Соломоны дуун 1:1–17

  • Соломоны дуунуудын дуун (1)

  • Бүсгүй (2-7)

  • Иерусалимын эмэгтэйчүүд (8)

  • Хаан (9-11)

    • «Бид чамд ... толгойн алтан гоёлууд хийж өгье» (11)

  • Бүсгүй (12-14)

    • Хайрт минь дотроо мирртэй анхилуун үнэрт уут мэт (13)

  • Хоньчин залуу (15)

    • «Хонгор минь, чи юутай үзэсгэлэнтэй вэ!»

  • Бүсгүй (16, 17)

    • «Хайрт минь, чи царайлаг» (16)

1  Соломоны дуунуудын дуун*.  2  «Уруулаараа чи минь намайг үнсэг. Учир нь хайр энхрийлэл чинь дарснаас ч илүү таатай билээ.  3  Түрхсэн тосны чинь анхилуун үнэр юутай таатай вэ! Чиний минь нэр толгой дээр асгасан анхилуун үнэрт тос адил билээ. Иймээс л бүсгүйчүүд чамд минь сэтгэл алдардаг юм.  4  Намайг аваад яваач. Хамт гүйцгээе. Учир нь хаан намайг дотоод өрөөндөө орууллаа. Хоёул хамтдаа баярлан баясаж,Дарснаас ч таатай хайр энхрийллийг чинь магтъя. Тэд чамд сэтгэл алдардаг нь аргагүй юм.  5  Иерусалимын охид оо, миний царай Кедарын майхнууд,Соломоны майхнууд шиг бор ч гэсэн би хайр татам билээ.  6  Бор царайнаас минь болж над руу бүү ширтээч. Учир нь намайг нар түлсэн юм. Ах нар минь надад уурлаж,Усан үзмийн талбайнуудаа арчлуулсан юм. Тиймээс би өөрийнхөө усан үзмийн талбайг арчилж чадаагүй.  7  Хамгаас их хайрладаг чи миньСүргээ хаана бэлчээдгээ,Үд дунд хаана хэвтүүлдгээ хэлээч. Нөхдийн чинь сүргийн дундБи юунд гивлүүр* зүүсэн эмэгтэй шиг явах ёстой юм бэ?».  8  «Хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй минь ээ,Хэрэв чи мэдэхгүй болСүргийн мөрөөр дагаж яванХоньчдын майхны хажууд ишигнүүдээ бэлчээ».  9  «Хонгор чамайгаа би фараоны тэргэнд хөллөсөн гүүтэй* зүйрлэнэ. 10  Унжлага зүүлтний* цаанаас цухуйх хацар чинь,Хэлхсэн зүүлттэй хүзүү чинь юутай дур булаам! 11  Бид чамд мөнгө шигтгэсэнТолгойн алтан гоёлууд хийж өгье». 12  «Хааныг дугуй ширээндээ суухадМиний үнэртэн анхилдаг. 13  Хайрт минь наддаа энгэртээ нааж хонуулахДотроо мирртэй анхилуун үнэрт уут мэт билээ. 14  Хайрт минь наддаа Енгедигийн усан үзмийн талбайн дундахХенна цэцгийн хонгорцог билээ». 15  «Хонгор минь, чи юутай үзэсгэлэнтэй вэ! Чи минь юутай үзэсгэлэнтэй вэ! Нүд чинь тагтааных гэлтэй». 16  «Хайрт минь, чи царайлаг, сэтгэл татам залуу. Зүлэг ногоо бидний ор билээ. 17  Бидний байшин хуш модон хөндлөвч болонАрц модон дээвэртэй билээ.

Зүүлт

Эсвэл «Соломоны шилдэг дуу»
Эсвэл «гашуудлын гивлүүр»
Эсвэл «өөрийнхөө гүүтэй»
Эсвэл «Сүлжсэн үсний чинь» гэсэн бололтой.