Нахум 2:1–13

  • Ниневе сүйрнэ (1-13)

    • «Мөрний дааман хаалга нээгдэнэ» (6)

2  Тараан бутаргагч чам руу* очиж байна Бэхлэлтүүдээ хамгаал Замаа сахин хамгаал Бэлтгэлээ базааж, асар их бяр чадалтай бологтун  2  Ехова Иаковын сүр жавхлангИзрайлын сүр жавхланг сэргээнэУчир нь сүйрүүлэгчид тэднийг сүйрүүлжНахиаг нь сүйтгэсэн  3  Хүчит эрсийнх нь бамбай улаанаар будагджээДайчид нь улаан хүрэн хувцас өмсжээ Түүнийг тулаанд бэлдэх өдөрДайны тэрэгнүүдийнх нь төмөр тоноглол гал мэт гялтганажЦэргүүд нь арц модон жадаа далайдаг  4  Дайны тэрэгнүүд гудамжаар галзуурсан мэт уралдаж Хотын талбайгаар нааш цааш давхидаг Шатаж буй бамбар мэт гэрэлтэж, цахилгаан цахих мэт гялсхийдэг  5  Тэрбээр* шилмэл эрсээ цуглуулна Тэд явахдаа бүдэрнэ Тэд хэрэм рүүгээ яаран очижХаалт барьж босгоно  6  Мөрний дааман хаалга нээгдэжОрдон сүйднэ  7  Шийдвэр нэгэнт гарсанТүүнийг нүцгэлж, олзолж авч явнаШивэгчид нь ёолноЦээжээ дэлдэхдээ тагтаа мэт дуугарна  8  Цагтаа цөөрөм мэт байсан НиневегээсОдоо хүмүүс нь зугтаж байна «Зогс! Зогс!» гэсэн ч Хэн ч эргэж ирэхгүй байна  9  Алт мөнгийг нь тоно! Тэд хэмжээгүй их эрдэнэстэй Бүх төрлийн үнэт зүйлийг нөөцөлсөн 10  Хот эзгүйрэн хоосорч, сүйрчээ Тэдний зүрх үхэж, өвдөг нь салганаж, ташаа нь чичирчээБүгдийнх нь царай хувхай цайжээ 11  Залуу арслангуудын олзоо иддэгГүегээ дагуулаад гардаг байсан үүр одоо хаана байна вэ?Тэнд тэд айх аюулгүй байсан сан 12  Арслан багалзуурдсан олзоо урж тасданГүегүүдээ цатгаж, эрслэнгүүдээ тэжээдэг байсан сан Үүрээ олзоор, агуйгаа тасадчуулсан амьтдаарДүүргэдэг байсан сан 13  Тэнгэрийн цэргийн жанжин Ехова:«Би чам руу довтолноДайны тэрэгнүүдийг чинь юу ч үгүй болтол нь шатаана Залуу арслангуудыг чинь илдээр хөнөөнөОлз олдгийг чинь би болиулнаЭлчүүдийн чинь дуу дахин сонсогдохгүй» гэж тунхаглаж байна.

Зүүлт

Ниневег хэлжээ.
Ассирийн хааныг хэлсэн бололтой.