Нехемиа 12:1–47
12 Шеалтиелийн хүү Зеруббабел болон Иешуатай хамт ирсэн тахилчид, левичүүд нь: Сераиа, Иеремиа, Езра,
2 Амариа, Маллух, Хаттуш,
3 Шеканиа, Рехум, Меремот,
4 Иддо, Гиннетои, Абиа,
5 Миамин, Маадиа, Билга,
6 Шемаиа, Иоиариб, Иедаиа,
7 Саллу, Амок, Хилкиа, Иедаиа нар байв. Тэд Иешуагийн үед тахилчид болон ах дүүсийнхээ тэргүүнүүд байжээ.
8 Левичүүд нь Иешуа, Биннуи, Кадмиел, Шеребиа, Иуда, Маттаниа нар байв. Маттаниа ах дүүстэйгээ талархлын дуу дуулаачдыг удирддаг байв.
9 Тэдний ах дүүс болох Бакбукиа, Унни хоёр тэдний эсрэг талд зогсож, харуулд гардаг* байв.
10 Иешуа нь Иоиакимын, Иоиаким нь Елиашибийн, Елиашиб нь Иоиадагийн,
11 Иоиада нь Ионатаны, Ионатан нь Иаддуагийн эцэг юм.
12 Иоиакимын үед дараах хүмүүс тахилч, эцгийн бүлүүдийн тэргүүн байв. Сераиагийн ургийг Мераиа, Иеремиагийн ургийг Хананиа,
13 Езрагийн ургийг Мешуллам, Амариагийн ургийг Иехоханан,
14 Маллухигийн ургийг Ионатан, Шебаниагийн ургийг Иосеф,
15 Харимын ургийг Адна, Мераиотын ургийг Хелкаи,
16 Иддогийн ургийг Зехариа, Гиннетоны ургийг Мешуллам,
17 Абиагийн ургийг Зихри, Миниаминий ургийг . . . *, Моадиагийн ургийг Пилтаи,
18 Билгагийн ургийг Шаммуа, Шемаиагийн ургийг Иехонатан,
19 Иоиарибын ургийг Маттенаи, Иедаиагийн ургийг Уззи,
20 Саллаигийн ургийг Каллаи, Амокийн ургийг Ебер,
21 Хилкиагийн ургийг Хашабиа, Иедаиагийн ургийг Нетанел нар тэргүүлдэг байв.
22 Елиашиб, Иоиада, Иоханан, Иаддуагийн үеийн левичүүдийн эцгийн бүлүүдийн тэргүүнүүд болон тахилчдын нэрсийн бүртгэлийг Персийн Дариус хааны үе хүртэл хөтөлсөн юм.
23 Левичүүдийн эцгийн бүлүүдийн тэргүүнүүдийг Елиашибын ач Иохананы үе хүртэл тухайн үеийн түүхийн номд тэмдэглэжээ.
24 Левичүүдийн тэргүүнүүд нь Хашабиа, Шеребиа, Кадмиелын хүү Иешуа нар байв. Тэдний ах дүүс болох хамгаалагчид эсрэг талд нь бүлэг бүлгээрээ зогсож, жинхэнэ Бурхны үйлчлэгч Давидын өгч байсан заавар ёсоор магтаал, талархал өргөж байлаа.
25 Маттаниа, Бакбукиа, Обадиа, Мешуллам, Талмон, Аккуб нар дааман хаалгануудын дэргэдэх агуулахуудыг манадаг хаалгачид байв.
26 Тэд Иозадакийн ач, Иешуагийн хүү Иоиакимын үед болон захирагч Нехемиа, тахилч, хуулан бичээч* Езрагийн үед үйлчилж байсан юм.
27 Тэд Иерусалимын хэрмийн нээлтийн ёслолыг баяр хөөртэйгээр, магтаал талархалтайгаар дуу дуулан, цан цохиж, чавхдаст хөгжим, босоо ятга тоглон тэмдэглэхээр левичүүдийг хайж, байсан бүх газраас нь Иерусалимд авчрав.
28 Дуучдыг дүүргээс*, Иерусалимын эргэн тойрноос, нетофатчуудын тосгодоос цуглуулав.
29 Мөн Бет-гилгал, Геба болон Азмаветын ойр орчмоос цуглуулав. Учир нь дуучид Иерусалимын эргэн тойронд өөрсдөдөө тосгод байгуулсан байжээ.
30 Тахилчид, левичүүд өөрсдийгөө ариусгав. Бас олон түмнийг, дааман хаалгануудыг, хэрмийг ариусгажээ.
