзүүлсэн газар нутаг нь Гилеадаас Дан хүртэл,
2 Нафталигийн бүх нутаг, Ефраим ба Манассегийн нутаг, Иудагийн бүх нутаг, цаашлаад баруун тэнгис* хүртэл,
3 Негев, Иорданы дүүрэг, тухайлбал дал моддын хот болох Иерихогийн тал хөндийгөөс Зоар хүртэл байв.
4 Ехова түүнд «Энэ бол миний Абрахам, Исаак, Иаковт “Үр удамд чинь өгнө” гэж тангарагласан нутаг юм. Би энэ нутгийг өөрийн чинь нүдээр харууллаа. Гэхдээ чи тийшээ гаталж очихгүй» гэж айлджээ.
5 Үүний дараа Еховагийн үйлчлэгч Мосе тэндээ Моабын нутагт амьсгал хураав. Энэ нь Еховагийн айлдсан ёсоор болсон юм.
6 Тэрбээр Мосег Бет-пеорын эсрэг талын Моабын нутаг дахь хөндийд оршуулжээ. Хаана оршуулсныг нь өнөөг хүртэл хэн ч мэдэхгүй.
7 Мосе нас барахдаа 120 настай байв. Хараа нь ч муудаагүй, хүч тэнхээ нь ч хариагүй байлаа.
8 Израйлын ард түмэн Мосегийн хойноос Моабын талд гашуудав. Тэд Мосегийн хойноос 30 хоног гашууджээ.
9 Мосе Нуны хүү Иошуа дээр гараа тавин томилсон учраас Иошуа дундаршгүй* мэргэн ухаантай болсон юм. Израйлчууд Еховагийн Мосед тушааснаар Иошуагийн үгийг даган биелүүлэх болов.
10 Ехова Мосетой онцгой дотно* байсан юм. Мосе шиг тийм зөнч Израйлд дахин гараагүй билээ.
11 Ехова Мосег Египет рүү илгээж нутаг дэвсгэрт нь тэмдэг, гайхамшиг үйлдүүлэн фараоныг бүх албаттай нь шийтгэсэн юм.
12 Мосе хүчит мутар, агуу сүрдэм хүчээр хамаг израйлчуудын нүдэн дээр үүнийг үйлдсэн билээ.
Зүүлт
^ Их тэнгис буюу Газар дундын тэнгис
^ Эсвэл «Бурхны агуу хүчний тусламжтайгаар»
^ Эсвэл «нүүр тулан уулздаг»