Обадиа 1:1–21

  • Бардам Едом дорд болгогдоно (1-9)

  • Едом Иаковт харгис хандсан нь (10-14)

  • Бүх үндэстнийг шийтгэх Еховагийн өдөр (15, 16)

  • Иаковын үр удам өөдлөн дэвжинэ (17-21)

    • Иаков Едомыг галдан шатаана (18)

    • Хаант засаглал Еховагийнх болно (21)

 Обадиагийн* үзсэн үзэгдэл. Едомын талаар Хэмжээгүй эрхт Эзэн Еховагийн айлдсаныг Обадиа хүргэж байна. «Бид Еховагаас мэдээ сонслооҮндэстнүүд рүү илгээгдсэн элч: “Босоцгоо. Түүнтэй тулалдахаар бэлдэцгээе” гэж байна».   «Би чамайг үндэстнүүдийн дунд дорой болгосонЧи үлэмж их жигшигдэнэ   Хадан хавцлууд дунд аюулгүй амьдардагӨндөр газарт оршин суудаг чи“Хэн намайг унагах юм бэ?” гэж бодонБардам зүрхэндээ мэхлэгджээ   Чамайг бүргэд мэт өндөрт нутагласан ч*Оддын дунд үүрээ зассан чБи тэндээс унагана» гэж Ехова тунхаглаж байна.   «Хулгайч чам дээр ирлээ гэхэдДээрэмчин шөнөөр тонолоо гэхэд Авах гэснээ л авдаггүй гэж үү? Усан үзэм хураагчид чам дээр ирлээ гэхэдҮлдэгдлийг нь авдаггүй биз дээ? Харин дайснууд чинь чамайг бүрмөсөн устгана!*   Дайснууд нь Есавыг сайтар нэгжээд Нуусан эрдэнэсийг нь олж авчээ   Холбоотнууд чинь чамайг нутгаасаа хөөсөн Тэд бүгдээрээ чамайг мэхлэв Чамтай эвтэй явсан хүмүүс чамайг ноёлжээ Чамтай хамт талх иддэг байсан хүмүүс доор чинь тор тавихыгЧи анзаарахгүй».   Ехова ингэж айлдаж байна.«Тэр өдөр би Едомын мэргэдийг хөнөөжЕсавын уулархаг нутгаас ухаалаг хүмүүсийг үгүй хийнэ   Дайчид чинь айдаст автана, Теман аа!Учир нь Есавын уулархаг нутгийн бүх хүн хөнөөгдөнө 10  Чи дүү Иаковаа хүчирхийлэн дарласан учирИчгүүр шившиг болноБүрмөсөн устана 11  Харийнхан Иерусалимын дааман хаалгаар оронТэр хотын төлөө шавга хаяжГаднынхан их цэргийг нь олзолсон тэр өдөрЧи зайдуу зогссон Чи тэдэн шиг авирласан 12  Золгүй явдал тохиолдсон өдөр нь чи дүүгээ тавлах ёсгүй байсанИудагийн олон түмэн мөхсөн өдөр чи баярлах ёсгүй байсанЗовлонгийн өдөр нь басамжлах ёсгүй байсан 13  Сүйрлийнх нь өдөр чи миний ард түмний дааман хаалгаар орох ёсгүй байсанСүйрлийнх нь өдөр зовлонгоор нь жаргал хийх ёсгүй байсанСүйрлийнх нь өдөр эд хөрөнгөд нь гар дүрэх ёсгүй байсан 14  Дүрвэгсдийг нь хөнөөхөөр чи салаа зам дээр тосож зогсох ёсгүй байсанАмьд үлдэгсдийг нь зовлонгийн өдөр дайсанд тушаах ёсгүй байсан 15  Учир нь бүх үндэстнийг шийтгэх Еховагийн өдөр ойрхон байна Чи яасан, чамайг тэгнэ Чи бусдад яаж хандсан, чамд тэгж хандана 16  Та нар миний ариун уулан дээр уусанҮүн шиг бүх үндэстэн миний уур хилэнгийн аяганаас уусаар байх болно Тэд ууж, залгилнаТэд огт байгаагүй мэт болно 17  Харин дүрвэгсэд Сион уулан дээр байх болноТэр уул нь ариун уул болжИаковын үр удам эд хөрөнгөө буцааж авна 18  Иаковын үр удам галИосефын үр удам дөл болноХарин Есавын үр удам хатсан өвс мэт болноТэд Есавын үр удмыг галдан шатаахадНэг ч хүн нь амьд үлдэхгүйУчир нь Ехова өөрөө айлдсан юм 19  Тэд Негев, Есавын уулархаг нутагШефела, филистчүүдийн нутаг Ефраим болон Самарийн газар нутгийг эзлэн авнаБениамин нь Гилеадыг эзлэн авна 20  Энэ бэхлэлтэд сууж байсан цөлөгдөгсөд буюуИзрайлын ард түмэн Зарефат хүртэлх канаанчуудын нутгийг эзэмшинэ Иерусалимаас Сефарад руу цөлөгдсөн хүмүүс Негевийн хотуудыг эзэмшинэ 21  Аврагчид Есавын уулархаг нутгийг шүүхээрСион ууланд гарнаХаант засаглал Еховагийнх болно».

Зүүлт

Энэ нэр «Еховагийн үйлчлэгч» гэсэн утгатай.
Эсвэл «дүүлэн ниссэн ч» гэсэн бололтой.
Эсвэл «Тэд чамд хэр их хохирол учруулах бол?» гэсэн бололтой.