31 Тэгээд би Иудагийн удирдагчдыг авч, хэрмэн дээр гарлаа. Бас талархал өргөх найрал дуучдын хоёр том баг, тэднийг дагаж явах бүлэг хүмүүсийг томилов. Нэг баг нь хэрмийн баруун талаас Үнсэн овоонуудын дааман хаалга руу явав.
32 Тэдний араас Хошаиа болон Иудагийн удирдагчдын хагас нь,
33 Азариа, Езра, Мешуллам,
34 Иуда, Бениамин, Шемаиа, Иеремиа нар явж байв.
35 Бас зарим тахилчид бүрээ үлээн явж байлаа. Тэдний нэг нь Асафын тач, Заккурын дөч, Микаиагийн гуч, Маттаниагийн жич, Шемаиагийн ач, Ионатаны хүү Зехариа байв.
36 Бас Зехариагийн ах дүүс болох Шемаиа, Азарел, Милалаи, Гилалаи, Мааи, Нетанел, Иуда, Ханани нар байв. Тэд жинхэнэ Бурхны үйлчлэгч Давидынхтай төстэй хөгжмийн зэмсгүүд барьсан байжээ. Тахилчдын урд хуулан бичээч Езра явж байлаа.
37 Тэд Оргилуурын дааман хаалганаас чигээрээ явж Давидын хотын шатыг өнгөрч үргэлжлүүлэн хэрмээр өгсөөд Давидын өргөөг өнгөрч Усны дааман хаалганд хүрээд зүүн тийш явлаа.
38 Талархал өргөх найрал дуучдын хоёр дахь баг нөгөө тал руу нь явахад би араас нь хүмүүсийн хагасыг дагуулан явсан юм. Бид Зуухнуудын цамхаг, Өргөн хэрэм,
39 Ефраимын дааман хаалгаар дайрч, цаашаа Хуучин дааман хаалга, Загасны дааман хаалга, Хананелын цамхаг, Меагийн цамхаг, Хонины дааман хаалгыг өнгөрөөд Харуулын дааман хаалганд хүрээд зогсов.
40 Тэгээд талархал өргөх найрал дуучдын хоёр баг жинхэнэ Бурхны өргөөний өмнө зогссон бөгөөд надтай хамт удирдагчдын тал нь байв.
41 Бас тахилчид болох Елиаким, Маасеиа, Миниамин, Микаиа, Елиоенаи, Зехариа, Хананиа нар байв. Тэд бүрээтэй байлаа.
42 Түүнээс гадна Маасеиа, Шемаиа, Елеазар, Уззи, Иехоханан, Малхиа, Елам, Езер зэрэг тахилчид байсан юм. Найрал дуучид Израхиагаар удирдуулан чанга дуулцгааж байв.
43 Тэр өдөр тэд асар их тахил өргөж, баярлан хөөрцгөөв. Учир нь жинхэнэ Бурхан тэднийг маш их баярлуулсан юм. Эмэгтэйчүүд, хүүхэд багачууд ч баярлан баясав. Иерусалим хотынхны баяр хөөрийн дуу тэртээ алсад сонсогдож байлаа.
44 Хандив, анхны үр жимс, аравны нэгийг хадгалдаг агуулахуудыг хариуцах хүмүүсийг тэр өдөр томилсон юм. Тахилчид, левичүүдийн үйлчлэлд баярлан баяссан иудачууд Мосегийн хуулийн дагуу тахилчид, левичүүдэд өгөх хувиудыг хотуудынхаа эргэн тойрны талбайгаас авчирч томилогдсон хүмүүст өгөв.
45 Тахилчид, левичүүд Бурхнаас авсан ажил даалгавар, ариусгах үүргээ найрал дуучид, хаалгачдын адилаар Давид болон хүү Соломоных нь зааврын дагуу биелүүлж эхлэв.
46 Эрт цагт Давид болон Асафын үед Бурханд зориулсан магтаал талархлын дуунууд ба дуучдыг удирддаг хүмүүс байлаа.
47 Зеруббабел болон Нехемиагийн үед израйлчууд бүгдээрээ дуучид, хаалгачдад өдөр тутмынх нь хэрэгцээнийх нь дагуу хувь өгч байжээ. Тэд бас левичүүдэд хувь өгч, левичүүд Аароны үр удамд хувь өгч байлаа.
Зүүлт
^ Эсвэл «Бакбукиа, Унни хоёр үйлчлэлийн үеэр тэдний эсрэг талд зогсдог байв» гэсэн бололтой.
^ Еврей эх бичигт энэ нэрийг оруулаагүй бололтой.
^ Эсвэл «гүүш»
^ Иорданы ойр орчим дахь дүүрэг