Езра 2:1–70

  • Цөллөгөөс буцаж ирэгсэд (1-67)

    • Сүмийн үйлчлэгчид (43-54)

    • Соломоны зарц нарын удам (55-57)

  • Сүмд зориулсан сайн дурын өргөл (68-70)

2  Энэ мужийн* хүмүүс нь Вавилоны хаан Небухаднезарт олзлогдон цөлөгдсөн хүмүүсийн үр удам юм. Тэд Иерусалим, Иудад буй өөр өөрсдийнхөө хотод буцаж ирцгээсэн билээ.  Тэд Зеруббабел, Иешуа, Нехемиа, Сераиа, Реелаиа, Мордехаи, Билшан, Миспар, Бигваи, Рехум, Баана нартай хамт ирсэн юм. Израйл эрчүүд нь:  Парошийн удмын 2 172 хүн,  Шефатиагийн удмын 372 хүн,  Арагийн удмын 775 хүн,  Пахат-моабын үр удам болох Иешуа, Иоабын удмын 2 812 хүн,  Еламын удмын 1 254 хүн,  Заттугийн удмын 945 хүн,  Заккаин удмын 760 хүн, 10  Банигийн удмын 642 хүн, 11  Бебаин удмын 623 хүн, 12  Азгадын удмын 1 222 хүн, 13  Адоникамын удмын 666 хүн, 14  Бигваин удмын 2 056 хүн, 15  Адины удмын 454 хүн, 16  Хезекиагийн удмын буюу Атерын удмын 98 хүн, 17  Безаин удмын 323 хүн, 18  Иорагийн удмын 112 хүн, 19  Хашумын удмын 223 хүн, 20  Гиббарын* удмын* 95 хүн, 21  Бетлехемийн 123 хүн, 22  Нетофагийн 56 хүн, 23  Анатотын 128 хүн, 24  Азмаветын 42 хүн, 25  Кириат-иеарим, Хефира, Бееротын 743 хүн, 26  Рама, Гебагийн 621 хүн, 27  Михмасын 122 хүн, 28  Бетел, Аин 223 хүн, 29  Небогийн 52 хүн, 30  Магбишийн* 156 хүн, 31  өөр Еламын удмын 1 254 хүн, 32  Харимын удмын 320 хүн, 33  Лод, Хадид, Оногийн 725 хүн, 34  Иерихогийн 345 хүн, 35  Сенаагийн* 3 630 хүн байв. 36  Тахилчдын тоонд: Иешуагийн удам болох Иедаиагийн удмын 973 хүн, 37  Иммерийн удмын 1 052 хүн, 38  Пашхурын удмын 1 247 хүн, 39  Харимын удмын 1 017 хүн орсон юм. 40  Левичүүд нь Ходавиагийн удмынхнаас Иешуа ба Кадмиелын удмын 74 хүн байв. 41  Дуучид нь Асафын удмын 128 хүн байв. 42  Хаалгачид* нь Шаллум, Атер, Талмон, Аккуб, Хатита, Шобаи нарын удмын нийт 139 хүн байв. 43  Сүмийн үйлчлэгчид* нь: Зихагийн удмынхан, Хасуфагийн удмынхан, Таббаотын удмынхан, 44  Керосын удмынхан, Сиахагийн удмынхан, Падоны удмынхан, 45  Лебанагийн удмынхан, Хагабагийн удмынхан, Аккубын удмынхан, 46  Хагабын удмынхан, Салмаин удмынхан, Хананы удмынхан, 47  Гидделийн удмынхан, Гахарын удмынхан, Реаиагийн удмынхан, 48  Резиний удмынхан, Некодагийн удмынхан, Газзамын удмынхан, 49  Уззагийн удмынхан, Пасеагийн удмынхан, Бесаин удмынхан, 50  Аснагийн удмынхан, Меунимийн удмынхан, Нефусимийн удмынхан, 51  Бакбукийн удмынхан, Хакуфагийн удмынхан, Хархурын удмынхан, 52  Базлутын удмынхан, Мехидагийн удмынхан, Харшагийн удмынхан, 53  Баркосын удмынхан, Сисерагийн удмынхан, Темагийн удмынхан, 54  Незиагийн удмынхан, Хатифагийн удмынхан байлаа. 