Иошуа 21:1–45

  • Левичүүдэд өгсөн хотууд (1-42)

    • Аароны үр удамд (9-19)

    • Бусад кохатчуудад (20-26)

    • Гершончуудад (27-33)

    • Мераричуудад (34-40)

  • Еховагийн амлалтууд биелсэн (43-45)

21  Левичүүдийн эцгийн бүлүүдийн тэргүүнүүд нь тахилч Елеазар, Нуны хүү Иошуа болон Израйлын овгуудын эцгийн бүлүүдийн тэргүүнүүд дээр очоод  Канаан нутаг дахь Шилод тэдэнтэй ярилцан «Бидэнд амьдран суух хотууд, мал сүрэгт маань бэлчээр нутаг өгөхийг Ехова Мосегоор дамжуулан тушаасан билээ» гэжээ.  Иймд израйлчууд өв болгож авсан газар нутгаасаа дараах хотыг бэлчээр нутагтай нь Еховагийн тушааснаар левичүүдэд өгөв.  Эхний шавга кохатчуудын ургууд дээр буув. Тахилч Аароны үр удам болох тэдэнд Иуда, Симеон, Бениамин овог 13 хотыг шавгаар хуваарилж өгчээ.  Үлдсэн кохатчуудад Манассе овгийнхны хагас, Ефраим, Дан овгийн ургууд 10 хотыг шавгаар өгсөн юм.  Гершончуудад Башан дахь Манассе овгийнхны хагас, Иссахар, Ашер, Нафтали овгийн ургууд 13 хотыг шавгаар өгөв.  Мераригийн ургуудад Реубен, Гад, Зебулун овог 12 хотыг өгчээ.  Ийнхүү израйлчууд Еховагийн Мосегоор дамжуулан тушааснаар эдгээр хотыг бэлчээртэй нь левичүүдэд шавгаар өгсөн билээ.  Иуда болон Симеон овог дор дурдсан нэр бүхий хотуудыг 10  Леви овгийн кохатчуудын ургийн Аароны үр удамд өгөв. Учир нь эхний шавга тэдэн дээр буув. 11  Тэдэнд Иудагийн уулархаг нутгийн Кириат-арба (Арба нь Анакийн эцэг) буюу Хеброныг эргэн тойрных нь бэлчээр нутагтай өгчээ. 12  Харин хотын талбай, тосгодыг нь Иефуннегийн хүү Калебт эзэмшил болгон өгсөн байлаа. 13  Тахилч Аароны үр удамд Хеброныг хүний амь хөнөөсөн хүний хоргодох хот болгон бэлчээртэй нь өгөв. Мөн Либнаг бэлчээртэй нь, 14  Иаттирыг бэлчээртэй нь, Ештемоаг бэлчээртэй нь, 15  Холоныг бэлчээртэй нь, Дебирийг бэлчээртэй нь, 16  Аиныг бэлчээртэй нь, Иуттаг бэлчээртэй нь, Бет-шемешийг бэлчээртэй нь хамт нийт есөн хотыг Иуда болон Симеон овог өгөв. 17  Бениамин овог Гибеоныг бэлчээртэй нь, Гебаг бэлчээртэй нь, 18  Анатотыг бэлчээртэй нь, Алмоныг бэлчээртэй нь хамт нийт дөрвөн хотыг өгчээ. 19  Ийнхүү Аароны үр удам болох тахилчдад нийт 13 хотыг бэлчээртэй нь өгсөн юм. 20  Леви овгийн кохатчуудын үлдсэн урагт Ефраим овог шавгаар хотууд өгсөн билээ. 