Езра 10:1–44

  • Харийн эхнэрүүдээ явуулах гэрээ байгуулав (1-14)

  • Харийн эхнэрүүдээ явуулав (15-44)

10  Езра жинхэнэ Бурхны өргөөний өмнө сунаж унан залбирч, ард түмнийхээ нүглийг илчлэн уйлж байв. Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд гээд маш олон израйл хүн түүнийг тойрон цуглаад цурхиран уйлалдав.  Тэгэхэд Еламын удмын Иехиелийн хүү Шеканиа Езрад «Бид хөрш зэргэлдээх үндэстнүүдийн эмэгтэйчүүдтэй гэрлэж* Бурхныхаа үгийг зөрчсөн. Гэхдээ одоо ч израйлчууд бидэнд найдвар байна.  Одоо бид Ехова Бурхныхаа зааврыг, түүний тушаалыг гүнээ хүндэлдэг хүмүүсийн зааврыг даган эхнэр, хүүхдээ бүгдийг нь явуулах гэрээг Бурхантайгаа байгуулъя. Хуулиа дагая.  Энэ таны шийдэх асуудал учраас босогтун! Бид тантай хамт байна. Зоригтой байж, энэ асуудлыг нэг тийш нь болгогтун» гэж хэлэв.  Тэгэхэд Езра босоод хамаг Израйл, тахилчид, левичүүдийн дотроос удирдагчдыг Шеканиагийн хэлснээр тангараглуулжээ.  Тэгээд Езра жинхэнэ Бурхны өргөөний дэргэдээс явж, Елиашибын хүү Иехохананы танхимд* очив. Тийш очсон боловч хоол ч идсэнгүй, ус ч уусангүй. Учир нь тэрбээр цөллөгөөс буцаж ирсэн хүмүүсийг үнэнч бус болсонд гашуудаж байлаа.  Дараа нь тэд цөллөгөөс буцаж ирсэн бүх хүнийг Иерусалимд цугла гэж Иуда, Иерусалим даяар зарлав.  Ноёд, ахлагчдын шийдвэрийн дагуу гурав хоногийн дотор ирээгүй хүний бүх хөрөнгийг хурааж, цөллөгөөс буцаж ирсэн ард олны дундаас хөөхөөр болжээ.  Иймд Иуда, Бениамины эрчүүд бүгдээрээ гурав хоногийн дотор буюу 9 дүгээр сарын* 20-нд Иерусалимд цугласан юм. Бүх хүн энэ ноцтой хэрэг явдлаас болж айж, бас ширүүн борооноос болж дагжин чичирсээр жинхэнэ Бурхны өргөөний задгай талбайд сууж байв. 10  Тэгээд тахилч Езра босож, тэдэнд хандан «Та нар харийн эмэгтэйчүүдтэй гэрлэн Бурханд үнэнч бус болж, Израйлыг улам их гэм бурууд унагалаа. 11  Одоо эцэг өвгөдийнхөө Бурхан Еховад нүглээ наманчилж, Бурхны хүсэлд нийцүүлэн үйлд. Хөрш зэргэлдээх үндэстнүүдээс тусгаар байж, харийн эхнэрүүдээ явуул» гэж хэлэв. 12  Тэгэхэд цугласан бүх хүн чангаар «Бид таны хэлсэн ёсоор хийе. 13  Гэхдээ энд олон хүн байна. Одоо борооны улирал болохоор гадаа зогсоход хэцүү байна. Тэгээд ч энэ хэргийг ганц хоёрхон өдрийн дотор шийдэх аргагүй шүү дээ. Учир нь бид Бурхны эсрэг ноцтой нүгэл үйлдсэн. 14  Иймээс ноёдыг маань бид бүгдийн өмнөөс энд үлдээж хэрэг явдлыг нарийн нягтлуулна уу. Харин харийн эмэгтэйчүүдтэй гэрлэсэн, манай хотуудад амьдардаг хүмүүс товлосон цагт хот хотынхоо ахлагчид, шүүгчидтэй хамт ирцгээг. Бурхны шатаж буй уур хилэнг ингэж намдаая» гэж хариулав. 