Иошуа 16:1–10

  • Иосефын үр удмын өв (1-4)

  • Ефраимын өв (5-10)

16  Иосефын үр удамд шавгаар оногдсон* газар нь Иерихогийн ойролцоох Иорданоос Иерихогийн зүүнтээх булаг хүрч, Иерихогийн урд талын цөлийг хамран Бетелийн уулархаг нутаг хүрнэ.  Цаашлаад Лузаас холгүй байдаг Бетелээс Атарот дахь архечуудын хил хүрнэ.  Тэндээс баруун зүг уруудан иафлетчуудын хил, цаашлаад Доод Бет-хорон, Гезер хүрч, Их тэнгист* тулж байв.  Ингээд Иосефын үр удам болох манассечууд, ефраимчууд газар нутгаа эзэмшсэн юм.  Ефраим овгийн ургуудын өв болгон авсан нутгийн хил нь зүүн зүгт Атарот-аддар, цаашлаад Дээд Бет-хорон,  Их тэнгист хүрэв. Мөн хойд зүгт байдаг Михметатаас зүүн эргэж, Таанат-шило, Ианоад хүрч байлаа.  Тэгээд Ианоагаас урагшаа Атарот, Наара, Иерихог өнгөрч Иорданд хүрнэ.  Бас Таппуагаас баруун тийш Кана сайр хүрч Их тэнгист тулна. Ефраим овгийн ургуудын өв болгон авсан газар нутаг нь энэ байлаа.  Ефраимын үр удам нь Манассегийн өв болгож авсан газар нутагт бас эзэмшил хотуудтай бөгөөд ойролцоох тосгодыг нь ч эзэмшдэг байжээ. 10  Гэхдээ тэд Гезерт суудаг канаанчуудыг хөөн зайлуулсангүй. Иймээс канаанчууд өнөөг хүртэл ефраимчуудын дунд амьдарч, албадлагын ажил хийж байгаа.

Зүүлт

Эсвэл «хуваарилж өгсөн»
Газар дундын тэнгис