Иошуа 15:1–63

  • Иудагийн өв (1-12)

  • Калебын охин газар авав (13-19)

  • Иудагийн хотууд (20-63)

15  Иуда овгийн ургуудад хуваарилж* өгсөн газар нутаг нь Едомын хил, Зиний цөл, Негевийн өмнөд зах хүртэл үргэлжилдэг.  Өмнөд хил нь Давст тэнгисийн* зах буюу өмнөд тохойноос нь эхэлж,  Акраббимын давааны өмнөд хэсэг, цаашлаад Зинийг өнгөрч, улмаар Кадеш-барнеагийн урдуур өгсөж, Хезроныг өнгөрөн хойшоо Аддар хүрч Карка руу эргэнэ.  Цаашлаад Азмон, Египетийн сайр хүрч тэнгист* тулна. Өмнөд хил нь энэ байлаа.  Зүүн хил нь Иорданы адагт байдаг Давст тэнгис юм. Хойд хил нь Иорданы адагтай нийлдэг тэнгисийн тохойноос эхэлж  хойшоо Бет-хогла хүрч, Бет-арабагийн араар өнгөрөн, хойшоо Реубений удмын Боханы чулуу хүрнэ.  Тэгээд Ахорын хөндий дэх Дебир лүү өгсөж, Гилгалын зүг хойш эргэнэ. Гилгал нь сайраас өмнө зүгт орших Адуммимын өгсүүр газрын харалдаа байдаг ажээ. Тэндээс Ен-шемешийн булгийг өнгөрөн Ен-рогелд хүрдэг.  Хойшоо Хинномын хөвгүүний хөндий*, иебусчуудын хот буюу Иерусалимын өмнөд бэл хүрч, Хинномын хөндийгөөс баруун зүгт, Рефаимын хөндийн хойд захад байдаг уулын оройд хүрнэ.  Тэгээд уулын оройгоос Нефтоагийн булаг, Ефрон уулын дагуух хотуудад хүрнэ. Тэндээс Баала буюу Кириат-иеаримд хүрдэг. 10  Хил нь цааш Баалагаас баруун зүг Сеир уул руу эргэн, Иеарим уулын хойд бэл буюу Хесалоныг өнгөрөөд Бет-шемеш рүү уруудан, Тимнад хүрнэ. 11  Цаашлаад Екроны хойд бэл хүртэл үргэлжилж, Шиккерон хүрэн, Баала уулыг өнгөрөөд Иабнеел хүрч, тэнгист тулдаг ажээ. 12  Баруун хил нь Их тэнгисийн* эрэг юм. Эдгээр нь Иуда овгийн ургуудад өгсөн газар нутгийн хил билээ. 13  Иошуа Еховагийн тушааснаар, Иуда овгийнхонд өгсөн газар нутгаас Иефуннегийн хүү Калебт Кириат-арбаг (Арба нь Анакийн эцэг) буюу Хеброныг өгчээ. 14  Калеб Анакийн гурван хүү болох Шешаи, Ахиман, Талмаин үр удмыг тэр нутгаас хөөн зайлуулав. 15  Тэгээд тэндээс явж Дебирийн оршин суугчид руу довтлов. (Дебирийг урьд нь Кириат-сефер гэдэг байжээ.) 16  Калеб: «Кириат-сефер лүү довтолж эзэлсэн хүнд би охин Ахсагаа эхнэр болгон өгнө» гэжээ. 17  Калебын дүү Кеназын хүү Отниел тэр газрыг эзэлж авсанд Калеб охин Ахсагаа эхнэр болгон өгчээ. 18  Ахса гэр лүүгээ явж байхдаа ааваасаа газар гуйлгахаар нөхрөө ятгав. Ахсаг илжигнээсээ буухад* Калеб түүнээс «За, ямар хэргээр явна?» гэж асуулаа. 