Иоел 1:1–20

  • Шавжны дайралт (1-14)

  • «Еховагийн өдөр ойрхон байна!» (15-20)

    • Иоел Еховагаас тусламж хүсэв (19, 20)

1  Петуелийн хүү Иоелоор* Еховагийн хэлүүлсэн үг нь дараах юм.  2  «Ахлагчид аа, сонс!Энэ нутгийн оршин суугчид аа, бүгдээрээ анхаар! Ийм явдал та нарын үедЭсвэл эцэг өвгөдийн чинь үед болж байсан уу?  3  Үүнийг хөвгүүддээ хэл.Хөвгүүд чинь хөвгүүддээ хэлэг.Тэдний хөвгүүд хойч үедээ хэлэг.  4  Цөлмөгч царцааны үлдээснийг сүрэг царцаа иджээ.Сүрэг царцааны үлдээснийг залуу царцаа иджээ.Залуу царцааны үлдээснийг ховдог царцаа иджээ.  5  Архичид аа, сэр, уйл! Дарс уудаг та нар бүгдээрээ цурхиран уйл!Учир нь та нар чихэрлэг дарсгүй болжээ.  6  Учир нь нэгэн үндэстэн миний газар нутаг руу дайрав. Тэд хүчирхэг болоод тоолшгүй олон,Арслангийнх шиг шүдтэй, арслангийнх шиг эрүүтэй.  7  Тэд усан үзмийн модыг минь сүйтгэж, инжрийн модыг минь хожуул болгов.Тэдгээрийг юу ч үгүй нүцгэлээд хөсөр хаясан.Мөчрүүдийг нь холтослосон.  8  Миний ард түмэн та нарСүйт залуугийнхаа* хойноосТаар нөмрөн гашуудах онгон* бүсгүй мэт цурхиран уйл!  9  Еховагийн өргөөнд идээн өргөл, ундаан өргөлийг авчрахаа больжээ.Тахилчид, Еховагийн үйлчлэгчид гашуудаж байна. 10  Талбай сүйдэж, газар гашуудав.Учир нь үр тариа сүйтгэгдэж, шинэ дарс хатаж, тос үгүй болжээ. 11  Буудай, арвайгүй болсон учир,Талбайнхаа ургацыг алдсан учирТариачид цөхөрч, усан үзэм хураагчид цурхиран уйлав. 12  Усан үзмийн мод,Инжрийн мод хатсан. Анарын мод, дал мод, алимны мод,Талбайн бүх мод хатжээ.Ард түмний баяр хөөр ичгүүрээр солигдов. 13  Тахилчид аа, таар нөмөрч гашууд!Тахилын ширээний үйлчлэгчид ээ, цурхиран уйл! Миний Бурхны үйлчлэгчид ээ, сүмд ирээд таар нөмрөн шөнийг өнгөрөө.Учир нь Бурхны тань өргөөнд идээн өргөл, ундаан өргөлийг авчрахаа больжээ. 14  Мацаг барихыг тушааж, ариун чуулган зарла. Ахлагчид болон энэ нутгийн бүх оршин суугчийгЕхова Бурхныхаа өргөөнд цуглуулж, Еховагаас тусламж гуйн хашхир. 15  Еховагийн өдөр ойрхон байна! Тэр өдөр ямар аймшигтай байх бол!Тэр өдөр Төгс хүчит Нэгэн сүйрэл учруулна. 16  Бид харсаар байж хоол хүнсээ алдаагүй гэж үү?Бурхны маань өргөөнөөс баяр хөөр тасраагүй гэж үү? 17  Тарьсан үр хөрсөн доороо* хатсан байв. Агуулахууд хоосорчээ. Үр тариа хатсан учир агуулахуудыг буулгажээ. 18  Мал хүртэл янцаглан, Бэлчээргүйгээс болж үхэр сүрэг төөрч тэнүүчлэн, Хонин сүрэг ч шийтгүүлж байна. 19  Бэлчээр нутгийг түймэр залгиж,Хээрийн бүх модыг дөл залгисан учирЕхова, би таныг дуудаж байна. 20  Урсгал ус хатаж,Бэлчээр нутгийг түймэр залгисан учирЗэрлэг амьтад хүртэл танаас тусламж хүснэ.

Зүүлт

«Ехова бол Бурхан» гэсэн утгатай.
буюу нөхрийнхөө
Эсвэл «залуу»
Эсвэл «хүрзнүүдийн доор»