Иов 37:1–24
37 Одоо зүрх минь хүчтэй цохилж,Байрнаасаа үсрэн цовхчиж байна.
2 Бурхны нүргэлэх дууг,Амнаас нь гарах нижигнээнийг анхааралтай сонсогтун.
3 Энэ нь бүхий л тэнгэрийн доор сонсогддог.Тэрбээр аянгын гялбаагаа дэлхийн хязгаарт илгээдэг.
4 Дараа нь дуугаа хүнгэнүүлж,Сүрлэг хоолойгоор хүрхэрч,Дуу хоолойгоо сонсгохдоо аянга цахилгааныг үл хорино.
5 Бурхан дуу хоолойгоо гайхамшигтайгаар нүргэлүүлж,Ухааршгүй агуу зүйлсийг хийдэг.
6 Тэрбээр цасанд “Газар уна”,
Аадар бороонд “Хүчтэй асгар” гэж хэлдэг.
7 Бурхан бүх хүний үйл хэргийг зогсоодог*.Ингэснээр мөнх бус хүн бүр түүний үйлсийг мэдэх юм.
8 Зэрлэг амьтад нүхэндээ орж,Үүрэндээ бүгдэг.
9 Салхи шуурга өрөөнөөсөө гарч,Хүйтэн жавар хойд зүгээс ирдэг.
10 Бурхны амьсгалаар мөс бий болж,Усны гадаргуу таг хөлддөг.
11 Тэрбээр үүлсийг чийгээр дүүргэдэг.Аянга цахилгаанаа үүлэн дунд гялбуулдаг.
12 Заасан зүгт нь үүлс хуйларч,Тушаасан бүхнийг нь дэлхийн гадаргуу дээр биелүүлдэг.
13 Тэрбээр үүлсийг ашиглан хүмүүсийг шийтгэдэг.Газрыг тэтгэдэг, үнэнч хайраа илэрхийлдэг.
14 Иов оо, үүнийг сонс.Түр азнаад Бурхны гайхамшигт үйлсийг эргэцүүлэн бод.
15 Бурхан үүлсийг хэрхэн захирч*,Үүлнээс хэрхэн цахилгаан цахиулдгийг мэдэх үү?
16 Үүл яаж хөвдгийг та мэдэх үү?
Эдгээр нь мэдлэгээр төгс Нэгний гайхамшигт үйлс юм.
17 Өмнө зүгийн салхинд газар дэлхий нам гүм байхадЯагаад таны хувцас халдаг вэ?
18 Та түүнтэй хамт тэнгэрийгБат бөх төмөр толь шиг дэлгэж* чадах уу?
19 Түүнд юу гэж хэлэхийг бидэнд зааж өгөөч.Харанхуйд байгаа учраас бид хариу хэлж чадахгүй байна.
20 Тантай яримаар байна гэж Бурханд хэлэх ёстой юу?
Эсвэл түүний анхаарлыг татахуйц үг хэлсэн хүн байна уу?
21 Тэнгэрт нар хурцаар гийх авчСалхи босож үүл хөөхөөс наашХүмүүс гэрэл үздэггүй.
22 Умард зүгээс алтан цацраг туяарахадБурхны цог жавхланг сүрдэн биширмээр.
23 Төгс хүчит Нэгний үйлсийг ухааршгүй.Түүний хүч чадал агуу.Тэрбээр хэзээд шударга, ямагт зөвийг үйлддэг.
24 Тиймд хүмүүс түүнээс эмээх учиртай.
Өөрийгөө мэргэн хэмээгчдийг тэрбээр таашаадаггүй».