Иошуа 19:1–51

  • Симеоны өв (1-9)

  • Зебулуны өв (10-16)

  • Иссахарын өв (17-23)

  • Ашерын өв (24-31)

  • Нафталигийн өв (32-39)

  • Даны өв (40-48)

  • Иошуагийн өв (49-51)

19  Тэгээд хоёр дахь шавга буюу Симеон овгийн ургуудын шавга буулаа. Тэд Иуда овгийн өвлөсөн нутагт газар өвлөж авсан юм.  Тэдний өв нь Беершеба ба Шеба, Молада,  Хазар-шуал, Бала, Езем,  Елтолад, Бетул, Хорма,  Зиклаг, Бет-маркабот, Хазарсуса,  Бет-лебаот, Шарухен гэх 13 хот тосгодтойгоо,  Аин, Риммон, Етер, Ашан гэх дөрвөн хот тосгодтойгоо байв.  Мөн Баалат-беер буюу өмнө зүгийн Рама хүртэлх дээрх хотуудын эргэн тойрны бүх тосгон орж байлаа. Эдгээр нь Симеон овгийн ургуудын өв ажээ.  Симеоны үр удамд өв өгөхдөө Иуда овогт хуваарилсан газар нутгаас өгсөн билээ. Учир нь Иудагийн хувь хэтэрхий том байсан юм. Иймд Симеоны үр удам тэдний нутагт газар эзэмшжээ. 10  Дараа нь гурав дахь шавга буюу Зебулун овгийн ургуудын шавга буув. Тэдний өв болгож авсан газар нутгийн хил Сарид хүртэл байв. 11  Тэндээсээ баруун зүгт Мареал руу өгсөөд Даббешет, улмаар Иокнеамын харалдаах хөндийд* хүрнэ. 12  Саридаас наран мандах зүүн зүгт Хислот-таборын хил, Дабератад хүрч, Иафиа руу өгсөнө. 13  Тэндээсээ наран мандах зүүн зүгт Гат-хефер лүү үргэлжилж, Ет-казин, Риммон, Неад хүрнэ. 14  Уг хил хойшоо Ханнатон руу эргэж, Ифтахелын хөндийд тулна. 15  Тэдний газар нутагт Каттат, Нахалал, Шимрон, Идала, Бетлехем гээд 12 хот тосгодтойгоо байв. 16  Зебулун овгийн ургуудын өв энэ бөгөөд дээрх хотууд тосгодтойгоо байлаа. 17  Дөрөв дэх шавга буюу Иссахар овгийн ургуудын шавга буув. 18  Хил дагуух хотууд нь Иезреел, Хесуллот, Шунем, 19  Хафараим, Шион, Анахарат, 20  Раббит, Кишион, Ебез, 21  Ремет, Ен-ганним, Ен-хадда, Бет-паззез юм. 22  Мөн хил нь Табор, Шахазума, Бет-шемеш хүртэл үргэлжилж Иорданд тулна. Эдгээр 16 хот нь тосгодтойгоо байв. 23  Иссахар овгийн ургуудын өв энэ бөгөөд дээрх хотууд тосгодтойгоо байлаа. 24  Тав дахь шавга буюу Ашер овгийн ургуудын шавга буув. 25  Хил дагуух хотууд нь Хелкат, Хали, Бетен, Ахшаф, 26  Алламмелех, Амад, Мишал юм. Хил нь баруун зүгт Кармел, Шихор-либнат хүрээд 27  зүүн зүгт Бет-дагоны зүг эргэж, Зебулуны нутаг, Ифтахелийн хөндийн хойд тал, тэгээд Бетемек, Нейелд хүрч Кабулын зүүн тал руу үргэлжилнэ. 28  Цаашлаад Еброн, Рехоб, Хаммон, Кана, Их Сидонд хүрнэ. 29  Уг хил Рама руу буцан эргээд Тирийн бэхлэлт бүхий хотод хүрнэ. Тэндээсээ Хоса руу буцаж эргэн, Ахзиб, 30  Умма, Афек, Рехобын бүс нутаг дахь тэнгист тулдаг. Эдгээр 22 хот нь тосгодтойгоо байв. 31  Ашер овгийн ургуудын өв энэ бөгөөд дээрх хотууд тосгодтойгоо байлаа. 32  Зургаа дахь шавга буюу Нафтали овгийн ургуудын шавга буув. 33  Хил нь Хелефээс эхэлж, Заананним дахь том модноос Адами-некеб, Иабнеел, цаашлаад Лаккум хүрч, Иорданд тулна. 34  Уг хил баруун зүгт Азнот-табор луу буцаж эргэн, тэндээсээ Хуккокт хүрнэ. Өмнө зүгт Зебулуны нутаг, баруун зүгт Ашерын нутаг, зүүн зүгт Иорданоор Иудагийн газартай хиллэдэг. 35  Бэхлэлт бүхий хотууд нь: Зиддим, Зер, Хаммат, Раккат, Хиннерет, 36  Адама, Рама, Хазор, 37  Кедеш, Едреи, Ен-хазор, 38  Иирон, Мигдал-ел, Хорем, Бет-анат, Бет-шемеш гээд 19 хот нь тосгодтойгоо юм. 39  Нафтали овгийн ургуудын өв энэ бөгөөд дээрх хотууд тосгодтойгоо байлаа. 40  Долоо дахь шавга буюу Дан овгийн ургуудын шавга буув. 41  Тэдний өв болгож авсан газар нутгийн хил дагуух хотууд нь Зора, Ештаол, Ир-шемеш, 42  Шаалаббин, Аиалон, Итла, 43  Елон, Тимна, Екрон, 44  Елтеке, Гиббетон, Баалат, 45  Иехүд, Бене-берак, Гат-риммон, 46  Ме-иаркон, Раккон бөгөөд хил нь Иоппагийн хажуугаар өнгөрдөг ажээ. 47  Гэвч газар нутаг нь багадсан тул тэд хойш явж, лешемчүүдтэй тулалдаад хотыг нь эзлэн авч, хүмүүсийг нь илдээр хөнөөв. Тэгээд тэр нутгийг эзэмшин, тэндээ суурьшаад Лешем хотыг өвөг Даныхаа нэрээр Дан хэмээн нэрлэжээ. 48  Дан овгийн ургуудын өв энэ бөгөөд дээрх хотууд тосгодтойгоо байлаа. 49  Өв болгож өгөх газар нутгийг хувааж дуусахад израйлчууд газар нутгаасаа Нуны хүү Иошуад өв өгчээ. 50  Еховагийн тушааснаар, тэд Иошуад хүссэн хотыг нь буюу Ефраимын уулархаг нутаг дахь Тимнат-сераг өгсөнд тэрбээр уг хотыг дахин барьж байгуулан тэндээ суурьшив. 51  Шилод, цугларалтын асрын үүдэнд Еховагийн өмнө тахилч Елеазар, Нуны хүү Иошуа болон Израйлын овгуудын эцгийн бүлүүдийн тэргүүнүүдийн шавгаар хуваарилсан газар нутаг нь дээрх билээ. Ийнхүү тэд газар нутгийг хуваарилж дуусжээ.

Зүүлт

Эсвэл «сайрт»