Иов 27:1–23
27 Иов яриагаа* үргэлжлүүлэн ийн хэлсэн нь:
2 «Надаас шударга ёсыг авсан Бурхнаар тангараглая.Амьдралыг минь гашуун болгосон Төгс хүчит Нэгнээр андгайлъя.
3 Би амьд яваа цагтаа*,Хамрын минь нүхэнд Бурхны өгсөн амьсгал байсан цагт,
4 Уруулаараа зөв бусыг ярихгүй.Хэлээрээ худал хуурмагийг өгүүлэхгүй.
5 Би та нарыг яасан ч зөв шударга гэхгүй.
Би үхэн үхтлээ Бурханд үнэнч байх болно!
6 Би цаг ямагт зөвийг үйлдэнэ, хэзээ ч болихгүй.Амьд байгаа цагт зүрх минь намайг буруутгахгүй.
7 Дайснууд маань муу хүмүүс шиг шийтгүүлж,Над руу дайрдаг хүмүүс зөв бус хүмүүс шиг зүйл дуусаг.
8 Бурхангүй* хүн устгагдаж, Бурхан амийг нь авахадНайдах юм түүнд юу байх билээ?
9 Түүнд зовлон учирч,Тусламж гуйн хашхирахад нь Бурхан сонсох уу?
10 Төгс хүчит Нэгэнд тэр баярлах уу?
Бурханд цаг ямагт залбирах уу?
11 Би та нарт Бурхны хүчний тухай* ярьж өгье.Би Төгс хүчит Нэгний тухай юу ч нуухгүй.
12 Та нар бүгдээрээ үзэгдэл үзсэн юм болЯагаад утгагүй юм ярина вэ?
13 Энэ бол муу хүнд Бурхны оноосон хувь,Дарангуйлагч хүнд Төгс хүчит Нэгний өгсөн өв юм.
14 Тэрбээр олон хүүтэй боллоо ч тэд илдэнд хөнөөгдөнө.Үр удам нь хоол хүнсээр гачигдана.
15 Амьд үлдсэн нь гамшгаар үхнэ.Бэлэвсэрч хоцорсон эхнэрүүд нь тэдний хойноос гашуудахгүй.
16 Тэрбээр мөнгийг шороо мэт овоолж,Сайхан хувцсыг шавар мэт нөөцөллөө ч
17 Цуглуулсан хувцсыг нь зөв шударга хүн өмсөж,Хураасан мөнгийг нь гэм буруугүй хүмүүс хувааж авна.
18 Түүний барьсан байшин дэнгийн эрвээхэйн үүр шиг,Манаачийн хийсэн оромж шиг хэврэг юм.
19 Тэрбээр орондоо орохдоо баян байх боловч эд баялгаас нь юу ч үлдэхгүй*.Нүдээ нээхэд нь юу ч байхгүй байна.
20 Айдас түүнийг үер мэт нөмөрч,Шуурга түүнийг шөнө авч одно.
21 Дорнын салхи түүнийг хийсгэж алга болгонОрон гэрээс нь зайлуулна.
22 Тэрбээр салхины хүчнээс зугтах гэж амь тэмцэвчСалхи түүнийг хайр найргүй хөсөр хаяна.
23 Тэгээд түүнийг шоолон алга ташиж,Байгаа газраасаа түүн рүү исгэрнэ*.
Зүүлт
^ Үгч. «зүйр үгээ»
^ Эсвэл «Миний дотор амьсгал минь байгаа цагт»
^ Эсвэл «Тэрслүү»
^ Эсвэл «Бурхны мутарт түшиглэн» гэсэн бололтой.
^ Үгч. «боловч юу ч цуглуулахгүй»
^ Эсвэл «Хүмүүс түүн рүү алгаа ташин, байгаа газраасаа исгэрнэ» гэсэн бололтой.