Иов 35:1–16
35 Елиху цааш нь ярьсан нь:
2 «Та өөрийнхөө зөв гэдэгт тийм их итгэлтэй байгаа юм уу?Учир нь та: “Би Бурхнаас илүү зөв шударга” гэсэн шүү дээ.
3 Бас “Би зөв явлаа гээд танд* ямар хамаатай юм бэ?
Нүгэл үйлдэхгүй байлаа гээд сайн юм юу байгаа юм бэ?” гэж хэлсэн.
4 Би танд хариулъя.Танаас гадна нөхдөд тань хариулъя.
5 Өнгийгөөд тэнгэр өөд харж,Дээрээ байгаа үүлсийг ажигла даа.
6 Та нүгэл үйлдлээ гээд түүнийг яаж хохироох юм бэ?
Таныг их нүгэл үйлдлээ гээд тэрбээр дордох уу?
7 Та зөв шударга байлаа гээд түүнд юу өгөх юм бэ?Тэр танаас юу авах юм бэ?
8 Та буруу юм хийвэл тан шиг хүнд л хор болно.Та зөв юм хийвэл хүний хүүд л тус болно.
9 Харгислан дарлахад хүмүүс хашхирдаг.Хүчтэнүүдийн дарлалаас* ангижрахын тулд тусламж эрэн хашхирдаг.
10 Гэвч хэн нь ч: “Намайг бүтээсэн агуу Нэгэн, миний Бурхан хаана байна вэ?Шөнө нь бидний магтан дуулдаг тэр Нэгэн хаана байна вэ?” гэж асуудаггүй.
11 Тэрбээр биднийг газрын араатнууд,Тэнгэрийн шувуудаас илүү мэргэн болгохын тулд зааж сургадаг.
12 Хүмүүс хашхирдаг ч тэрбээр хариулдаггүй.Учир нь тэд бардам, бузар муу.
13 Бурхан хоосон хашхирааныг* сонсохгүй нь мэдээж.Төгс хүчит Нэгэн үүнийг анхаарахгүй нь ойлгомжтой.
14 Тэгэх тусмаа, Бурхан харагдахгүй байна гэж гомдоллохоор чинь
Тэр таныг яалаа гэж сонсох юм бэ!Бурхан таны хэргийг шүүнэ, та хүлээж бай.
15 Учир нь тэрбээр танд уурлаагүй, тантай тооцоо бодоогүй.Таны бодлогогүй үгэнд ч анхаарлаа хандуулаагүй.
16 Иов дэмий л амаа том ангайн,Мэдэхгүй хэр нь их юм ярьж байна».