Иов 28:1–28

  • Иов мэргэн ухааныг газрын баялагтай харьцуулав (1-28)

    • Хүмүүс эрдэнэс олохын төлөө чармайн зүтгэдэг (1-11)

    • Мэргэн ухаан сувдаас ч үнэтэй (18)

    • Еховагаас эмээх нь жинхэнэ мэргэн ухаан (28)

28  Мөнгө олборлодог,Алт цэвэршүүлдэг газар гэж байдаг.  2  Төмрийг шорооноос гаргаж,Зэсийг хүдрээс* хайлуулж авдаг.  3  Хүн харанхуйг ялдаг.Тэрбээр түнэр харанхуй газар оржХүдэр* хайдаг.  4  Хүмүүсийн оршин суудаг газраас хол,Хэн ч очдоггүй мартагдсан газруудад уурхай ухдаг.Хүмүүс олсоор дамжин дүүжигнэн буудаг.  5  Газрын гадарга дээр хоол хүнс ургадаг.Харин гүн нь түймэрт автсан мэт орвонгоороо эргэсэн байдаг*.  6  Тэнд индранил агуулдаг чулуу,Алт агуулдаг шороо бий.  7  Бүргэд түүнд хүрэх замыг мэдэхгүй.Элээ түүнийг хараагүй.  8  Сүрлэг араатнууд түүн дээр гишгээгүй.Залуу арслан ч түүгээр яваагүй.  9  Хүн гараараа цахиур чулууг хагалж,Уулсыг суурин дээр нь хөмрүүлдэг. 10  Тэрбээр хад цавчиж усны суваг гаргадаг.Түүний нүдэнд үнэт бүхэн харагддаг. 11  Тэрбээр голын эхийг хааж,Нууцлагдсан эрдэнэсийг гэрэлд гаргадаг. 12  Тэгвэл мэргэн ухааныг хаанаас олох вэ?Ухаарал хаанаас эхтэй вэ? 13  Нэг ч хүн үнэ цэнг нь мэддэггүй.Амьд хүмүүсийн дундаас олж чаддаггүй. 14  Гүн ус: “Энэ нь миний дотор байхгүй!” гэдэг. Далай тэнгис: “Энэ нь надтай хамт байхгүй!” гэдэг. 15  Мэргэн ухааныг шижир алтаар худалдан авч чадахгүй.Жинлэсэн мөнгөөр арилжих аргагүй. 16  Офирын алтаар,Ховор нандин судалт гартаам, индранилаар ч худалдаж авахгүй. 17  Алт, шилтэй харьцуулшгүй.Цэвэр* алтан саваар сольшгүй. 18  Шүр, болор чулууг дурдаад ч хэрэггүй.Учир нь мэргэн ухаан бол хүүдий дүүрэн сувдаас үнэтэй. 19  Кушийн молортой харьцуулах ч юм биш.Цэвэр алтаар ч худалдаж авах боломжгүй. 20  Тэгвэл мэргэн ухаан хаанаас гардаг вэ?Ухаарлын эх булаг хаана байдаг вэ? 21  Энэ нь амьд бүхний нүднээс нууцлагдсан юм.Тэнгэрийн шувуудаас далдлагдсан юм. 22  Сүйрэл ба үхэл:“Бид сургийг нь л сонссон” гэдэг. 23  Түүнд хүрэх замыг Бурхан мэддэг.Тэр л ганцаараа хаана байгааг нь мэддэг. 24  Учир нь тэрбээр дэлхийн хязгаар хүртэл хараагаа бэлчээнТэнгэрийн доорх бүхнийг хардаг билээ. 25  Тэрбээр салхины хүчийг* тохирууланУсыг хэмжин хуваарилж 26  Бороонд зориулан дүрэм зохиожАянгын үүлний замыг тогтоохдоо 27  Мэргэн ухааныг харж, тайлбарласан юм.Бас үүнийг бий болгон туршсан юм. 28  Тэрбээр хүнд ингэж хэлсэн: “Еховагаас эмээх нь мэргэн ухаан,Муугаас эргэх нь ухаарал”».

Зүүлт

Үгч. «чулуунаас»
Үгч. «Чулуу»
Ашигт малтмал олборлох тухай ярьж байгаа бололтой.
Эсвэл «Цэвэршүүлсэн»
Үгч. «жинг»