Иов 21:1–34

  • Иовын хариу (1-34)

    • Өөдгүй муу хүмүүс яагаад дэвжин дээшилдэг вэ? (7-13)

    • «Тайвшруулагчдынхаа» үнэн нүүр царайг илчлэв (27-34)

21  Иов хариу өчсөн нь:  2  «Ярихыг минь анхааралтай сонс.Энэ чинь л намайг тайвшруулж буй хэрэг.  3  Тэвчээртэй байгаад намайг яриулаач.Ярихыг минь сонсчхоод тохуурхана биз.  4  Би хүнд гомдоллож байгаа гэж үү? Тийм байсан бол тэвчээр минь барагдахгүй гэж үү?  5  Намайг харж, гайхан ширтэцгээ.Тэгээд амаа хамхицгаа.  6  Энэ тухай бодохлоор л сэтгэл тавгүйтэж,Хамаг бие минь чичирдэг юм.  7  Өөдгүй муу хүн яагаад урт удаан амьдарчӨтөл насыг үзэн, баян чинээлэг* болдог юм бэ?  8  Тэд үр хүүхэдтэйгээ үргэлж хамт байдаг.Мөн хойч үеэ үздэг.  9  Тэд гэр орондоо айх аюулгүй, амар жимэр амьдардаг.Бурхан тэднийг саваагаараа шийтгэдэггүй. 10  Бухууд нь зогсолтгүй хээлтүүлж,Үнээнүүд нь зулбалгүй тугалладаг. 11  Хөвгүүд нь гадаа хонь мал шиг гүйлдэж,Үр хүүхдүүд нь тоглон нааддаг. 12  Тэд хэнгэрэг, босоо ятгын аяд дуулж,Лимбэний* эгшигт баясан цэнгэдэг. 13  Тэд сэтгэл хангалуун амьдарч байгаадБулш* руу амар тайван* явдаг. 14  Тэд жинхэнэ Бурханд “Биднийг орхи! Таны замыг мэдэхийг хүсэхгүй байна. 15  Төгс хүчит Нэгэн гэж хэн болоод бид түүнд үйлчлэх ёстой юм бэ? Түүнийг таньж мэддэг боллоо гээд бидэнд ямар ашигтай юм бэ?” гэж хэлдэг. 16  Гэвч тэд өөрсдийнхөө хүчээр сайн сайхан яваа юм биш. Би муу хүмүүс шиг огт боддоггүй*. 17  Муу хүний дэн унтраад байдаггүй биз дээ? Тэдэнд гай зовлон үргэлж тохиолддоггүй биз дээ? Бурхан тэдэнд уурлан байнга сүйрэл учруулдаггүй биз дээ? 18  Салхинд хийсэх сүрэл шигШуурганд туугдах хивэг шиг болсон удаа тэдэнд бий юү? 19  Бурхан муу хүний нүглийн төлөө хөвгүүдийг нь шийтгэх болтугай. Өөрт нь ч гэсэн хариуг нь өгч, тэр үүнийг мэдэх болтугай. 20  Тэрбээр сүйрлээ нүдээрээ үзэжТөгс хүчит Нэгний уур хилэнг амсах болтугай. 21  Хоногийнх нь тоог богиносговолАрд үлдэх гэрийнхэнд нь юу тохиолдохыг тэрбээр хэрхэн мэдэх билээ? 22  Өндөрт байгсдыг хүртэл шүүдэг БурхандМэдлэг* олгодог хүн байна гэж үү? 23  Зарим хүн үхэхдээ хүч тэнхээтэй,Зовох юмгүй, тайван амгалан байдаг. 24  Гуя нь өөхтэй,Яс нь чөмөгтэй* байх аж. 25  Зарим хүн сайн сайхныг огт үзэлгүй,Зовсоор байгаад нас эцэслэдэг. 26  Тэд хамтдаа шороонд хэвтэж,Өт хорхойд хучигддаг. 27  Та нарын юу бодож байгааг би сайн мэднэ.Намайг хорлох гэсэн төлөвлөгөөг чинь ч мэднэ. 28  Та нар: “Нэр алдартай хүний гэр,Нүгэлтний амьдарч байсан майхан хаана байгаа юм бэ?” гэдэг. 29  Та нар аянчдаас асуугаагүй юм уу? Тэдний хэлсэнд итгэхгүй байна уу? 30  Муу хүн сүйрлийн өдөр амьд үлдэж,Уур хилэнгийн өдөр аврагддаг шүү дээ. 31  Биеэ зөв авч яваагүйг нь хэн хэлэх вэ?Хийсэн хэргийнх нь төлөө хэн түүнийг шийтгэх вэ? 32  Түүнийг нутаглуулахадБулшийг нь манаач манадаг. 33  Тэрбээр газар шороондоо тайван нойрсдог*.Түүнээс өмнөх үеийн тоймгүй олон хүний адилБүх хүн түүний араас явдаг. 34  Та нар юунд намайг тайвшруулах гэж дэмий юм ярина вэ? Та нарын яриа худал хуурмагаас цаашгүй!».

Зүүлт

Эсвэл «хүчтэй»
Эсвэл «Цуурын»
Евр. «шеол». «Үгийн тайлбар»-аас «Булш»-ийг үзнэ үү.
Эсвэл «хормын дотор». Зовж тарчлалгүй гэнэт үхэхийг хэлжээ.
Эсвэл «Хорон муу хүний зөвлөгөө надаас хол»
Эсвэл «Аливааг»
Эсвэл «бат бэх»
Үгч. «Хөндийн бөөгнөрсөн шороо түүнд чихэрлэг байдаг»