Соломоны дуун 5:1–16

  • Хоньчин залуу ()

  • Иерусалимын эмэгтэйчүүд ()

    • Хайр энхрийлэлдээ согтоцгоо!

  • Бүсгүй (2-8)

    • Зүүднийхээ тухай ярив

  • Иерусалимын эмэгтэйчүүд (9)

    • «Хайрт чинь бусад эрээс юугаараа илүү юм бэ?»

  • Бүсгүй (10-16)

    • «Түмэн эрийн дундаас онцгойрдог» (10)

5  «Дүү минь, сүйт бүсгүй минь,Би цэцэрлэг рүүгээ орлоо. Мирр, анхилуун үнэрт ургамлаа түүж,Зөгийн сархинаг, балаа идэж,Сүү, дарсаа уулаа». «Анд нөхөд минь ээ, идэж уунХайр энхрийлэлдээ согтоцгоо!».  2  «Би унтаж байсан ч зүрх сэтгэл минь сэрүүн байлаа. Тэгтэл хонгор түүний минь хаалга тогших нь сонстов. “Хонгор дүү минь, сүйт бүсгүй минь,Тагтаа минь, төгс төгөлдөрхөн минь, хаалгаа надад тайлаач! Толгой минь шүүдэрт,Үс минь шөнийн чийгт норчихлоо”.  3  Би дээлээ тайлчихсан. Ахиад өмсөх гэж үү? Хөлөө угаачихсан. Дахиад шороо болгох гэж үү?  4  Хайртыгаа цоожны* нүхээс гараа авахадСэтгэл минь түүн рүүгээ тэмүүлэв.  5  Хонгор түүндээ хаалгаа тайлахаар би бослоо. Гар, хуруунаас минь миррийн тосХаалганы түгжээн дээр дусалж байлаа.  6  Намайг хайртдаа хаалгаа тайлж өгөхөдТэр минь явчихсан байв. Явчихсан болохоор нь би гуниглалаа*. Түүнийгээ хайсан ч олсонгүй. Дуудсан ч тэр минь хариулсангүй.  7  Хотод эргүүл хийж явсан харуулууд надтай таарч,Намайг цохиж, бэртээв. Хэрмийн харуулууд толгойн алчуурыг минь авчхав.  8  Иерусалимын охид оо, хайртыг минь олболДурлалдаа шаналж байгааг миньДуулгана гэж тангараглаач».  9  «Хамгаас үзэсгэлэнтэй бүсгүй минь,Хайрт чинь бусад эрээс юугаараа илүү юм бэ? Бусад эрээс юугаараа илүү болоодБиднээр тангараглуулна вэ?». 10  «Миний хайрт хараа булаам, улаа бутарсан царайтай,Түмэн эрийн дундаас онцгойрдог. 11  Толгой нь алт, бүр шижир алт. Үс нь намилзан буй дал модны мөчир* мэт бөгөөдХэрээ адил тас хар билээ. 12  Хоёр нүд нь гэвээс горхины дэргэдэх,Сүүнд булхаж буй,Бялхам устай цөөрмийн дэргэдэх* тагтаанууд мэт юм. 13  Хацар нь үнэрт ургамлын цэцэрлэг,Анхилуун үнэрт ургамалтай толгод адил билээ. Уруул нь миррийн тос дуслуулах сараана цэцэг. 14  Гарынх нь хуруунууд алт, хумс нь алтан чулууХэвлий нь индранилаар бүрсэн зааны өнгөлсөн соёо. 15  Хөл нь шижир алтан суурьтай гантиган багана,Төрх нь Ливаны нутаг, нуруу нь хуш мод мэт билээ. 16  Уруул нь чихэрлэг. Түүний минь бүх юм сайхан. Иерусалимын охид оо, миний хонгор, миний хайрт ийм билээ!».

Зүүлт

Үгч. «хаалганы»
Эсвэл «Түүнийг ярихад би ухаан алдах дөхөв» гэсэн бололтой.
Эсвэл «хасарвааны хонгорцог» гэсэн бололтой.
Эсвэл «Усан оргилуурын захад буй» гэсэн бололтой.