Иов 19:1–29
19 Иов хариу өчсөн нь:
2 «Хэдий болтол та нар уурыг минь барж,Хэлэх үгээрээ намайг бяцлах юм бэ?
3 Та нар намайг арван удаа зэмлэчихлээ*.Тарчилган зовоохоосоо ичихгүй байна уу?
4 Би үнэхээр алдаа гаргасан байлаа чЭнэ нь миний л хэрэг.
5 Та нар ихэмсгээр ярьж намайг дорд үзэн,Хүртэх ёстой шившгээ хүртэж байна гэж баталж байгаа бол
6 Намайг төөрөлдүүлсэн нь Бурхан юм,Ангийн торондоо оруулсан нь тэр юм гэдгийг мэдэж ав.
7 Би: “Хүчирхийлэл!” хэмээн ориловч хариу алга.Тусламж гуйн хашхиравч шударга ёс гэж алга.
8 Тэрбээр замыг минь чулуугаар хаасан учир би явж чадахгүй.Тэрбээр жимийг минь харанхуйгаар хучжээ.
9 Алдар хүндийг минь надаас зайлуулж,Тэргүүнээс минь титмийг авсан.
10 Тал бүрээс минь сүйтгэж байна, би үхэх нь ээ.Итгэл найдварыг минь мод адил үндсээр нь сугаллаа.
11 Тэрбээр надад уурлан хилэгнэж байна.Намайг дайсан шигээ үзэж байна.
12 Цэргүүд нь цуглан намайг бүсэлж,Майхныг минь тойрон хуарагнан буужээ.
13 Тэрбээр ах дүү нарыг минь хөөн, надаас зайлуулсан.Намайг таньдаг хүмүүс надаас нүүрээ буруулсан.
14 Дотнын нөхөд* минь алга болж,Сайн таньдаг хүмүүс минь намайг мартжээ.
15 Гэрт минь ирсэн гийчид болон шивэгчин охид намайг танихгүй хүн шиг үзэж,Би тэдний нүдэнд харийн хүн шиг харагддаг.
16 Зарцаа дуудахад минь тэр надад хариулдаггүй.Би түүнээс өрөвдөхийг гуйдаг.
17 Миний эхнэр амьсгалыг минь жигшдэг.Миний ах дүү нар* үнэрийг минь тэвчдэггүй.
18 Жаахан хүүхдүүд хүртэл намайг доромжилдог.Өндийн босоход минь тэд намайг шоолон инээлддэг.
19 Дотнын найзууд минь бүгдээрээ намайг үзэн ядаж,Хайрладаг байсан хүмүүс минь надаас урважээ.
20 Биеэс минь яс арьс л үлдлээ.Би үхлээс амьтай төдий мултарлаа*.
21 Намайг өрөвдөөч дээ, өрөвдөөч найзууд минь.Учир нь Бурхан надад гар хүрлээ шүү дээ.
22 Яагаад та нар намайг Бурхны адил хавчиж,Зогсолтгүй дайрч давшилна вэ?
23 Миний үгийг бичин авчНомд тэмдэглэдэг ч болоосой!
24 Хадан дээр төмөр цүүцээр мөнхөд сийлж,Хар тугалга цутгадаг ч болоосой!
25 Миний аврагч* амьд гэдгийг би сайн мэдэж байна.Тэр дараа ирээд газар дэлхий дээгүүр* босно.
26 Арьс минь илжирсэн чБи амьд байхдаа* Бурхныг үзнэ.
27 Бурхныг би өөрөө харна.Өөр хэний ч биш, миний нүд харна.
Харин одоо би сэтгэлийнхээ гүнд шаналж байна!
28 Та нар: “Бид түүнийг яаж хавчсан юм бэ?” гэдэг.
Хэргийн учир нь надад байгаа юм шиг л байх юм!
29 Илднээс ай.Учир нь алдаа гаргасан хүнийг илдээр шийтгэдэг.Шүүгч байдаг гэдгийг та нар мэдэж ав».
Зүүлт
^ Эсвэл «дайрч доромжиллоо»
^ Эсвэл «Хамаатнууд»
^ Үгч. «Миний хэвлийн хөвгүүд». Иов өөрийг нь төрүүлсэн хэвлий буюу эхийнхээ хэвлийг хэлжээ.
^ Үгч. «шүднийхээ арьстай зугтлаа»
^ Эсвэл «Намайг буцаан худалдаж авах нэгэн»
^ Үгч. «тоос шороон дээр»
^ Эсвэл «махтайгаа байгаа дээрээ»