Иов 29:1–25

  • Иов соригдохоосоо өмнө жаргалтай амьдарч байснаа дурсав (1-25)

    • Хотын хаалганы дэргэд олонд хүндлэгддэг байв (7-10)

    • Шулуун шударга амьдарсан (11-17)

    • Хүн бүр зөвлөгөөг нь сонсдог байв (21-23)

29  Иов яриагаа* үргэлжлүүлсэн нь:  2  «Өнгөрсөн сарууд эргээд ирдэг ч болоосой.Бурхан намайг хамгаалж байсан өдрүүд буцаад ирдэг ч болоосой.  3  Тэгэхэд тэрбээр толгой дээр минь дэн асааж,Түнэр харанхуйд би түүний гэрэлд алхдаг байж билээ.  4  Тэр үед би ид цэцэглэж,Бурхан бид хоёрын нөхөрлөл майхныг минь чимж байлаа.  5  Төгс хүчит Нэгэн надтай хамт байж,Төрсөн хүүхдүүд* минь намайг тойрон хүрээлж байв.  6  Хөл минь цөцгийн тосонд булхаж,Миний төлөө хад чулуунаас тосон гол урсдаг байв.  7  Намайг хотын хаалган дээр очиж,Нийтийн талбай дээр суудлаа эзлэхэд  8  Залуучууд хараад зам тавьж*,Хөгшчүүл хүртэл босож зогсдог байсан.  9  Ноёд дуугаа хураанАмаа гараараа тагладаг байв. 10  Алдартнууд үг дуугарахаа больж,Хэл нь тагнайдаа наалддаг байлаа. 11  Намайг сонссон бүхэн миний тухай сайнаар ярьж,Намайг харсан бүхэн өөрийг минь өмөөрдөг байв. 12  Учир нь би тусламж гуйн хашхирсан ядуусыг ч,Эцэггүй өнчин хүүхдийг ч, арчаагүй дорой хүнийг ч авардаг байсан билээ. 13  Миний аварсан хүн намайг ерөөж,Бэлэвсэн эмэгтэйчүүд надад баярладаг байсан*. 14  Би зөв шударгыг хувцас мэт,Шударга ёсыг нөмрөг ба толгойн өмсгөл мэт өмсдөг байлаа. 15  Би хараагүй нэгний нүд болжХөлгүй нэгний хөл болж явлаа. 16  Ядуу хүний эцэг нь байлаа.Танихгүй хүмүүсийн хэргийг шалгадаг байлаа. 17  Бурууг үйлдэгчийн эрүүг хугалж,Шүднээс нь олзыг нь салгаж авдаг байсан. 18  Би ингэж хэлдэг байлаа: “Би гэртээ* үхнэ.Өдөр хоног минь элсний ширхгээс ч олон байх болно. 19  Үндэс минь ус хүртэл сунаж,Мөчрүүд дээр минь шөнөжин шүүдэр тогтоно. 20  Хүмүүс намайг үргэлж хүндэлнэ.Хүч тэнхээ минь хэзээ ч харихгүй*”. 21  Хүмүүс намайг шимтэн сонсож,Зөвлөгөөг минь чимээгүй хүлээдэг байлаа. 22  Намайг ярьж дуусахад хэлэх юм ч тэдэнд үлдэхгүй,Үг минь тэдний чихэнд сонсголонтой байдаг байв. 23  Тэд намайг бороо мэт хүлээж,Үгийг минь хаврын бороо мэт залгилдаг байсан. 24  Намайг инээмсэглэхэд тэд итгэж ядан,Гэрэлтсэн царайг минь хараад санаа нь амардаг байж билээ*. 25  Тэргүүнийх нь хувьд би тэднийг удирдаж,Цэргүүдийнхээ дунд байгаа хаан мэт амьдарч,Гашуудагсдыг тайвшруулдаг байлаа.

Зүүлт

Үгч. «зүйр үгээ»
Эсвэл «Бараа бологчид»
Үгч. «нуугдаж»
Эсвэл «Би бэлэвсэн эмэгтэйн зүрхийг баярлуулдаг байсан»
Үгч. «үүрэндээ»
Эсвэл «Гар дахь нум минь харвасаар байх болно»
Эсвэл «Тэд гэрэлтсэн царайг минь барайлгадаггүй байв» гэсэн бололтой.