19  Ахса: «Намайг ерөөгөөч. Та надад өмнөд нутагт* газар өгсөн билээ. Гуллот-маимыг* бас өгөөч» гэжээ. Иймд Калеб охиндоо Дээд Гуллот, Доод Гуллотыг өгөв. 20  Иуда овгийн ургуудад ийм өв өгсөн юм. 21  Едомтой хиллэдэг Иуда овгийн өмнөд захын хотууд нь: Кабзеел, Едер, Иагур, 22  Кина, Димона, Адада, 23  Кедеш, Хазор, Итнан, 24  Зиф, Телем, Беалот, 25  Хазор-хадатта, Кериот-хезрон буюу Хазор, 26  Амам, Шема, Молада, 27  Хазар-гадда, Хешмон, Бет-пелет, 28  Хазар-шуал, Беершеба, Бизиотиа, 29  Баала, Иим, Езем, 30  Елтолад, Хесил, Хорма, 31  Зиклаг, Мадманна, Сансанна, 32  Лебаот, Шилхим, Аин, Риммон юм. Тосгодтой хот нь нийт 29 байв. 33  Шефела дахь хотууд нь: Ештаол, Зора, Ашна, 34  Заноа, Ен-ганним, Таппуа, Енам, 35  Иармут, Адуллам, Соко, Азека, 36  Шаараим, Адитаим, Гедера, Гедеротаим* юм. Тосгодтой хот нь 14 байв. 37  Иуда овгийн нутагт бас Зенан, Хадаша, Мигдал-гад, 38  Дилеан, Мизпе, Иоктеел, 39  Лахиш, Бозкат, Еглон, 40  Каббон, Лахмам, Хитлиш, 41  Гедерот, Бет-дагон, Наама, Маккеда гэх 16 хот нь тосгодтойгоо багтаж байв. 42  Мөн Либна, Етер, Ашан, 43  Ифта, Ашна, Незиб, 44  Кеила, Ахзиб, Мареша гэх есөн хот нь тосгодтойгоо байлаа. 45  Бас Екрон нь харьяа* тосгон, суурингуудтайгаа, 46  Екроноос баруун зүгт Ашдод орчмын бүх нутаг суурингуудтайгаа байв. 47  Ашдод нь харьяа* тосгон, суурингуудтайгаа, Газ нь харьяа тосгон, суурингуудтайгаа, урагшаа Египетийн сайр, Их тэнгис ба ойр хавийнх нь газар нутаг багтаж байлаа. 48  Уулархаг нутагт: Шамир, Иаттир, Соко, 49  Данна, Кириат-санна буюу Дебир, 50  Анаб, Ештемо, Аним, 51  Гошен, Холон, Гило гэх 11 хот нь тосгодтойгоо байв. 52  Бас Араб, Дума, Ешан, 53  Ианум, Бет-таппуа, Афека, 54  Хумта, Кириат-арба (энэ нь Хеброн), Зиор гэх есөн хот нь тосгодтойгоо байлаа. 55  Мөн Маон, Кармел, Зиф, Иутта, 56  Иезреел, Иокдеам, Заноа, 57  Каин, Гибеа, Тимна гэх 10 хот нь тосгодтойгоо байв. 58  Түүнчлэн Халхул, Бет-зур, Гедор, 59  Маарат, Бет-анот, Елтекон гэх зургаан хот нь тосгодтойгоо байжээ. 60  Бас Кириат-баал (энэ нь Кириат-иеарим), Рабба хэмээх хоёр хот нь тосгодтойгоо байсан юм. 61  Цөлд: Бет-араба, Миддин, Секака, 62  Нибшан, Давст хот, Енгеди гэх зургаан хот нь тосгодтойгоо байлаа. 63  Иерусалимд амьдарч байсан иебусчуудыг Иудагийн эрчүүд хөөн зайлуулж дийлээгүй тул иебусчууд өнөөг хүртэл Иудагийн хүмүүстэй Иерусалимд амьдарч байна.

Зүүлт

Эсвэл «шавга хаяж»
Сөнөсөн тэнгис
Их тэнгис буюу Газар дундын тэнгис
буюу Хинномын хөндий
Газар дундын тэнгис
Эсвэл «илжигнээсээ буулгүй алгаа ташихад» гэсэн бололтой. Энэ нь анхаарал татах гэснийх байж болох юм.
Эсвэл «Негевт». Энэ нь өмнөд зүгийн хуурай газар байжээ.
«Устай хонхор газар» гэсэн утгатай.
Эсвэл «Гедера хот хонины хашаануудтайгаа» гэсэн бололтой.
Эсвэл «эргэн тойрны»
Эсвэл «эргэн тойрны»