Нехемиа 3:1–32

  • Хэрмийг сэргээн барих ажил (1-32)

3  Тэргүүн тахилч Елиашиб тахилч ах дүү нартайгаа Хонины дааман хаалгыг барьж эхэллээ. Тэгээд тэр хэсгийг ариусгаж* хавтаснуудыг нь суулгав. Тэндээсээ Меагийн цамхаг, цаашлаад Хананелын цамхаг хүртэл ариусгасан юм.  Тэдний хажууд Иерихогийн эрчүүд, цаана нь Имригийн хүү Заккур ажиллаж байв.  Хассенаахын хөвгүүд Загасны дааман хаалгыг барилаа. Тэд хаалганы яс модыг бэхэлж, хавтаснууд, түгжээнүүд, хөндлөвч моддыг нь хийв.  Тэдний хажууд Хаккозын ач, Уриагийн хүү Меремот, цаана нь Мешезабелын ач, Берехиагийн хүү Мешуллам, тэдний цаад талд Баанагийн хүү Задок нар ажиллаж байв.  Тэдний дэргэд текоачууд ажиллаж байлаа. Гэвч текоачуудын нэр нөлөө бүхий эрчүүд хариуцагчдын дор ажиллахыг хүсээгүй юм.  Пасеагийн хүү Иоиада, Бесодеиагийн хүү Мешуллам нар Хуучин хотын дааман хаалгыг засварлав. Тэд хаалганы яс модыг бэхэлж, хавтаснууд, түгжээнүүд, хөндлөвч моддыг нь хийсэн юм.  Тэдний хажууд гибеон хүн Мелатиа, меронот хүн Иадон нар ажиллаж байв. Тэд Евфрат мөрний чанад дахь бүс нутгийн захирагчдын удирдлага дор байдаг Гибеон, Мизпагийн хүмүүс юм.  Цаана нь алтны дархчуудын нэг, Хархаиагийн хүү Уззиел, хажууд нь тос найруулагч* Хананиа нар ажиллаж байлаа. Тэд Иерусалимын нэг хэсгээс Өргөн хэрэм хүртэл чулуун зам тавив.  Тэдний хажууд Хурын хүү, Иерусалим дүүргийн хагасыг захирдаг Рефаиа ажилласан юм. 10  Цаана нь Харумафын хүү Иедаиа гэрийнхээ харалдаах урд хэсгийг сэргээн барьж, хажууд нь Хашабнеиагийн хүү Хаттуш ажиллав. 11  Харимын хүү Малхиа, Пахат-моабын хүү Хасшуб нар хэрмийн өөр нэг хэсэг болон Зуухны цамхгийг сэргээн барилаа. 12  Тэдний хажууд Халлохешийн хүү, Иерусалим дүүргийн хагасыг захирдаг Шаллум охидтойгоо ажиллав. 13  Заноагийн оршин суугчид Ханунтай хамт Хөндийн дааман хаалгыг заслаа. Тэд хаалгыг сэргээн засварлаад хавтаснууд, түгжээнүүд, хөндлөвч моддыг нь хийв. Тэд Үнсэн овоонуудын дааман хаалга хүртэлх 1 000 тохой* хэрмийг барьсан юм. 14  Бет-хакхерем хавийн захирагч, Рехабын хүү Малхиа нь Үнсэн овоонуудын дааман хаалгыг сэргээн барив. Барьж дуусаад хавтаснууд, түгжээнүүд, хөндлөвч моддыг нь хийв. 15  Мизпа дүүргийн захирагч, Кол-хозегийн хүү Шаллун нь Оргилуурын дааман хаалгыг хариуцаж сэргээн барьж, дээвэрлэн, хавтаснууд, түгжээнүүд, хөндлөвч моддыг нь хийв. Бас Хааны цэцэрлэгийн дэргэдэх Шелагийн цөөрмийн* хэрмийг Давидын хотоос урууддаг шат хүртэл сэргээн барьсан юм. 16  Түүний хажууд Азбукийн хүү Нехемиа ажиллаж байлаа. Бет-зур дүүргийн хагасыг захирдаг тэрбээр Давидын булшны* урд хэсгээс хиймэл цөөрөм хүртэл, мөн Дайчдын өргөө хүртэл сэргээн барив. 