Нехемиа 10:1–39
10 Гэрээн дээр тамгаа дарж баталгаажуулсан хүмүүс нь:
Хакалиагийн хүү захирагч* Нехемиа,Зедекиа,
2 Сераиа, Азариа, Иеремиа,
3 Пашхур, Амариа, Малхиа,
4 Хаттуш, Шебаниа, Маллух,
5 Харим, Меремот, Обадиа,
6 Даниел, Гиннетон, Барух,
7 Мешуллам, Абиа, Миамин,
8 Маазиа, Билгаи, Шемаиа гэх тахилчид байжээ.
9 Левичүүд нь: Азаниагийн хүү Иешуа, Хенададын үр удам Биннуи, Кадмиел,
10 Шебаниа, Ходиа, Келита, Пелаиа, Ханан,
11 Мика, Рехоб, Хашабиа,
12 Заккур, Шеребиа, Шебаниа,
13 Ходиа, Бани, Бенину нар байв.
14 Ард олны тэргүүнүүд нь: Парош, Пахат-моаб, Елам, Затту, Бани,
15 Бунни, Азгад, Бебаи,
16 Адониа, Бигваи, Адин,
17 Атер, Хезекиа, Аззур,
18 Ходиа, Хашум, Безаи,
19 Хариф, Анатот, Небаи,
20 Магпиаш, Мешуллам, Хезир,
21 Мешезабел, Задок, Иаддуа,
22 Пелатиа, Ханан, Анаиа,
23 Хошеа, Хананиа, Хасшуб,
24 Халлохеш, Пилха, Шобек,
25 Рехум, Хашабна, Маасеиа,
26 Ахиа, Ханан, Анан,
27 Маллух, Харим, Баана нар байлаа.
28 Үлдсэн хүмүүс болох тахилчид, левичүүд, хаалгачид, дуучид, сүмийн үйлчлэгчид*, жинхэнэ Бурхны Хуулийг дагахаар харь үндэстнээс өөрсдийгөө тусгаарласан бүх хүн, тэдний эхнэр, охид, хөвгүүд, мэдлэгтэй, ойлгох чадвартай* бүх хүн нь
29 ах дүү нартайгаа буюу нэр хүндтэй эрчүүдтэй нийлж, бидний Эзэн, жинхэнэ Бурхан Еховагийн, үйлчлэгч Мосегоороо дамжуулж өгсөн Хуулийг даган мөрдөж, бүх тушаал, зарлиг, хэм хэмжээг чанд сахихаа тангарагласан юм. Бас тангаргаа зөрчвөл хараал хүртэхээ амлав.
30 Тэд: «Бид охидоо энэ нутгийн хүмүүстэй гэрлүүлэхгүй, тэдний охидыг ч хөвгүүдтэйгээ гэрлүүлэхгүй.
31 Хэрэв энэ нутгийн хүмүүс Амралтын өдөр бараа сэлт, төрөл бүрийн үр тариа худалдахаар авчирвал бид Амралтын өдөр эсвэл өөр ариун өдөр тэднээс юу ч худалдаж авахгүй. Бас долоо дахь жилд газраа амрааж, ямар ч авлага авахгүй.
32 Түүнээс гадна бидний хүн нэг бүр Бурхны өргөөний үйлчлэлд зориулж жил бүр шекелийн* гуравны нэгийг өгнө гэсэн үүрэг хүлээж байна.
33 Үүнийг бид давхарлаж тавьдаг талх*, байнгын идээн өргөл, Амралтын өдрийн болон шинэ саруудын байнгын шатаалт тахил, тогтоогдсон баярууд, ариун өргөлүүд, израйлчуудын нүглийг уучлуулахын тулд өргөх нүглийн төлөөх тахил болон Бурхны өргөөний бүх ажлын төлөө зориулж өгнө.
34 Бид бас Ехова Бурхныхаа тахилын ширээн дээр түлэх модыг тахилчид, левичүүд, ард түмний дундаас аль эцгийн бүл хэзээ нийлүүлэхийг шавга хаяж шийднэ. Тэд түлээг Хуульд бичигдсэний дагуу жил бүр, товлосон хугацаанд Бурхныхаа өргөөнд аваачна.
35 Бас жил бүр газрынхаа үр жимсний дээжийг болон төрөл бүрийн моддынхоо анхны үр жимснүүдийг Еховагийн өргөөнд аваачна.
36 Түүнчлэн Хуульд бичигдсэний дагуу ууган хүүгээ, үхэр, хонь, ямаа болон бусад амьтныхаа ууган төлийг Бурхныхаа өргөөнд аваачиж, тэнд үйлчилдэг тахилчдад өгнө.
37 Бас бүдүүн ширхэгтэй гурилынхаа дээж, хандив, төрөл бүрийн модны үр жимс, шинэ дарс болон тосыг Бурхныхаа өргөөний агуулахуудад* аваачиж тахилчдад өгөх ба левичүүдэд газрынхаа ургацын аравны нэгийг өгнө. Яагаад гэвэл левичүүд мал аж ахуй, газар тариалангийн хотуудын маань ургацаас аравны нэгийг хүлээж авах учиртай юм.
38 Левичүүдийг аравны нэгийг хүлээж авах үед Аароны удмын тахилч хамт байх бөгөөд левичүүд аравны нэгийнхээ аравны нэгийг Бурхныхаа өргөөнд, агуулахуудад аваачна.
39 Израйлчууд, левичүүд үр тариа, шинэ дарс, тосыг хандив болгон өгөхдөө тахилчид, хаалгачид, дуучдын очдог, ариун газрын сав суулгыг хадгалдаг тэдгээр агуулахад аваачна. Бид Бурхныхаа өргөөний үйлчлэлд хэзээ ч хайхрамжгүй хандахгүй» гэжээ.
Зүүлт
^ Эсвэл «тиршата». Персийн мужийн захирагчдад өгдөг байсан цол
^ Эсвэл «нетиним». Үгч. «өгөгдсөн хүмүүс»
^ Эсвэл «гэрээг ойлгох насны» гэсэн бололтой.
^ 1 шекел нь 11,4 г. Хавсралт Б14-ийг үзнэ үү.
^ Ил тавих талх
^ Эсвэл «хоолны танхимуудад»