21  Ефраимын уулархаг нутгийн Шехемийг хүний амь хөнөөсөн хүний хоргодох хот болгон бэлчээртэй нь өгөв. Бас Гезерийг бэлчээртэй нь, 22  Кибзаимыг бэлчээртэй нь, Бет-хороныг бэлчээртэй нь өгчээ. Ийнхүү нийт дөрвөн хотыг өгсөн юм. 23  Мөн Дан овог Елтекег бэлчээртэй нь, Гиббетоныг бэлчээртэй нь, 24  Аиалоныг бэлчээртэй нь, Гат-риммоныг бэлчээртэй нь хамт нийт дөрвөн хотыг өгсөн юм. 25  Манассе овгийнхны хагас нь хоёр хотыг буюу Таанахыг бэлчээртэй нь, Гат-риммоныг бэлчээртэй нь өгөв. 26  Ийнхүү кохатчуудын үлдсэн урагт нийт 10 хотыг бэлчээртэй нь өгсөн билээ. 27  Леви овгийн гершончуудын урагт Манассе овгийнхны хагасаас Башаны Голаныг хүний амь хөнөөсөн хүний хоргодох хот болгон бэлчээртэй нь өгөв. Мөн Беештераг бэлчээртэй нь өгчээ. Ийнхүү хоёр хотыг өгсөн юм. 28  Иссахар овог Кишионыг бэлчээртэй нь, Дабератыг бэлчээртэй нь, 29  Иармутыг бэлчээртэй нь, Ен-ганнимыг бэлчээртэй нь хамт нийт дөрвөн хотыг өгөв. 30  Ашер овог Мишалыг бэлчээртэй нь, Абдоныг бэлчээртэй нь, 31  Хелкатыг бэлчээртэй нь, Рехобыг бэлчээртэй нь хамт нийт дөрвөн хотыг өгчээ. 32  Нафтали овог Галилын Кедешийг хүний амь хөнөөсөн хүний хоргодох хот болгон бэлчээртэй нь өгөв. Түүнчлэн Хаммот-дорыг бэлчээртэй нь, Картаныг бэлчээртэй нь өгчээ. Ийнхүү гурван хотыг өгсөн юм. 33  Ийнхүү Гершоны ургуудад нийт 13 хотыг бэлчээртэй нь өгсөн юм. 34  Бусад левичүүд буюу Мераригийн ургуудад Зебулун овгоос Иокнеамыг бэлчээртэй нь, Картаг бэлчээртэй нь, 35  Димнаг бэлчээртэй нь, Нахалалыг бэлчээртэй нь хамт нийт дөрвөн хотыг өгөв. 36  Мөн Реубен овог Безерийг бэлчээртэй нь, Иахазыг бэлчээртэй нь, 37  Кедемотыг бэлчээртэй нь, Мефаатыг бэлчээртэй нь хамт нийт дөрвөн хотыг өгчээ. 38  Гад овог Гилеадын Рамотыг хүний амь хөнөөсөн хүний хоргодох хот болгон бэлчээртэй нь өгөв. Түүнчлэн Маханаимыг бэлчээртэй нь, 39  Хешбоныг бэлчээртэй нь, Иазерыг бэлчээртэй нь өгчээ. Ийнхүү нийт дөрвөн хотыг өгсөн юм. 40  Ийнхүү бусад левичүүд буюу Мераригийн ургуудад нийт 12 хотыг шавгаар өгсөн юм. 41  Левичүүд израйлчуудын эзэмшлээс нийт 48 хотыг бэлчээртэй нь авсан билээ. 42  Энэ бүх хот тус бүр эргэн тойрондоо бэлчээртэй байв. 43  Ийнхүү Ехова өвөг дээдэст нь өгөхөөр тангарагласан бүх газар нутгаа израйлчуудад өгсөн юм. Тэд тэр нутгийг эзэмшин суурьшжээ. 44  Түүнээс гадна, Ехова өвөг дээдэст нь тангарагласнаараа израйлчуудын эргэн тойронд амар тайвныг соёрхсон бөгөөд нэг ч дайсан нь тэднийг сөрөн зогсож чадаагүй юм. Бүх дайснаа ялахад нь Ехова тусалсан билээ. 45  Израйлчуудад Еховагийн өгсөн сайхан амлалтууд бүгд биелсэн бөгөөд биелээгүй амлалт* нэг ч байсангүй.

Зүүлт

Эсвэл «үг»