Иона 2:1–10
2 Тэгээд Иона загасны гэдсэнд байхдаа Ехова Бурхандаа ийн залбирав.
2 «Зовж шаналсандаа таныг дуудахад Ехова, та хариулсан.
Булшны* гүнээс тусламж гуйн хашхирахадТа дууг минь сонссон.
3 Та намайг гүн рүү, задгай тэнгисийн зүрх рүү хаяхадУрсгал ус намайг залгиж,Таны бүх хүчит давлагаа нөмөрсөн.
4 Иймээс би: “Та намайг нүднээсээ далд оруулсан.Би яаж таны ариун сүмийг дахин харах юм бэ?” гэсэн.
5 Их ус намайг залгиж, амь насанд минь аюул учруулав.Би усны гүн рүү живж,Замаг толгойг минь ороов.
6 Би уулсын ёроол руу живж,
Дээр минь газрын дааман хаалганууд мөнхөд онгойхгүйгээр хаагдав.Харин та намайг нүхнээс амьд мэнд гаргасан, Ехова Бурхан минь.
7 Үхэх гэж байхдаа, Ехова, би таныг санасан.
Тэр үед та ариун сүмдээ миний залбирлыг сонссон.
8 Ямар ч ашиггүй шүтээн шүтдэг хүмүүс өөрсдийг нь үнэнчээр хайрладаг Бурхныг орхидог.
9 Харин би танд талархан тахил өргөнө.
Тангарагласнаа биелүүлнэ.Ехова, та бол Аврагч билээ» гэв.
10 Дараа нь Ехова загасанд тушаасанд загас бөөлжиж Ионаг хуурай газар гаргав.
Зүүлт
^ Эсвэл «Шеолын». Хүн төрөлхтний нийтийн булшийг хэлдэг. «Үгийн тайлбар»-аас үзнэ үү.