Иов 31:1–40

  • Иов үнэнч шударга байдгаа өмөөрөв (1-40)

    • «Нүдтэйгээ гэрээ хийсэн» (1)

    • Бурхнаар дэнслүүлэхийг хүсэв (6)

    • Завхайрч байгаагүй (9-12)

    • Мөнгийг хайрлаж байгаагүй (24, 25)

    • Шүтээн шүтэж байгаагүй (26-28)

31  Би нүдтэйгээ гэрээ хийсэн атал Онгон охиныг харж* зүрхэлнэ гэж үү?  2  Тэгвэл дээр оршигч Бурхнаас ямар хувь надад ноогдож,Өндөрт буй Төгс хүчит Нэгнээс ямар өв ирэх билээ?  3  Хорон мууг үйлдэгчдийг гамшиг хүлээж,Хор хүргэгчдийг зовлон отдоггүй гэж үү?  4  Бурхан замыг минь харж,Алхааг минь тоолдоггүй гэж үү?  5  Би худал хуурмагаар* явсан гэж үү? Хөл минь мэхлэх гэж яарсан гэж үү?  6  Бурхан намайг зөв дэнсээр дэнслээсэй.Тэгвэл тэр миний үнэнчийг мэдэх болно.  7  Хөл минь замаасаа хазайж,Зүрх минь нүдийг минь дагаж,Гар минь бузартсан бол  8  Тарьсан бүхнийг минь өөр хүн идэж,Суулгасан бүхэн минь үндсээрээ сугараг*.  9  Зүрх минь өөр эмэгтэйд уруу татагдаж,Би хөршийнхөө үүдэнд отон хүлээж байсан бол 10  Эхнэр минь өөр эрд тариа будаа тээрэмдэг.Бусад эрчүүд түүнтэй унтаг. 11  Учир нь энэ бол ичгүүр сонжуургүй явдал,Шүүгчдээр шийтгүүлэх гэмт хэрэг болох сон. 12  Байгаа бүхнийг минь үндсээр нь залгиж,Хуйхлан устгах гал байх сан. 13  Зарц эсвэл шивэгчин маань миний эсрэг гомдол гаргахад*Би шударга ёсыг үгүйсгэсэн бол 14  Бурхан намайг шүүх үед* би юу хийж чадах билээ? Надаас хариуцлага нэхэхэд нь би юу хэлж чадах билээ? 15  Намайг эхийн хэвлийд бүтээсэн Нэгэн тэднийг ч бас бүтээгээгүй гэж үү? Тэр л Нэгэн биднийг төрөхөөс өмнө* хэлбэрт оруулаагүй гэж үү? 16  Хэрэв би ядууст хүссэнийг нь өгөөгүй бол,Бэлэвсэн эмэгтэйн найдварыг бөхөөсөн* бол, 17  Өнчин хүүхдүүдтэй хуваалцалгүйӨөрийн хоолыг ганцаараа идсэн бол, 18  (Залуугаасаа би түүнийг эцэг нь юм шиг өсгөж,Хүүхэд байхаасаа* би бэлэвсэн эмэгтэйд тусалж байсан шүү дээ.) 19  Хувцасгүйгээсээ болоод мөхөж буй нэгнийг харж,Нөмрөх юмгүй ядуу хүнийг анзаарсан ч 20  Түүнийг дулаацуулахаар хонины ноосоо өгөөгүй бол,Тэгээд би түүний ерөөлийг сонсоогүй бол, 21  Хотын хаалган дээр тусламж гуйхад нь*Өнчин хүүхэд рүү би нударга зангидсан бол 22  Гар* минь мөрнөөсөө унаг.Тохойгоороо* хугараг. 23  Би Бурхны учруулах гамшгаас айж,Түүний сүр хүчний өмнө чичирдэг байсан шүү дээ. 24  Би алтанд найдаж,Шижир алтанд “Чи миний хамгаалалт” гэж хэлсэн бол, 25  Асар их эд хөрөнгө хураасан учраасТэр их баялагтаа баярласан бол, 26  Гэрэлтэн байгаа нарыг*,Сүр жавхлантайгаар орчих сарыг хараад 27  Зүрх сэтгэл минь нууцхан татагдаж,Тэдгээрийг шүтэж буйн тэмдэг болгон үнсэлт илгээж байсан бол 28  Энэ нь шүүгчдээр шийтгүүлэх гэмт хэрэг болох сон.Учир нь би дээр буй жинхэнэ Бурхныг үгүйсгэсэн болох билээ. 29  Би дайснаа сүйрэхэд баярлаж байсан билүү?Эсвэл түүнд муу юм тохиолдоход би тавлаж байсан уу? 30  Би амаараа нүгэл үйлдэнТүүнийг үхээсэй гэж харааж байсан удаагүй. 31  Майханд минь амьдардаг хүмүүс:“Түүний өгсөн хоолонд* цадаж байгаагүй хүн байна уу?” гэж хэлдэг. 32  Танихгүй* хүнийг би гадаа хонуулж байсангүй.Аянчдад үүд хаалгаа нээж өгдөг байлаа. 33  Би бусад хүн шиг нүглээ далдлахыг оролдож,Алдаа дутагдлаа өвөртөө нууж байсан билүү? 34  Олон түмнээс айж байсан уу?Айл амьтны жигшил зэвүүцлээс дагжиж байсан уу?Айсандаа амаа хамхин гэртээ бүгж байсан уу? 35  Хэн нэг нь намайг сонсдог ч болоосой! Хэлсэн үгээ баталж гарын үсэг зурах сан*. Төгс хүчит Нэгэн надад хариулах болтугай! Яллагч минь миний ялыг баримт бичигт бичдэг ч болоосой! 36  Тэгвэл би түүнийг нь мөрөндөө тэгнэнТолгойдоо титэм мэт өмсөх сөн. 37  Алхам бүрийнхээ төлөө түүнд тайлагнах сан.Түүн рүү ноён шиг итгэлтэйгээр очих сон. 38  Газар минь миний эсрэг гомдол мэдүүлжТатсан шангууд хамтдаа уйлалдвал, 39  Үнийг нь төлөлгүй үр жимсийг нь идэж,Эсвэл эздийг нь гонсойлгосон бол 40  Талбайд минь буудайн оронд өргөст ургамал соёолж,Арвайн оронд муухай үнэртэй хогийн ургамал ургаг». Ингээд Иовын үг дуусав.

Зүүлт

Эсвэл «Онгон охинд зохисгүйгээр анхаарал тавьж»
Эсвэл «хуурмаг хүмүүстэй» гэсэн бололтой.
Эсвэл «Үр удам минь тасраг»
Эсвэл «надтай заргалдахад»
Эсвэл «миний эсрэг босоход»
Эсвэл «хэвлийд»
Үгч. «нүдийг сүүмийлгэсэн»
Үгч. «Эхийн хэвлийд байхаасаа»
Эсвэл «Хотын хаалган дээр тэд намайг дэмжиж байгааг далимдуулаад» гэсэн бололтой.
Эсвэл «Дал»
Эсвэл «Бугалгаараа»
Үгч. «гэрлийг»
Үгч. «маханд»
Эсвэл «Харийн»
Эсвэл «Гарын үсэг минь энэ байна»