15  Гэтэл Асахелийн хүү Ионатан, Тиквагийн хүү Иахзеиа нар үүнийг эсэргүүцэж, левичүүд болох Мешуллам Шаббетаи нар тэднийг дэмжсэн юм. 16  Харин цөллөгөөс буцаж ирсэн хүмүүс хэлэлцэж тогтсон ёсоор хийв. Тахилч Езра болон эцгийн бүлүүдийн тэргүүнүүд энэ хэргийг нягтлахаар 10 дугаар сарын* 1-ний өдөр тусдаа цуглав. 17  Тэд харийн эмэгтэйчүүдтэй гэрлэсэн хүмүүсийн хэргийг 1 дүгээр сарын* 1 гэхэд нягталж дуусжээ. 18  Тахилчдын удмынхнаас Иехозадакийн хүү Иешуагийн зарим хүү, ах дүү нар нь харийн эмэгтэйчүүдтэй гэрлэсэн нь тогтоогджээ. Тэд бол Маасеиа, Елиезер, Иариб, Гедалиа нар юм. 19  Гэхдээ тэд эхнэрүүдээ явуулахаа амлаж, гэмтэй учир гэмийн төлөөх тахил болгон хүн бүр нэг хуц өргөхөөр болов. 20  Нүгэл үйлдсэн бусад хүн нь: Иммерийн удмаас Ханани, Зебадиа хоёр, 21  Харимын удмаас Маасеиа, Елиа, Шемаиа, Иехиел, Уззиа нар, 22  Пашхурын удмаас Елиоенаи, Маасеиа, Ишмаел, Нетанел, Иозабад, Елеаса нар, 23  левичүүдээс Иозабад, Шимеи, Келаиа (буюу Келита), Петахиа, Иуда, Елиезер нар, 24  дуучдаас Елиашиб, хаалгачдаас Шаллум, Телем, Ури нар байв. 25  Израйлын ард олноос Парошийн удмын Рамиа, Иззиа, Малхиа, Миамин, Елеазар, Малхиа, Бенаиа нар, 26  Еламын удмын Маттаниа, Зехариа, Иехиел, Абди, Иеремот, Елиа нар, 27  Заттугийн удмын Елиоенаи, Елиашиб, Маттаниа, Иеремот, Забад, Азиза нар, 28  Бебаин удмын Иехоханан, Хананиа, Заббаи, Атлаи нар, 29  Банигийн удмын Мешуллам, Маллух, Адаиа, Иашуб, Шеал, Иеремот нар, 30  Пахат-моабын удмын Адна, Хелал, Бенаиа, Маасеиа, Маттаниа, Безалел, Биннуи, Манассе нар, 31  Харимын удмын Елиезер, Ишшиа, Малхиа, Шемаиа, Шимеон, 32  Бениамин, Маллух, Шемариа нар, 33  Хашумын удмын Маттенаи, Маттатта, Забад, Елифелет, Иеремаи, Манассе, Шимеи нар, 34  Банигийн удмын Маадаи, Амрам, Уел, 35  Бенаиа, Бедеиа, Хелухи, 36  Ваниа, Меремот, Елиашиб, 37  Маттаниа, Маттенаи, Иаасу нар, 38  Биннуин удмын Шимеи, 39  Шелемиа, Натан, Адаиа, 40  Махнадебаи, Шашаи, Шараи, 41  Азарел, Шелемиа, Шемариа, 42  Шаллум, Амариа, Иосеф нар, 43  Небогийн хүмүүсээс Иеиел, Маттитиа, Забад, Зебина, Иаддаи, Иоел, Бенаиа нар байв. 44  Энэ бүх хүн харь үндэстнүүдээс эхнэр авсан бөгөөд эхнэр, хүүхдүүдээ явуулсан юм.

Зүүлт

Эсвэл «эмэгтэйчүүдийг гэртээ авчирч»
Эсвэл «хоолны танхимд»
Иудейчүүдийн ариун хуанлийн 9-р сар. Хавсралт Б15-ыг үзнэ үү.
Иудейчүүдийн ариун хуанлийн 10-р сар. Хавсралт Б15-ыг үзнэ үү.
Иудейчүүдийн ариун хуанлийн 1-р сар. Хавсралт Б15-ыг үзнэ үү.