Иов 25:1–6
25 Шух хүн Билдад хариулсан нь:
2 «Тэрбээр захирах эрх мэдэлтэй, айдас төрүүлэм хүч чадалтай.Тэрбээр тэнгэрт энх тайвныг тогтоодог.
3 Түүний цэргийг хэн тоолж чадах вэ?
Түүний гэрэл хэн дээр тусдаггүй вэ?
4 Мөнх бус хүн Бурхны өмнө яахин зөв байж чадах вэ?Эмэгтэйгээс төрсөн хүн яахин буруугүй* байж чадах вэ?
5 Түүний мэлмийд сар хүртэл тод биш,Одод ч цэвэр биш байхад
6 Авгалдай болох мөнх бус хүн,Өт болох хүний хүүгийн талаар яриад ч хэрэггүй!».
Зүүлт
^ Эсвэл «цэвэр»