55  Соломоны зарц нарын удмынхан нь: Сотаин удмынхан, Соферетын удмынхан, Перудагийн удмынхан, 56  Иаалагийн удмынхан, Дарконы удмынхан, Гидделийн удмынхан, 57  Шефатиагийн удмынхан, Хаттилын удмынхан, Похерет-хаззебаимын удмынхан, Амигийн удмынхан юм. 58  Сүмийн бүх үйлчлэгч, Соломоны зарц нарын удмынхан нийлээд 392 хүн байлаа. 59  Тел-мела, Тел-харша, Херуб, Аддон, Иммерээс ирсэн, угсаа гарлаа буюу израйл хүн мөн эсэхээ баталж чадаагүй хүмүүс нь дараах юм. 60  Делаиа, Тобиа, Некодагийн удмын 652 хүн байв. 61  Мөн тахилчдын удмаас Хабаиагийн удмынхан, Хаккозын удмынхан, мөн гилеад хүн Барзиллаин охидоос эхнэр авч хадам эцгийнхээ нэрээр нэрлэгдсэн Барзиллаин удмынхан 62  угсаа гарлаа тогтоохоор угийн бичгээс нэрээ хайсан боловч олсонгүй. Иймээс тэднийг бузар гэж үзэн тахилчаар үйлчлүүлээгүй юм. 63  Урим, Туммимаар Бурхантай зөвлөлддөг тахилчийг гарч иртэл хамгийн ариун зүйлсээс идэх ёсгүйг нь захирагч* тэдэнд хэлжээ. 64  Нутаг буцсан хүмүүс бүгд нийлээд 42 360 хүн байв. 65  Үүнээс гадна эрэгтэй, эмэгтэй зарц 7 337, эрэгтэй, эмэгтэй дуучин 200 байлаа. 66  Бас морь 736, луус 245, 67  тэмээ 435, илжиг 6 720 байв. 68  Тэднийг Иерусалимд Еховагийн өргөө байсан газар ирцгээхэд эцгийн бүлүүдийн зарим тэргүүн жинхэнэ Бурхны өргөөг буурин дээр нь сэргээн барих ажилд зориулж сайн дурын өргөл өргөв. 69  Хүн бүр чадлынхаа хэрээр өгсөн бөгөөд тэд ажилд зориулсан хандивын санд нийт 61 000 алтан драхма*, 5 000 мөнгөн мина*, тахилчдад зориулан 100 ширхэг дотуур дээл өгсөн юм. 70  Тахилчид, левичүүд, ард олны зарим нь, дуучид, хаалгачид, сүмийн үйлчлэгчид гээд израйлчууд бүгдээрээ тус тусынхаа хотод суурьшсан билээ.

Зүүлт

Вавилоны юм уу Иудагийн муж бололтой.
Не 7:25-д гардаг «Гибеон»
Эсвэл «Гиббарын оршин суугч» гэсэн бололтой.
Эсвэл «Магбишийн удмын» гэсэн бололтой.
Эсвэл «Сенаагийн удмын» гэсэн бололтой.
Үгч. «Хаалгачдын хөвгүүд»
Эсвэл «Нетиним». Үгч. «Өгөгдсөн хүмүүс»
Эсвэл «тиршата». Персийн мужийн захирагчдад өгдөг байсан цол
8,4 г жинтэй Персийн алтан дариктай бараг тэнцүү. Грек сударт гардаг драхмагаас өөр. Хавсралт Б14-ийг үзнэ үү.
Еврей сударт гардаг мина нь 570 г-тай тэнцүү. Хавсралт Б14-ийг үзнэ үү.