Иов 30:1–31

  • Амьдрал нь орвонгоороо эргэснийг Иов ярив (1-31)

    • Нийгмийн шаар гэгдэх хүмүүст доромжлуулав (1-15)

    • Бурхан туслахгүй байна (20, 21)

    • «Арьс минь харласан» (30)

30  Харин одоо надаас залуу эрчүүдНамайг шоолж байна.Тэдний эцгүүдийг биХоньч нохдодоо ч ойртуулахгүй.  2  Гарынх нь чадал надад ямар ашигтай юм бэ? Хүч чадал нь харьсан шүү дээ.  3  Тэд хомсдол, өлсгөлөнгөөс болж туйлдсан.Хэдийнээ эзгүйрч сүйрэн,Хатаж ангасан газрыг тэд мэрдэг.  4  Бутнаас давст ургамал түүж,Тац модны үндсээр хүнс хийдэг.  5  Тэд нийгмээс хөөгдсөн.Хүмүүс хулгайч харсан мэт тэдэн рүү хашхирдаг.  6  Тэд хавцлын энгэрт,Хад чулуун дунд нүх ухаад амьдардаг.  7  Бутан дундаас хашхирчХалгайн дунд цуглардаг.  8  Нэр усгүй, тэнэг мулгуу хүмүүсийн хөвгүүд адилНутаг орноос ташуурдуулж хөөгдсөн.  9  Гэтэл одоо тэд намайг дуундаа хүртэл шоолдог.Би тэдний элэг доог* болсон. 10  Тэд намайг жигшин зэвүүцэж, надаас дөлдөг.Нүүр лүү минь нулимахаас ч буцдаггүй. 11  Бурхан намайг ямар ч хамгаалалтгүй*, дорд болгосон учраасТэд миний дэргэд ах захаа алдсан. 12  Баруун талаас минь тэд бөөнөөрөө дайрдаг.Би аргагүйн эрхэнд зугтдаг.Намайг сүйрүүлэх гэж замд минь саад тавьдаг. 13  Замыг минь сүйтгэжЗовлон дээр минь зовлон нэмдэг.Тэднийг хэн ч зогсоож чаддаггүй*. 14  Тэд хэрмийн цөмөрхийгөөр орж ирэх мэтСүйрсэн газар луу давшдаг. 15  Аймшиг намайг эзэмджээ.Алдар хүнд минь салхи мэт туугджээ.Аврагдах найдвар минь үүл мэт замхарчээ. 16  Одоо би үхэж байна.Өдөр хоногууд минь зовлонгоор дүүрэн байна. 17  Шөнө яс минь хатгах мэт өвддөг.Шаналгаат өвчин огтхон ч намддаггүй. 18  Их хүчинд хувцас минь хэлбэрээ алдаж*Бариу зах адил намайг багалзуурдаж байна. 19  Бурхан намайг шавар шалбаагт хаялаа.Би тоос шороо, үнс нурам боллоо. 20  Би тусламж гуйн хашхирдаг боловч та надад хариулдаггүй.Би босож зогсдог боловч та намайг зүгээр л ширтдэг. 21  Та надад харгис хандсан.Та хамаг хүчээрээ над руу дайрдаг. 22  Та намайг барьж аваад салхинд хийсгэдэг.Хүчит шуурган дунд шидэлдэг*. 23  Та намайг үхэлтэй учруулж,Амьд бүхний уулзах газар аваачна гэдгийг би мэдэж байна. 24  Гамшиг зовлонгийн үед тусламж гуйн хашхирахХөөрхий хүнийг хэн ч цохидоггүй биз дээ? 25  Хүнд бэрхийг туулж буй хүмүүсийн төлөө би уйлж, Ядуусын төлөө гашуудаж байгаагүй гэж үү? 26  Би сайныг хүлээсэн боловч муу нь ирлээ.Гэрлийг хүлээсэн боловч харанхуй нь ирлээ. 27  Сэтгэл минь тайвшрах арга алга.Өмнө минь зовлонт өдрүүд ирсэн. 28  Би нарны гэрэлгүй газар гундуухан алхдаг. Олны дунд* босож зогсоод тусламж гуйн хашхирдаг. 29  Би чононцрын ах дүү,Тэмээн хяруулын найз нөхөр болсон. 30  Арьс минь харлан, хуурч унасан.Яс минь халуунд шатдаг*. 31  Босоо ятга минь зөвхөн гашуудалд,Лимбэ* минь зөвхөн уйлах дуунд зориулагддаг.

Зүүлт

Үгч. «зүйр үг»
Үгч. «нумын минь хөвчийг сулруулж»
Эсвэл «Тэд хэний ч тусламжгүйгээр ингэдэг» гэсэн бололтой.
Эсвэл «Хүнд хэцүү зовлон хэлбэр дүрсийг минь алдагдуулж» гэсэн бололтой.
Эсвэл «Та намайг хүчит нүргээнээр устгана» гэсэн бололтой.
Эсвэл «Чуулганд»
Эсвэл «Халуурснаас болж яс минь шатдаг» гэсэн бололтой.
Эсвэл «Цуур»