Нехемиа 11:1–36
-
Иерусалим дахин оршин суугчидтай болов (1-36)
11 Иерусалимд ард түмний захирагчид амьдарч байв. Өөр хотуудад амьдарч байсан хүмүүс шавга хаяж, арван хүн тутмынхаа нэгийг ариун хот болох Иерусалимд амьдруулахаар болж, есийгөө тус тусынх нь хотуудад үлдээв.
2 Түүнээс гадна Иерусалимд сайн дураараа амьдрахаар болсон хүмүүс байсан бөгөөд ард түмэн тэднийг ерөөжээ.
3 Иерусалимд амьдарч байсан мужийн удирдагчид нь дараах юм. (Бусад израйлчууд, тахилчид, левичүүд, сүмийн үйлчлэгчид*, Соломоны зарц нарын үр удам Иудагийн хотуудад буюу тус тусынхаа хотуудад өвлөж авсан газартаа амьдарч байв.
4 Мөн Иуда, Бениамин овгийн зарим хүн Иерусалимд амьдарч байжээ.) Иуда овгоос Перезийн удмын Махалалелын дөч, Шефатиагийн гуч, Амариагийн жич, Зехариагийн ач, Уззиагийн хүү Атаиа байв.
5 Бас Шелагийн удмын Зехариагийн тач, Иоиарибын дөч, Адаиагийн гуч, Хазаиагийн жич, Кол-хозегийн ач, Барухын хүү Маасеи байв.
6 Иерусалимд амьдарч байсан, Перезийн удмын 468 хүн бүгд эрэлхэг зоригтой эрчүүд байв.
7 Бениаминчуудаас Иешаиагийн жач, Итиелийн тач, Маасеиагийн дөч, Колаиагийн гуч, Педаиагийн жич, Иоедийн ач, Мешулламын хүү Саллу,
8 түүнчлэн Габбаи, Саллаи гээд нийт 928 хүн байв.
9 Тэдний хариуцагч нь Зихрийн хүү Иоел, хотын дэд хариуцагч нь Хассенуагийн хүү Иуда байв.
10 Тахилчдаас: Иоиарибын хүү Иедаиа, Иахин,
11 жинхэнэ Бурхны өргөөний хариуцагч Ахитубын дөч, Мераиотын гуч, Задокийн жич, Мешулламын ач, Хилкиагийн хүү Сераиа,
12 Бурхны өргөөнд үйлчилдэг тэдний ах дүү нийлээд 822 хүн байв. Бас Малхиагийн тач, Пашхурын дөч, Зехариагийн гуч, Амзигийн жич, Пелалиагийн ач, Иерохамын хүү Адаиа,
13 түүний ах дүүс болох эцгийн бүлүүдийн тэргүүнүүд нийлээд 242 хүн байв. Мөн Иммерийн гуч, Мешиллемотын жич, Ахзаигийн ач, Азарелын хүү Амашсаи,
14 түүний ах дүүс болох хүч чадалтай, эрэлхэг зоригтой эрчүүд нийлээд 128 хүн байв. Тэд бүгдийн хариуцагч нь нэр нөлөө бүхий гэр бүлээс гаралтай Забдиел байлаа.
15 Левичүүдээс: Буннигийн гуч, Хашабиагийн жич, Азрикамын ач, Хасшубын хүү Шемаиа,
16 жинхэнэ Бурхны өргөөний гадуурх ажлыг хариуцдаг, Леви овгийн тэргүүнүүд болох Шаббетаи, Иозабад,
17 мөн найрал дууны удирдаач, магтаалын залбирлыг өргөдөг Асафын жич, Забдигийн ач, Микагийн хүү Маттаниа, түүний туслах Бакбукиа, Иедутуны жич, Галалын ач, Шаммуагийн хүү Абда байв.
18 Ариун хотод нийт 284 леви хүн байлаа.
19 Хаалгачид нь Аккуб, Талмон, тэдний ах дүүс гээд 172 хүн байжээ.
20 Бусад израйлчууд, тахилчид, левичүүд Иудагийн хотуудад буюу өөрсдийн өвлөж авсан газартаа амьдарч байв.
21 Сүмийн үйлчлэгчид Офелд амьдарч байсан бөгөөд Зиха, Гишпа хоёр тэднийг хариуцдаг байлаа.
22 Асафын удмын дуучдаас Микагийн гуч, Маттаниагийн жич, Хашабиагийн ач, Банигийн хүү Уззи Иерусалим дахь левичүүдийн хариуцагч байв. Тэрбээр жинхэнэ Бурхны өргөөний ажлыг хариуцдаг байлаа.
23 Хааны тушаал ёсоор дуучдыг өдөр бүр, тогтоосон хэмжээний дагуу хэрэгцээтэй зүйлээр нь хангадаг байжээ.
24 Иудагийн хүү Зерагийн удмын Мешезабелын хүү Петахиа хааны зөвлөх бөгөөд ард түмний бүхий л хэргийг хариуцдаг байв.
25 Хэсэг иудачууд тариан талбайтай хот тосгодод амьдарч байв. Тодруулбал Кириат-арба болон харьяа тосгодод нь, Дибон болон харьяа* тосгодод нь, Иехабзеел болон ойролцоох суурингуудад нь амьдарч байв.
26 Бас Иешуа, Молада, Бет-пелет,
27 Хазар-шуал, Беершеба болон харьяа* тосгодод нь,
28 Зиклаг, Мекона болон харьяа* тосгодод нь,
29 Ен-риммон, Зора, Иармут,
30 Заноа, Адуллам болон ойролцоох тосгодод нь, Лахиш болон ойр хавийнх нь газруудад, Азека болон харьяа* тосгодод нь амьдарч байлаа. Тэд Беершебагаас Хинномын хөндий хүртэлх газар нутагт суурьшжээ.
31 Бениаминчууд Геба, Михмаш, Аиа, Бетел болон харьяа* тосгодод нь,
32 Анатот, Ноб, Ананиа,
33 Хазор, Рама, Гиттаим,
34 Хадид, Зебоим, Небаллат,
35 Лод, дархчуудын хөндий гэгддэг Онод суудаг байв.
36 Иудад амьдарч байсан хэсэг левичүүд Бениамины нутагт хуваарилагджээ.
Зүүлт
^ Эсвэл «нетиним». Үгч. «өгөгдсөн хүмүүс»
^ Эсвэл «эргэн тойрны»
^ Эсвэл «эргэн тойрны»
^ Эсвэл «эргэн тойрны»
^ Эсвэл «эргэн тойрны»
^ Эсвэл «эргэн тойрны»