Соломоны дуун 3:1–11

  • Бүсгүй (1-5)

    • Би шөнө хайртыгаа санагалздаг (1)

  • Сионы эмэгтэйчүүд (6-11)

    • Соломон ба хүчит эрсийнх нь цуваа

3  Би шөнө орон дотрооХайртыгаа санагалздаг. Хонгор түүнтэйгээ уулзахын хүслэн болсон чТэр минь байсангүй.  2  Би босож, хотоор явъя. Гудамж, талбайгаар хайртыгаа хайя. Хайгаад хайгаад түүнийгээ олж чадсангүй.  3  Хотод эргүүл хийж явсан харуулууд надтай таарахадБи тэднээс “Хайртыг минь харав уу?” гэж асуулаа.  4  Тэднээс дөнгөж салаадСэтгэлтэй түүнийгээ би оллоо. Түүнээсээ тас зуурсаар эхийнхээ гэрт очиж,Намайг олж тээсэн эхийнхээ дотоод өрөөнд оруултлааТүүнийгээ тавьж явуулсангүй.  5  Иерусалимын охид оо,Хээрийн зээр, согоогоор надад тангарагла. Цаг нь болоогүй байхад хайрыг бүү өдөө, бүү сэрээ».  6  «Мирр, анхилуун үнэрт давирхай,Худалдаачдын зардаг бүх үнэртнийг анхилууланХээрээс ирж яваа утаан багана шиг тэр юм юу вэ?».  7  «Хар даа! Соломоны жууз тэрэг* байна. Эргэн тойронд нь Израйлын хүчит эрсээсЖаран хүчит эр явж байна.  8  Тэд бүгд илдтэй,Дайн тулаанд гаршсан эрс. Шөнийн аймшгаас хамгаалахаарБүгд илдээ ташаандаа зүүжээ».  9  «Энэ бол Соломон хааны өөртөө зориулжЛиваны модоор хийлгэсэн жууз тэрэг байна. 10  Мөнгөн багана,Алтан түшлэгтэй бөгөөдСуудлыг нь нил ягаан ноосон даавуугаар бүрж,Дотор талыг нь Иерусалимын охид гараа гарган чимэглэжээ». 11  «Сионы охид оо, гарчСоломон хааныг харцгаа! Эхийнхээ хийж өгсөн хуримын титэмтэй* түүнийгХуримынх нь өдөр,Баярт өдөр нь харцгаа!»

Зүүлт

Хүндтэй хүнд зориулсан бүхээгтэй тэрэг
Эсвэл «цэцгэн титэмтэй»