Соломоны дуун 4:1–16

  • Хоньчин залуу (1-5)

    • «Хайрт минь, чи юутай үзэсгэлэнтэй вэ!» (1)

  • Бүсгүй (6)

  • Хоньчин залуу (7-16а)

    • Сүйт бүсгүй минь, чи зүрх сэтгэлийг минь булгилууллаа (9)

  • Бүсгүй (16б)

4  «Хайрт минь, чи юутай үзэсгэлэнтэй вэ! Юутай гоо үзэсгэлэнтэй вэ! Гивлүүрийн цаадах нүд чинь тагтааных гэлтэй. Чиний минь үс Гилеадын уулсаас уруудахЯмаан сүрэг мэт билээ.  2  Чиний минь шүдДөнгөж хяргуулаад угаагдсан хонин сүрэг мэт аж. Тэд бүгд ихрийг тээдэг. Нэг нь ч хээл хаядаггүй.  3  Уруул чинь час улаан тууз мэт,Үг яриа чинь аядуу зөөлөн,Гивлүүрийн чинь араас туяаран харагдах хацар чиньТалласан анар мэт билээ.  4  Хүзүү чинь чулуу өрж барьсанДавидын цамхаг мэт аж. Дээр нь мянган бамбай өлгөжээ. Бүгд хүчит эрсийн дугуй бамбайнууд аж.  5  Хоёр хөх чиньСараана цэцэгсийн дунд идээшлэхЗээрийн ихэр янзага мэт билээ».  6  «Сэрүү орж, сүүдэр арилахаас өмнөБи миррийн уул,Анхилуун үнэрт давирхайн толгод руу явна».  7  «Хайрт минь чи үзэмж төгс,Ямар ч өө сэвгүй билээ.  8  Сүйт бүсгүй минь, надтай хамт Ливанаас яваач. Хоёулаа Ливанаас явъя. Аманагийн оргил, Сенирийн оргил, Хермоны оргил,Арслангийн хэвтэр, ирвэсийн уулсаас бууцгаая.  9  Хонгор дүү минь, сүйт бүсгүй минь,Хормын зуур над руу харахад чиньЗүрх сэтгэл минь догдолсон. Зүүлтний чинь ганцхан шүрЗүрх сэтгэлийг минь булгилууллаа. 10  Хонгор дүү минь, сүйт бүсгүй минь,Хайр энхрийлэл чинь юутай сайхан! Хайр энхрийлэл чинь дарснаас ч илүү таатай,Чиний минь үнэртэн ямар ч үнэртнээс илүү анхилуун билээ. 11  Сүйт бүсгүй минь, чиний уруул зөгийн бал дуслуулдаг. Хэлэн доор чинь зөгийн бал, сүү байдаг. Хувцасны чинь анхилуун үнэр Ливаны ой адил билээ. 12  Хонгор дүү минь, сүйт бүсгүй минь цоожтой цэцэрлэг,Тийм ээ цоожтой цэцэрлэг, хааж лацадсан булаг мэт юм. 13  Чиний нахиа* бол анарын диваажин* билээ. Тэнд шилмэл жимснүүд, хенна, нард, 14  Хач гүргэм, нишингэ*, шанц,Бүх төрлийн анхилуун үнэрт мод, мирр, агар,Хамгийн сайхан үнэртэй ургамлууд бий. 15  Чи минь цэцэрлэг дэх булаг, цэнгэг устай худаг,Ливанаас эх авсан горхи юм. 16  Умардын салхи аа сэр,Өмнөдийн салхи аа ир,Цэцэрлэгт минь намуухан үлээж,Анхилуун үнэрийг нь тараа». «Хайрт минь цэцэрлэгтээ ирэг. Хамгийн шилмэл жимсийг нь идэг».

Зүүлт

Эсвэл «арьс» гэсэн бололтой.
Эсвэл «цэцэрлэг»
Анхилуун үнэрт зэгс