Иошуа 20:1–9

  • Хоргодох хотууд (1-9)

20  Тэгээд Ехова Иошуад  «Израйлчуудад ингэж хэл. “Миний та нарт Мосегоор хэлүүлж байсанчлан хоргодох хотуудыг сонгогтун.  Хүний амийг санамсаргүйгээр хөнөөсөн хүн цусан өшөө авагчаас зугтаж, тэнд хоргодох юм.  Тэрбээр тэдгээр хотын нэг рүү зугтаж очоод дааман хаалганых нь өмнө ахлагчдад юу болсныг ярих ёстой. Ахлагчид түүнийг хотдоо хүлээн авч, орон гэрээр хангах бөгөөд тэр хүн дунд нь амьдарна.  Хэрэв цусан өшөө авагч нь нэхэж ирвэл ахлагчид өнөөх хүнийг барьж өгч болохгүй. Яагаад гэвэл тэрбээр хүний амийг санамсаргүй хөнөөсөн ба өш санаж байгаагүй юм.  Тэрбээр чуулганы өмнө шүүгдтэлээ тэр хотдоо байн, тухайн үеийн тэргүүн тахилчийг нас бартал тэндээ амьдрах ёстой. Тэгээд анх байсан хот, гэр орондоо буцаж очиж болно” гээрэй» гэж хэлэв.  Иймээс тэд Нафталигийн уулархаг нутаг дахь Галилын Кедеш, Ефраимын уулархаг нутаг дахь Шехем, Иудагийн уулархаг нутаг дахь Кириат-арба буюу Хеброныг хоргодох хот болгон тусгаарлажээ.  Иорданы нутагт, Иерихогоос зүүн зүгт Реубен овгийн тэгш өндөрлөгийн цөл дэх Безер, Гад овгийн Гилеад дахь Рамот, Манассе овгийн Башан дахь Голаныг сонгов.  Израйлчууд болон тэдний дунд суудаг харийнхны хэн боловч хүний амийг санамсаргүйгээр хөнөөвөл эдгээр хот руу зугтан очих юм. Ингэснээр тэд чуулганы өмнө шүүгдтэлээ цусан өшөө авагчийн гарт амиа алдахгүй.

Зүүлт