Нахум 1:1–15

  • Бурхан өстнүүдээсээ өшөө авдаг (1-7)

    • Бурхан чин үнэнч байхыг шаарддаг (2)

    • Ехова өөрт нь хоргодогсдод санаа тавьдаг (7)

  • Ниневе устгагдана (8-14)

    • Бүрмөсөн устгагдана (9)

  • Иудагийн тухай сайн мэдээ (15)

1  Ниневег шүүх мэдээ. Елкош хүн Нахумын* үзсэн үзэгдлийн ном.   Ехова гагцхүү өөрт нь чин үнэнч байхыг шаарддаг, өшөө авдаг БурханЕхова өшөө авдаг, уурлан хилэгнэдэг Ехова өстнүүдээсээ өшөө авдагДайснууддаа гаргах гэж хилэнгээ хадгалдаг   Ехова уураа барьдаг, агуу их хүчтэйГэвч Ехова зохих шийтгэлийг заавал оноодог Түүнийг алхахад хөнөөлт салхи шуурга шуурчХөл доор нь үүлс шороо мэт манардаг   Тэрбээр тэнгисийг зэмлэж, хатаадагБүх гол мөрнийг ширгээдэг Башан болон Кармел хатажЛиваны цэцэгс хорчийдог   Түүнээс болж уулс чичирхийлжТолгод хайлдаг Түүний царайнаас болж дэлхий сэгсрэгдэнГазар болон дээр нь амьдардаг бүхэн доргино   Түүний уур бухимдлыг хэн тэсэх вэ? Шатаж буй уурыг нь хэн тэсвэрлэж чадах вэ? Түүний хилэн гал мэт дүрэлзэнэТүүнээс болж хад асга бутарна   Ехова бол сайн, зовлонгийн өдөр бат цайз Өөрт нь хоргодохоор ирэгсдэд санаа тавьдаг   Тэрбээр Ниневег үерээр бүрмөсөн устганаБурхны дайснуудыг харанхуй мөшгөнө   Та нар Еховагийн эсрэг юу сэднэ вэ? Тэрбээр бүрмөсөн устгана Нэг л удаа устгана 10  Учир нь тэд орооцолдсон өргөст бут мэт ажээБуудайн шар айрганд согтсон хүн мэт ажээТэднийг хатсан тарианы ёзоор мэт шатаана 11  Учир нь Еховагийн эсрэг хорон мууг сэддэгАшиггүй зөвлөгөө өгдөг нэгэн тэднээс гарна 12  Ехова ийн айлдаж байна «Тэд их чадалтай, олуулаа боловчУстгагдаж, мөхнө Би чамайг* зовоосон ч дахиж зовоохгүй 13  Одоо би түүний буулгыг чамаас авч хаянаЧиний гав дөнгийг тасдаж хоёр хуваана 14  Ехова би чиний* талаар ийн шийдсэн“Чиний нэр цаашид дурсагдахгүй Би бурхдын чинь өргөөнөөс* сийлмэл шүтээн, цутгамал баримлуудыг зайлуулна Булшийг чинь бэлдэнэ. Учир нь чи жигшүүртэй юм” 15  Сайн мэдээ авчирдагАмар тайвныг тунхаглагчийн хөл уулсын дээр байна Иуда! Баяр наадмуудаа тэмдэглэ, тангаргуудаа биелүүл!Учир нь хорон муу хүн дахиж чам руу довтлохгүй Тэр бүрмөсөн устгагдана».

Зүүлт

«Тайвшруулагч» гэсэн утгатай.
Иудаг хэлжээ.
Ассирийг хэлжээ.
буюу сүмээс