Иоел 3:1–21
3 Би Иуда, Иерусалимын олзлогдогсдыг авчрах үедээТэднийг буцааж авчрах тэр цагтаа
2 Бүх үндэстнийг бас цуглуулаадИехошафатын* хөндийд аваачна.
Би ард түмнийхээ төлөө, өөрийн өв Израйлын төлөөТэднийг тэнд шүүнэ.Учир нь тэд миний ард түмнийг үндэстнүүдийн дунд тарааж,Газар нутгийг минь хувааж авсан.
3 Тэд миний ард түмнийг хувааж авах гэж шавга хаядаг.Эрэгтэй хүүхдийг нь янхны төлбөрт өгдөг.Охин хүүхдийг нь дарсаар сольдог.
4 Тир, Сидон, Филистийн бүх нутаг аа,Та нар яаж ингэж зүрхэлнэ вэ?
Надаас хариу авч байгаа юм уу?
Хариу авч байгаа юм болБи та нараас даруй, үтэр түргэн хариу авна.
5 Учир нь та нар миний алт мөнгийг авсан.Үнэт эрдэнэсийг минь сүмдээ аваачсан.
6 Иуда, Иерусалимын оршин суугчдыгГазар нутгаас нь зайлуулахын тулд грекчүүдэд худалдсан.
7 Би тэднийг та нарын худалдсан газраас авчирна.Та нараас хариу авна.
8 Би танай охид хөвгүүдийг Иудагийн ард түмний мэдэлд тушаана.Тэд танай охид хөвгүүдийг алс холын үндэстэн болох шебачуудад худалдана.Учир нь Ехова би өөрөө айлдсан юм.
9 Үндэстнүүдэд ийн тунхагла.
“Дайнд бэлтгэ! Хүчит эрсээ зоригжуул!
Бүх цэргээ цуглуулж довтолго!
10 Анжисны хошуугаа илд, хадуураа жад болгон давт.
Сул дорой нэгэн нь «Би хүчтэй» гэж хэлэг.
11 Үндэстнүүд та нар тал бүрээс ир, тусал, цуглацгаа!” гээрэй» гэв.
Ехова та тэр газар дайчдаа буулгаач.
12 Бурхан: «Үндэстнүүд цуглаж Иехошафатын хөндийд очиг.Учир нь би тэнд тэр бүх үндэстнийг шүүхээр сууна.
13 Ургац боловсорсон тул гар хадуураар хад.
Дарсны шахуурга дүүрэн байгаа тул ирж гишгэ.
Тосгуурууд нь хальжээ. Учир нь тэдний бузар булай дэнджээ.
14 Асар олон хүн, асар олон хүн шийдвэр гаргах хөндийд байна.Учир нь шийдвэр гаргах хөндийд Еховагийн өдөр болох гэж байна.
15 Нар сар харанхуйлж,Одод гялалзахгүй.
16 Ехова би Сионоос архирч,Иерусалимаас дуугаа өндөрсгөхөд
Тэнгэр газар чичирнэ.Ехова би ард түмнийхээ хоргодох газар,Израйлын ард түмний цайз болно.
17 Та нар намайг ариун уул Сиондоо оршдог, Ехова Бурхан чинь гэдгийг мэдэх болно.
Иерусалим ариун газар болж,Харийнхан дахин түүгээр өнгөрөхгүй.
18 Тэр үед уулсаас чихэрлэг дарс дусалж,Толгодоос сүү урсана.Иудагийн бүх горхиор ус урсана.
Ехова миний өргөөнөөс нэгэн булаг урсах бөгөөдХуайс модот хөндийг* усална.
19 Харин Египет эзгүйрч,Едом эзгүй хээр нутаг болно.Учир нь тэд Иудагийн ард түмнийг дарлаж,Газар нутагт нь гэмгүй хүмүүсийг хөнөөсөн.
20 Харин Иудад үүрд мөнхөд,Иерусалимд үеийн үед хүн оршин сууна.
21 Би цус урсгасан тэднийг гэмгүй гэж үзнэ.Ехова би Сионд оршино» гэж айлдсан.