17  Түүний дэргэд левичүүд бас ажиллаж байв. Тодруулбал, Банигийн хүү Рехум, хажууд нь Кеила дүүргийн хагасыг захирдаг Хашабиа дүүргээ төлөөлөн ажиллаж байлаа. 18  Тэдний цаана Кеила дүүргийн хагасыг захирдаг, Хенададын хүү Бавваин удирдлага дор бусад левичүүд ажиллаж байв. 19  Хажууд нь Мизпагийн захирагч, Иешуагийн хүү Езер Тулгуур баганын Зэвсгийн агуулах уруу өгсдөг замын урд, хэрмийн өөр нэг хэсгийг сэргээн засварлав. 20  Түүний хажууд Заббаин хүү Барух Тулгуур баганаас тэргүүн тахилч Елиашибын гэрийн үүд хүртэлх, хэрмийн өөр нэг хэсгийг хичээл зүтгэл гарган засварлалаа. 21  Цаана нь Хаккозын ач, Уриагийн хүү Меремот Елиашибын байшингийн үүднээс байшингийнх нь булан хүртэлх, хэрмийн өөр нэг хэсгийг засварласан юм. 22  Дэргэд нь Иордан дүүргийн* эрчүүд болох тахилчид засварын ажил хийв. 23  Тэдний хажууд Бениамин болон Хасшуб өөрсдийнхөө байшингийн харалдаах урд хэсгийг засварлалаа. Цаана нь Ананиагийн ач, Маасеиагийн хүү Азариа байшингийнхаа ойролцоох хэсгийг засварлав. 24  Тэдний цаана Хенададын хүү Биннуи Азариагийн байшингаас Тулгуур багана, цаашлаад хэрмийн булан хүртэлх өөр нэг хэсгийг засварлалаа. 25  Цаана нь Узаин хүү Палал Тулгуур баганын урд хэсэг болон Харуулын талбайн хажууд байдаг хааны ордонтой залгаа цамхгийг засварласан юм. Хажууд нь Парошийн хүү Педаиа ажиллав. 26  Офелд амьдардаг сүмийн үйлчлэгчид* зүүн талд байдаг Усны дааман хаалганы урд хэсэг, цаашлаад хэрмээс цухуйсан цамхаг хүртэл засварлав. 27  Тэдний хажууд текоачууд хэрмээс цухуйсан их цамхгаас Офелын хэрэм хүртэлх өөр нэг хэсгийг засварласан юм. 28  Тахилчид өөр өөрсдийнхөө байшингийн урд хэсгийг буюу Морины дааман хаалганаас цааших хэсгийг засварлав. 29  Тэдний хажууд Иммерийн хүү Задок байшингийнхаа харалдаах урд хэсгийг засварлав. Хажууд нь Зүүн хаалганы харуул, Шеканиагийн хүү Шемаиа ажиллалаа. 30  Түүний хажууд Шелемиагийн хүү Хананиа болон Залафын зургаа дахь хүү Ханун нар хэрмийн өөр нэг хэсгийг засварлав. Цаана нь Берехиагийн хүү Мешуллам танхимынхаа харалдаах урд хэсгийг засварлалаа. 31  Үргэлжлүүлээд алтны дархчуудын нэг Малхиа Хяналтын дааман хаалганы ойролцоох сүмийн үйлчлэгчид болон худалдаачдын байр хүртэл, цаашлаад хэрмийн булангийн дээд давхрын өрөө хүртэл засварлав. 32  Алтны дархчууд болон худалдаачид булангийн дээд давхрын өрөөнөөс Хонины дааман хаалга хүртэлх хэсгийг засварласан юм.

Зүүлт

Эсвэл «Бурханд зориулж»
Эсвэл «сүрчиг найруулагч»
445 м орчим. Хавсралт Б14-ийг үзнэ үү.
Суваг шуудууны ус тогтсон цөөрөм. «Шела» гэдэг нь «Суваг» гэсэн утгатай.
Давид болон Иудагийн бусад хааны булшийг хэлсэн бололтой.
Эсвэл «Дэргэд нь ойролцоох дүүргийн» гэсэн бололтой.
Эсвэл «нетиним». Үгч. «өгөгдсөн хүмүүс»